Previous Page  6 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 9 Next Page
Page Background

6

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2019.04.21-ний дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МУ-Д ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ

ЯАГААД ХАГАС ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ВЭ?

Үйл явдлын товч:

Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын бэлтгэсэн

2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг

Пүрэв гарагт танилцуулсан. Энэ индекс дэлхийн 180

орныг хамардаг ба жил бүр гардаг. Харин Монгол улс

2013 оноос эхлэн орсон. Энэ жилийн хувьд өнгөрсөн

жилээс 1 байр урагшилж 70-р байрт орсон. Өөрөөр

хэлбэл монгол улс хэвлэл мэдээллийн хагас эрх

чөлөөтэй, мэдэгдэхүйц асуудалтай орон гэсэн үг.

Дүгнэлт тайлбар:

Монголд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хагас эрх

чөлөөтэй байгаагийн шалтгаан юу вэ?

Монгол улс энэ байгууллагын гаргадаг Хэвлэлийн

эрх чөлөөний индексээр 2015 оноос хойш тасралтгүй

ухарсан. Харин энэ жил 1 байр урагшилсан гэж байгаа

ч зарчмын ямар ч өөрчлөлт ороогүй. Асуудалтай

орнуудын нэг хэвээр байгаа. Энэ индексийг гаргахдаа

олон ургальч үзэл байна уу; хараат бус байдал байна

уу; цензур байна уу; хэвлэл мэдээллийн хэрэгсэл,

сэтгүүлчидтэй холбоотой хууль нь ямар байна;

институтын ил тод байдал зэрэг үзүүлэлтүүдийг

харгалзан дүгнэдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

индекс.

Монголд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ХАГАС

эрх чөлөөтэй байгаагийн гол шалтгаан бол 3 сая

хүнтэй улсад 500-аад хэвлэл мэдээллийн хэрэгсэл

байгаагийн 75% нь улс төрчид, төрийн өндөр албан

тушаал хашиж байсан болон одоо хашиж байгаа

хүмүүсийн харьяалалд байгаатай холбоотой. Хамгийн

тод жишээ нь үе үеийн Ерөнхийлөгч нар. Хэвлэл

мэдээллийн хэрэгслээс хол байх ёстой хүмүүс өөрсдөө

хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулчихсан. Ингээд

удирдлагын дохиураар ажиллаж байгаа хэвлэл

мэдээллийн хэрэгслүүд ард түмний тархийг угаахад

гол үүрэг гүйцэтгэж, жинхэнэ мэдээ хуурамч мэдээ

(fake news) хоёрыг ялгахгүй хэмжээнд хүргэж байгаа

юм.

3 сая хүнтэй монголд 500-аад хэвлэл мэдээллийн

хэрэгсэл байгаа. Ийм жижиг зах зээлд энэ олон хэвлэл

мэдээллийн хэрэгсэл амь зуусаар байгаа нь тэднийг

санхүүжүүлэгчидтэй холбоотой юу?

Холбоотой. Яг үүнээс болоод хэвлэл мэдээллийн

бүх байгууллага алдагдалтай ажиллаж байгаа учраас

сэтгүүлчдийн мэргэших, боловсроход хөрөнгө

оруулалт хийхгүй байгаа. Зөвхөн удирдлагаа магтан

дуулсан тодорхой тооны сэтгүүлчдээ л гадаадад

томилолтоор явуулахаас хэтэрдэггүй.

Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьж байгаа

учраас Монголын Үндэсний Олон Нийтийн Радио

Телевизийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг

томилсон томилгооны тухай асууя. Үүн дотор

Улсын прокурорын газарт хэлтсийн дарга, МАХН-ын

төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1990-

1992 онд Улсын бага хурлын гишүүн, 1992-2018 онд

Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар тус тус

ажиллаж байсан Н.Жанцан орсон байна лээ.

Хуулиараа МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 15

гишүүнийг зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай,

ингэхдээ тэдний дөрвийг нь Ерөнхийлөгчөөс, долоог

нь Улсын Их Хурлаас, дөрвийг нь Засгийн газраас нэр

дэвшүүлж томилдог. Олон нийтийн радио, телевизийн

тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д “Үндэсний

зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал,

ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны

чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус

байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний

нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад

харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн

тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн

хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн

бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний

нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник

технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн

чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус

тус санал болгоно” гэж заасан байдаг.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дөрвөн гишүүний

бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, нэг гишүүнийг

хуульд заасан үндэслэлээр эргүүлэн татсан. Эдгээр

тавангишүүнийггурвыгУИХ-аас,Ерөнхийлөгч,Засгийн

газраас тус бүр нэг хүний нэр дэвшүүлэн томилсон

байсан. Тиймээс Ерөнхийлөгчөөс Дэмбэрэлийн

Өлзийбаатар, Засгийн газраас Наваанпэрэнлэйн

Жанцан, Улсын Их Хурлаас Сүхбаатарын Алтанцэцэг,

Ванжилын Бат-Эрдэнэ, Доржсүрэнгийн Батсүх нарыг

Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилуулахаар тус тус

нэрийг нь дэвшүүлсэн. Ингээд МҮОНРТ-ийн Үндэсний

зөвлөлийн гишүүнээр томилогдох нэр дэвшигч тус