Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

УЛААНБААТАР ХОТОД АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙНА УУ?

Үйл явдлын товч:

Өвөлжингөө утаанд хордсон

улаанбаатарчууд

дулааны

улирал эхэлмэгц баригдаж буй

барилга дээрээс унах төмөр,

чулуунд

даруулж

гэмтэж,

амь насаа алдаж байна.

Өнгөрч байгаа долоо хоногт

Сүхбаатар дүүргийн 1-р хороо,

Хүүхдийн ордны ард баригдаж

байсан барилга дээрээс замын

хөдөлгөөнд оролцож байсан

автомашин дээр цементэн

чулуу унаж, дотор нь байсан

хүнийг гэмтээсэн.

Дүгнэлт тайлбар:

Энэ аймшигтай үйл явдал Улаанбаатар хотын хөл

гишгэх газар бүрийг зарж, ямар ч эмх замбараагүй

өндөр байшин барьж байгаагийн уршиг гэж үзэх

үндэслэлтэй юу?

Бүрэн үндэслэлтэй. Үе үеийн хотын удирдлагууд дэд

бүтэцтэй ойр газар болгоныг хулгайлж, хуйвалдаж

зарчихсанаас болоод хот дотор өндөр барилгууд

бөөгнөрч байгаагийн үр дагаврыг одоо бид амсаж

байна. Улаанбаатар хотын төлөвлөлтийг зөвхөн

хүнд үзүүлдэг цаасаар нь байлгаж байсан болохоос

амьдрал дээр хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй.

Бас нэг зүйл хэлмээр байна. Сүхбаатарын талбайг

асуудалгүй гээд байгаа дарга бичиг цаасыг нь

үзүүлнэ үү. Хотын дарга асан Г.Мөнхбаяр 2012 оны

сонгуульд нам нь ялагдсаны дараа, хотын шинэ

захиргаа байгуулагдахаас урьтаж наадмын өмнөх

өдөр Улаанбаатар хотын хэд хэдэн цэцэрлэгийг

Улаанбаатар банкинд өгчихөөд явчихсан юм даг.

Улаанбаатар хотын газрын наймааны талаар

та байнга бичиж, ярьдаг. Улаанбаатар хотыг хүнд

ээлтэй хот болгоход аль улсын жишгийг дагах

хэрэгтэй вэ? Өмнө нь та “Монголын Сэжонг” гэдэг

нийтлэл бичиж байсан.

Ямар ч гэсэн хотын захиргааны бүх агентлагыг

яармаг руу нүүлгэхээ хотын дарга асан Су. Батболд 2018

оны эхээр амласан. Өмнөх С.Бат-Үүл дарга Баянхошуу

руу нүүлгэнэ гэдэг байлаа. Энэ удаа Сүхбаатарын

талбай дээрх түүхийн дурсгалт байшингаа Голомт

банкинд зарчихсан учир, орох газаргүй болсон хотын

захиргаа аль нэг тийшээ нүүх нь тодорхой болжээ.

Харин тэгэхдээ Засгийн газрын зарим яам, газруудыг

бас аваад нүүвэл ямар вэ? Жишээ нь, солонгосууд

Сөүлийнхээ төвлөрлийг бууруулах, орон нутгаа жигд

хөгжүүлэх зорилгоор зарим яам, агентлагууд, их дээд

сургуулиа гурван том хотын дунд, Сөүлээс урагш 120

км зайд орших Сежонг гэх газар засаг захиргааны

тусгай дүүрэг байгуулан 2012 оноос нүүлгэж эхэлжээ.

Эдүгээ төр засгийн энэхүү цогцолборт Засгийн газрын

26 төв байгууллага, түүний дотор 9 яам, 16 төрийн

байгууллаганүүжирээдбайна. Яамдаас Газар, дэдбүтэц

ба тээврийн яам; Худалдаа, үйлдвэр ба эрчим хүчний

яам; Байгаль орчны яам; Далайн ба загас агнуурын

яам; Соёл, спорт ба аялал жуулчлалын яам; Стратеги

ба сангийн яам; Хөдөө аж ахуй, хүнс ба хөдөөгийн

хөгжлийн яам; Ажил олголт ба хөдөлмөрийн яам

оржээ.

Хэрэв үнэхээр, төр засгийн зарим яамд, харьяа

агентлагуудыг нь нүүлгэнэ гэвэл нэг газарт тойрог,

зургаан талтай [октагон] барилгын цогцолбор

барьж, яам бүрийг нэг хэмжээ, загвартай, сайд, дарга,

хэлтсүүдийн өрөөг нь таарсан стандартаар байгуулах,

газар доор томооохон дулаан гарааж, гадаа нь бүр

олон машины зогсоол барих хэрэгтэй. Тэр тойрог

барилгын голын зайн эхний давхруудыг том жижиг

олон хурлын заал байрлуулж, хамгийн дээд давхарт нь

хоёр гурван давхрын өндөр таазтай, шилэн дээвэртэй,

олон мянган хүний багтаамжтай томоохон үзэсгэлэн,

цуглаан чуулган хийж болохуйц заал [Атриум] болгох

бүрээр санал хураалт явуулахад Д.Өлзийбаатарыг

хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь, Н.Жанцанг

72.9, С.Алтанцэцэгийг 72.3, В.Бат-Эрдэнийг 76.6,

Д.Батсүхийг 70.2 хувь нь дэмжсэн байна.

Н.Жанцан гуай бүх насаараа монголын дээр суусан

хүн л дээ, дахин Үндэсний олон нийтийн телевизийн

Үндэсний зөвлөлд зургаан жилийн хугацаатай ороод

ирлээ. Уг нь бол олон нийтийн байгууллагуудаас

төлөөлөгчид түлхүү оруулах нь зөв гэж бодож байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүрэн эрх чөлөөтэй

болгохын тулд яах хэрэгтэй вэ? Улс төрчид бол

хараат л байлгах сонирхолтой байгаа шүү дээ.

Их хурал, Засгийн газар, Шүүх засаглалын

удирдлагад байсан, одоо байгаа хүмүүсийг хэвлэл

мэдээллийн хэрэгсэл өмчлөхийг хориглох хэрэгтэй.

Хамгийн наад захын жишээ нь үе үеийн Ерөнхийлөгч

нар. Мөн том банкууд өөрийн мэдээллийн хэрэгсэлтэй

байхыг хориглох хэрэгтэй. Тод жишээ нь Худалдаа

Хөгжлийн банк.