Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

3

№409 478

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

СУДАЛГААТАЙ

Бодлого

Н

аян сая хүний амь насыг авч одсон

дэлхийн II дайн дуусахад, тэр аймшигт

дайныг өдөөсөн Германы эдийн

засаг бүрэн устаж, бараг хот бүр

бөмбөгдөлтөөс шатсан нурмандаа суунаглаж

байлаа. Дайнд сүйрсэн Европыг сэргээнбосгохын

тулд АНУ тусгай (Маршалын гэх) төлөвлөгөө

боловсруулж 12 тэрбум доллар гаргав (2018

оныхоор бол 100 тэрбум). Хүн амын тоогоор нь

хуваарилж мөнгөний 27 хувь нь Англид, 18 нь

Францад, 11 нь Баруун Германд ногджээ. ЗХУ

өөрийн хяналтын Зүүн Герман болон Польш,

Унгар улсад үүнээс аваагүй ажээ.

1948 онд Людвиг Эрхард (хожим нь Германы

эдийн засгийн гайхамшгийн эцэг гэгдэх)

Баруун Германы эдийн засгийн сайд болж үнэ,

үйлдвэрлэлийн хэмжээг тогтоохыг хориглов.

Шинэ мөнгөн тэмдэгт гаргав. Дайнд хүн амынхаа

9 хувийг алдсан Герман 1950-аад оноос Туркээс

ажиллах хүчин оруулав. Германы аж үйлдвэр

сэргэж, эдийн засаг түргэн хөгжиж, иргэдийн

амьдрал эрс дээшлэв. Баруун Герман нь

хөгжлөөрөө Зүүн Германаас тасран хол түрүүлэх

болов.

Германы эдийн засгийн сэргээн босголт,

хөгжлийн хурдны гол нууц нь эдийн засгийн

бүх бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэлт нь нарийн

судалгаа, бүх талын шинжилгээнд үргэлж

тулгуурлаж байсантай холбоотой ажээ.

Герман улс шинжлэх ухаан, судалгааны

маш сайн дэд бүтэц, судалгааны хамрах

өргөн хүрээ, сайн тоноглогдсон байр,

өндөр чанарын боловсон хүчнээрээ

ялгагддаг.

Эдүгээ

Германы

судалгааны

байгууллагууд

нь

их

сургуулийн,

хэрэглээний

шинжлэх

ухааны

их

сургуулийн,

их

сургуулийн

бус,

компанийн, холбооны болон муж улсын

судалгааны инститүтээс бүрдэж байна.

Эдгээринститүтийг хэлбэрээрнь суурь ба

хэрэглээний судалгааны, санхүүжилтээр

нь нийтийн ба хувийн гэж хуваадаг.

ГЕРМАНЫ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ