Previous Page  6 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 10 Next Page
Page Background

8

И

нноваци дэлхийн эдийн

засгийг өөрчилж байна.

Шинэ технологийг хүн

бүр ашиглах боломжтой, хямд

өртөгтэйн дээр хамгийн гол нь

өндөр үр ашигтай. Иймд улс орнууд

инновацийн төвүүдийг хөгжүүлэх,

чадавхжуулахад ихээхэн анхаарч

байна. Бидний амьдарч буй шинэ

эринд технологийн чиглэлээр

үйл ажиллагаа явуулдаг гарааны

компаниуд (start-ups) шуугиан

тарьж,

маш

хурдацтай

үйл

ажиллагаагаа тэлж байна. Хамгийн

ойрын жишээ дурдвал, одоогоос

2 жилийн өмнө 50,000-1,000,000

төгрөгийн барьцаагүй, финтект

суурилсанбичилзээлолгожэхэлсэн

“ЛэндМН” банк бус санхүүгийн

байгууллага 2019 оны 3-р сарын

байдлаар нийт 1,2 сая удаа, 240

тэрбум төгрөгийн зээлийг иргэдэд

олгоод байна. Зээлдэгчдийн тоо

120.5 мянгад хүрсэн нь манай банк

бус санхүүгийн салбарын нийт

зээлдэгчдийн 40 орчим хувийг

дангаараа эзлэх болсон. Финтек,

түүний зохицуулалтын талаар

судлах,

зохицуулалтын

болон

практик алхмыг цаг алдалгүй

тодорхойлж,

хэрэгжүүлэх

нь

санхүүгийн салбарын хөгжлийн

тулгамдсан асуудлын нэг болоод

байна.

Финтекийн хөгжлийг Леман

Бродерс

(Lehman

Brothers)

банкны дампуурлаас өмнөх ба

дараах гэж авч үздэг. 2008 онд

томоохон банкуудын тогтвортой

байдал ганхаж эхэлснээс хойш

ихэнх зохицуулагч байгууллагууд

тухайлбал, АНУ-ын санхүүгийн

зах

зээлийн

зохицуулагч

байгууллагууд банк, санхүүгийн

байгууллагуудад

тайлагнал,

хөрөнгө

оруулалтад

тавигдах

хязгаарлалт,

заавал

стресс

тест хийх зэрэг зохицуулалтын

арга

хэмжээг

авах

болсон.

Үүнтэй

зэрэгцэн

хэрэглэгчид

технологийн компаниудад итгэж

мөнгөө өгч эхэлсэн. Технологийн

компани

болон

хэрэглэгчийн

хоорондын зээл, төлбөр тооцооны

харилцааны талаар тодорхой

зохицуулалтгүйгээр 2000 орчим

платформ бий болж, энэ төрлийн

бизнес

нэгэнт

хүчээ

авсан.

Гэвч Леман Бродерс-ын дараа

зохицуулагч байгууллагууд өөрийн

зүгээс

тодорхой

зохицуулалт,

хязгаарлалт хийж хэрэгжүүлж байх

хоорондоо дөнгөж үр нь соёолж

байсан санхүүгийн технологийн

салбарыг төдийлөн анзааралгүй

орхисон байлаа. Технологийн

жижиг

компаниуд

зөвхөн

санхүүгийн

салбарт

чиглэсэн

үйлчилгээг

хөгжүүлж,

тухайн

салбарт хүрээгээ тэлж байхад

хямралын

дараах

санхүүгийн

томоохон компаниуд энэхүү цоо

шинэ, уламжлалт бус хэлбэрт

нийцэхэд хүндрэлтэй тулгарсан.

Нөгөө талаар 2015 оноос дэлхийн

улсорнуудсанхүүгийнтехнологийн

таатай

зохицуулалтаар

энэ

төрлийн компаниудыг урин дуудах

өрсөлдөөн өрнөж эхэлсэн байна.

Санхүүгийн

зохицуулагч

байгууллагууд энэхүү финтекийн

давалгаатай

зэрэгцэн

эдийн

засгийн үр ашигтай байдлыг

хадгалах,

санхүүгийн

хэрэглэгчдийн

эрх

ашгийг

хамгаалах хүндхэн даалгаврын

өмнө ирээд байна. Дэлхийн

зарим улс орнууд финтекийн

зохицуулалтын дараагийн шатанд

шилжиж,

зарчмын

өөрчлөлт

хийгээд эхэлснийг зохицуулалтын

шинэ

давалгаа

эхэллээ

гэж

мэргэжилтнүүд нэрлэж байна.

Финтекийн хөгжлийн явцад улс

орнууд

1. Зохицуулалтгүй орхих (Lais-

sez-faire)

2. Сэндбокс

(sandbox)

буюу

туршилт хийлгэх

3. Нөхцөл бүрт тохирсон арга

хэмжээг тухай бүр авах

4. Ахисан

түвшний

буюу

зохицуулалтынарга хэрэгсэлдээ

технологи ашиглах гэсэн 4 арга

хэлбэрийг ашиглаж байна.

ФИНТЕКИЙГ ЗОХИЦУУЛАХ НЬ

ФИНТЕКИЙН ХӨГЖИЛ

А.Хэрлэнчимэг, “Трасс чейн менежмент” ХХК-ийн

Хөрөнгө оруулалтын сангийн менежер

ФИНТЕК

Д.Дүгэржав, “Эм Ди Эс Энд ХаанЛекс”

хуулийн фирмийн партнер

6