Previous Page  3 / 10 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 10 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Эдүгээ бид хүүхдийн сурлагын дүн, шалгалтын

оноо өндөр байвал боловсролыг үр дүнтэй,

оруулсан хөрөнгө оруулалт өгөөжтэй гэж үзсээр

байна. Гэтэл сургуулийн хөтөлбөрийн дагуу

сурвал амьдралаа дээшлүүлэх, ядуурлаас гарах

боломж олгоно гэх хэв загвар ажиллахгүй байна.

Хувийн сургууль байгуулагдаад нийгмийн

ядуурлыг бууруулахгүй, харин ч нийгмийн тэгш

бус байдлыг улам дэврээх боллоо.

Дэлхийн олон улсад боловсролын бодлого

нь өөр байна. Боловсролын зорилго бол оддыг

төрүүлэх биш, нийгмийн тэгш бус байдлыг

багасгах явдал гэж жишээ нь Финланд улс

үзэж байна. 1980-аад онд хийсэн боловсролын

шинэтгэл нь сургуулийг хүүхдийн хувьд эрүүл,

аюулгүй орчин болгохыг зорьжээ. Энэ улс

бүх сурагчдад өдрийн хоол үнэгүй өгч, эрүүл

мэндээ хамгаалах, сэтгэл зүйн зөвлөгөө авах,

ганцаарчилсан

сургалт

авах

боломжоор

хангадаг. Үр дүнд нь 2000 оноос хойших

PISA survey ,

буюу 15 настай сурагчдын унших,

математик, байгалийн ухааны мэдлэг чадварыг

харьцуулсан судалгаагаар Финланд улс дэлхийд

тэргүүлж эсвэл удаалж ирлээ. Энэ судалгааг

Өмнөд Солонгос, Сингапур хоёр бас тэргүүлж

өрсөлддөг.

Финландын боловсрол яагаад ийм сайн

байгааг Монголын багш нарын 7-р их хуралд

зориулсан Багшийн хөгжил-Улсын хөгжил

нийтлэлээс

дэлгэрүүлж уншаарай.

Боловсролын зорилго бол нийгмийн эрх тэгш

байдлыг хангах явдал юм.

2019.05.09

БОЛОВСРОЛЫН БОДЛОГО

тогтоож, хүүхдүүдийг оршин суугаа харьяаллаар

нь авахыг шаарддаг. Харин манай улсад төр

засгийн удирдлагуудын хүүхэд, ач гуч нар бүгд

хувийн сургуульд явдаг, мөн төр засгийн үе үеийн

удирдлагын олон хүн өөрсдөө хувийн сургууль

байгуулсан учир, улс даяар хүрэлцэхгүй байгаа

боловсролын хомс төсвөөс хувийн сургуульд

үргэлж олгож ирлээ.

Үүнийгээ бүр хуульчлан баталсан ажээ.

Боловсролын тухай хуулийн 41.1-д “Төрийн

бус

өмчийн

боловсролын

сургалтын

байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн

байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох

нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг,

сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл,

өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ”

гэжээ. Уг нь хувийн сургуульд хувьсах зардлыг

олгох хэмжээг жил бүр шинэчлэн тогтоох ёстой

ч, алдаг оног хийж байгаа нь хэний лобби вэ?

БСШУЯ-аас боловсролыг орон даяар ижил

тэгш олгохын оронд, Кэмбрижийн хөтөлбөр,

лаборатори сургууль гэх мэтээр заримыг нь

тусгайлан ялгаж, багш нарын цалинг 30 хувиар

өндөр, тусгай зардал нэмж олгох зэрэг бодлого

явуулсаар байна.

Хувийн сургуулиуд эрс өндөр цалин амлаж,

улсын сургуулиудын хамгийншилдэг багшнарыг

бүтэн, эсвэл хагас цагаар авдаг болжээ. Хувийн

сургуулиуд эдүгээ сургуулийн өмнөх насны

хүүхдүүдийг, төлбөрийн чадвартай гэр бүлээс

гаралтайгаас гадна, хамгийн авьяаслагаар нь

сонгон шалгаруулж элсүүлж байна. Төрийн

сургуулиудшиг заавалоршинсуугаахарьяаллаар

нь авах журам энд үйлчилдэггүй.

Энэ бүхний үр дүнд монгол улсын нийгмийн

давхаргуудын ялгаа улам томорч байна.

Боловсрол нь ашгийн төлөө бизнес болж,

нийгэм гэрлийн хурдаар баян, ядуугийн хоёр

туйлруу огцом хуваагдан, түргэн татагдаж байна.

Боловсролын ялгаа нь насан туршийн ялгаа

болдог. Хүүхдүүдийн хооронд баян ядуугаараа

ялгаварлан гадуурхах хандлага ажиглагдах

боллоо.

Мөн, оюутны тоогоороо төрөөс татаас авдаг

байсан тул зарим хувийн дээд сургуулиуд чанарт

биш тоонд анхаарч, төгсөгчид нь ажил олж

чадахгүй, олсон ч ажилдаа гологдох хандлага

гарсаар байна. Дээд боловсролын дипломтой

ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, дээд боловсрол

заавал шаардахгүй ажил эрхлэгчид олширч

байна.