Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

8

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ СУУРЬ НӨХЦӨЛ ЯАЖ БҮРДДЭГ ВЭ?

Үйл явдлын товч:

Зээлийн хүүг хязгаарлана гэдэг асуудал удаан

яригдаж байгаа сэдэв. УИХ-ын гишүүн С.Эрдэнийн

санаачилсан "Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох

болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай"- хуулийн ажлын

хэсэг хуралдаж дэмжин УИХ-ын нэгдсэн чуулганаар

хэлэлцүүлэхээр болсон.

Дүгнэлт тайлбар:

Зээлийн хүүд хязгаар тавина гэдэг нь чөлөөт эдийн

засгийн эсрэг ажил гэж эдийн засагчид үзэж байгаа.

Таны байр суурь?

Зээлийн хүүд хязгаар тогтоох болон мөнгө

хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн ажлын хэсгийн

ахлагч Ж.Ганбаатар ямар хэлээр мэдээлэл авч, ямар

судалгаа, дүгнэлтэд үндэслэн хүүд тааз тогтоосон улс

орнуудад амжилттай хэрэгжсэн гээд яриад явна вэ?

гэдэг асуулт гарч ирж байна. Энэ бол баатар болж

харагдах гэсэн улс төрчдийн популист алхам.

Аливаа үнийг хэн нэг хүн тийм хэмжээнд байх

ёстой гээд тогтоочихоор тодорхой хугацаанд

тогтоосон үнээр явж байгаад дараа нь бүтэн системээ

нураачихдаг юм. Яагаад гэвэл үнэ гэдэг бол бодит

байдлын мэдээлэл.

Япон, Америк, Франц, Герман зэрэг өндөр хөгжилтэй

олон оронд зээлийн хүүд тааз тогтоож үзэж байсан

гэхдээ аль нь ч бүтээгүй.

Зээлийн хүүд тааз тогтоочихвол иргэдэд зээл

олдохоо болино. Ломбард, банк бус санхүүгийн

байгууллага руу явж одоо авч байгаагаасаа 2 дахин

өндөр хүүтэй зээл авахаас өөр сонголтгүй болно. Эсвэл

хууль бусаар хүмүүс хоорондоо тохиролцоод зээл өгч

эхэлнэ. Энэ нь бүр аюултай. Хэрвээ зээл өгөхгүй бол

хоорондоо барилцаад авна.

Ерөнхийдөө зээлийн тэлэлт багасна. Тэгэхээр

дагаад эдийн засаг агшина. Зээлийн тэлэлт томорч

байж эдийн засаг томордог. Тэгэхээр зээлийн хүүг

багасгахын тулд инфляцийг бууруулахад л анхаарч

ажиллах ёстой.

www.jargaldefacto.com www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

үү.

Баатарчулууны Анударь

нь оновчтой. Вашингтон хотод буй Дэлхийн банк ба

ОУВС-ийн байшин тод жишиг байж болно. Монголд

онцгой шийдэлтэй бас нэг шинэ архитектур гарч ирнэ

гэсэн үг.

Зарим улс нийслэлээ хамгийн том хотоосоо

нүүлгэж, цоо шинээр байгуулан, хотжилт, хөгжлийн

орчин үеийн төв байгуулсныг бас санах хэрэгтэй.

Улаанбаатарын хувьд Сежонг шиг хол биш юм гэхэд

Яармаг, цаашлаад Өндөр дов руу шинэ онгоцны

буудлын хурдны зам дагаад нүүлгэх хувилбарыг авч

үзэж яагаад болохгүй гэж.

Улс орноо, түүний дотор Улаанбаатар хотоо хүн

амьдрахад таатай, нүд баясгаж сэтгэл хөдөлгөсөн,

уушиг тэнийж урам орсон нутаг болгох эсэх нь эрх

мэдэлтнүүдийн биш, иргэд бидний гарт байдгийг

санах хэрэгтэй. Монголчууд төр засгийн эрх мэдлийг

өгсөн, сонгосон төлөөлөгчдөө хянаж дүгнэж, халж

сольж чаддаг болох ёстой. 2020 оны сонгууль ойрхон

байна.