Previous Page  2 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 10 Next Page
Page Background

2

№409 480

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

БОЛОВСРОЛ НЬ ЯМБА БИШ, ЭРХ

А

рдчилсан Монголд анхны, хувийн дунд

сургууль байгуулагдсанаас хойш хорин

таван жил болж байна. Эдүгээ ЕБС-ийн

нийт сурагчдын 7 хувь нь, дээд боловсролын

нийт оюутны 46 хувь нь хувийн сургуульд

суралцаж байна. Ерөнхий боловсролын 803

сургуулиас 160 нь, 34 их сургуулиас 20 нь, 48

дээд сургуулиас 44 нь тус тус хувь хүний хөрөнгө.

Монголд боловсрол томоохон бизнес болсноор

барахгүй, боловсролын салбарыг өнөөдөр

хувийн хэвшлийн оролцоогүйгээр төсөөлөх ч

аргагүй болжээ.

Хувийн сургуулиудтай болсноор нийгэмд

ямар үр дагавар үүсэв, цаашдаа боловсролд

ямар бодлого баримтлах, ер нь боловсролын

зорилгыг яаж ойлгоод буйгаа монголын нийгэм

эргэн нэг харах, үр дүнгээ хэлэлцэн дүгнэх цаг

болжээ.

Хувийн сургуулиуд олноор бий болсноор,

хоорондынх нь өрсөлдөөн хурцдаж, улмаар орон

даяар, ялангуяа хүн амын хагас нь төвлөрсөн

нийслэлд сургууль сонгох боломж бусад бүх

хэрэглээний барааны адил маш өргөн боллоо.

Бараанычанарүнээсээхамаарна.Сайнсургууль

өндөр төлбөртэй. Хувийн, дунд сургуулийн нэг

хүүхдийн нэг жилийн төлбөр 2019 оны байдлаар

1- 58 сая төгрөгийн хооронд, дунджаар 8 сая

төгрөг болжээ. Мөн сургуулийн өмнөх насны

боловсролын буюу хувийн цэцэрлэгүүд олон

болж байна.

Нэг анги нь төрийн сургуулиас хоёроос гурав

дахин цөөн хүүхэдтэй, багш нарын цалин

хоёроос арав дахин өндөр, гадаад хэлийг төрөлх

хэлтэй гадаад багш зааж, сургах нөхцөл нь

өндөр хөгжилтэй оронтой өрсөлдөхүйц болсон

учир хувийн сургуулийн сургалтын чанар сайн,

төгсөгчдийн дийлэнх нь дэлхийн нэр хүндтэй их

дээд сургуульд элсэн орж, суралцах боллоо.

Гэвч хүүхдээ хувийн сургуульд сургах өндөр

орлоготой айл өрхийн тоо цөөн учир манай

улсад сайн чанарын боловсрол эрх ямба

(privilege) болоод байна. Дийлэнх хүүхдүүд (93

хувь) сурч буй нийтийн сургуульд чанартай

сайн боловсрол олгоход хангалттай хөрөнгө

оруулалт хийж чадахгүй байна. Монгол улс ДНБ-

ийхээ 4.2 хувийг буюу төсвийнхөө 12.4 хувийг

(2015 оны байдлаар) боловсролд зарцуулж

байгаа ч, хангалттай сургууль ч барьж чадахгүй,

хүүхдүүд гурван ээлжээр, нэг ангид тавин хүүхэд

хичээллэсээр байна.

Улсын сургуульд хөрөнгө мөнгө хүрэхгүй

байхад өндөр төлбөртэй хувийн сургуульд улсын

сургуулийн адил хүүхэд бүрийн тоогоор хувьсах

зардал нэмж олгож байгаа нь хачирхалтай. Бусад

оронд хэрэв төсвөөс мөнгө хувийн сургуульд

олгож байгаа бол төлбөрийн дээд түвшинг

ХУВИЙН СУРГУУЛИЙН НИЙТИЙН НӨЛӨӨ