Previous Page  4 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 9 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монгол улс 1990 онд шинжлэх ухаан ба

техникийн салбарт ДНБ-ийхээ 1 хувийг

зарцуулж, 6000 хүн ажиллаж байсан нь 2018 онд

хүн нь гурав дахин багасч, ДНБ-ийхээ дөнгөж

0.12 хувийг зарцуулах болжээ. 2018 онд улсын

төсвөөс 34,6 тэрбум төгрөгийн санхүүжилт

гаргасны 15 тэрбум ньШинжлэх Ухааны Академи

(ШУА), үлдсэн нь Шинжлэх Ухаан Техникийн

(ШУТ) сангаар дамжин төрийн өмчийн их дээд

сургуулиудад очжээ.

Боловсролын яамны мэдээлснээр шинжлэх

ухаан, технологийн салбарт (R&D) эдүгээ

эрдэм шинжилгээ, судалгааны 59 байгууллага

байгаагаас 32 нь төрийн (10 нь ШУА-ийн

хүрээлэнгүүд), 6 нь хувийн хэвшлийнх, мөн 10 нь

төрийн, 11 нь төрийн бус өмчийн их сургуулиуд

байна. Эрдэм шинжилгээний байгууллагуудын

дэргэд 42 гарааны компани инновацийн

бүтээгдэхүүний туршилт-үйлдвэрлэл эрхлэж

байна.

Монгол улс шинжлэх ухаан, технологи,

инновацийн талаар олон төрлийн хууль, журам,

бодлогын баримт бичиг гаргасан боловч

бүрэн хэрэгжүүлдэггүй, улмаар эдийн засгаа

төрөлжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж,

бүтээлч санаачилга амьдралд хэрэгжүүлж,

бизнестэй холбож, үр ашгийг нь хүртэх талаар

тааруу ажиллаж байна.

Улсын их хурал “Хуулийн тухай хууль” батлаж,

бүх хуулийн төсөлд судалгаа шинжилгээ хийсэн,

давуу сул талыг нь дүгнэсэн, үр дагаврыг

нь тооцсон байх шаардлага тавих болсон ч

хэрэгжүүлж чадахгүй байна. Хуулийн төслийг

бэлдэх, судлах санхүүжилтийг тухайн гишүүний

төсөвт суулгасан нь учир дутагдалтай байгаа

юм. Монголын иргэний нийгэм, хувийн хэвшилд

шинээр бий болж буй судалгааны инститүт,

бодлогын судлаачдыг энэ ажилд оролцуулахгүй

байна. Судалгаа, шинжилгээ нь сул учир урт

насгүй хууль батлаж, түүнийг дахин давтан

өөрчлөх нь зуршил болчихсон. Сүүлийн 10-

аад жил ашигт малтмалын тухай, боловсролын

тухай, НӨАТ-ын тухай зэрэг хууль тус бүрийн 200-

300 заалтыг нь өөрчлөөд байна.

Монгол улс судалгаа шинжилгээний ажлыг

аж үйлдвэрийн шинэ хувьсгалд зохицуулан

кластераар хөгжүүлэх, бодлогоо шинэчлэн,

бизнестэй холбох, төсвийн, хувийн хэвшил,

салбарын санхүүжилтийг эрс нэмэгдүүлж,

боловсон хүчнээ хөгжүүлэх, санхүү, татварын

урамшууллаа өөрчлөх цаг болжээ.

Судалгаатай бодлого тогтвортой хөгжлийг

авчирна.

2019.04.24

МОНГОЛЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ

Холбооны улсын боловсрол ба судалгааны

яамны мэдээлснээр, нийт 400 их сургуульд

Германы400мянгансудлаачийндөрөвнийнэгнь

ажиллаж байна. Дээд боловсролын инститүтүүд

2016 онд судалгаа ба хөгжлийн (R&D) ажилд 16.6

тэрбум евро зарцуулсны 81 хувь нь төсвөөс, 14

нь салбараас, 5 хувь гадаадаас санхүүжүүлсэн

байна.

Хэрэглээний чиглэлээр судалгаа хийдэг

Европын хамгийн том инститүт бол Франхофер

сан бөгөөд бүрэлдэхүүнд нь 72 төрөлжсөн төв

эрүүл мэнд ба байгаль орчин; аюулгүй байдал ба

хамгаалалт; харилцаа холбоо ба мэдлэг; тээвэр;

үйлдвэрлэл ба үйлчилгээний хангамж; эрчим хүч

ба эх үүсвэр гэсэн зургаан чиглэлээр судалгаа

явуулж байна.

Төр ба нийгмийн чиглэлээр урт хугацааны

судалгаа хийдэг, дотроо 18 инститүт багтаадаг

Гелмхолцын Нийгэмлэг гэж байна. Мөн

хүмүүнлэгийн болон нийгмийн шинжлэх

ухаанаас байгалийншинжлэх ухаан, инженеринг

хүртэл судалгаа хийдэг 90 инститүтийг нэгтгэсэн

Лейбницийн Холбоо гэж байна. Байгалийн,

амьдралын, хүмүүнлэгийншинжлэхухаанысуурь

судалгааг гадаадын тодорхой байгууллагуудтай

хамтран хийдэг Макс Планкын Нийгэмлэгт 84

инститүт харьяалагддаг. Мөн Германы шинжлэх

ухааны академи зэрэг шинжилгээ судалгааны

нийтдээ 800 инститүт ажиллаж байна.

Германы судалгаа шинжилгээний зардлын

гуравны хоёрыг салбарын буюу компаниуд,

гурван нэгийг холбооны болон муж улсын

төсвөөс санхүүжүүлдэг ажээ. Энэ улсын төрийн

болон хувийн хэвшлийн аливаа бодлого нь

баримт, судалгаа шинжилгээнд суурилж ирсэн

учир алдаа гарах нь бага, үр өгөөж их, урт

хугацаандаа тогтвортой хөгжлийг дагуулсаар

байна. Герман 2016 онд ДНБ-ийхээ 2.94 хувийг

судалгаа ба хөгжлийн ажилд зарцуулжээ.