Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE

болон кобалтын хайгуулын төсөв огцом өсч

байна. 2018 онд литиум хайгуулд дэлхий даяар

247 сая доллар зарцуулсан нь өмнөх оноосоо 58

хувиар, кобалт хайхад 95 компани нийт 110 сая

доллар зарцуулсан нь 2017 оныхоос 3 дахин тус

тус нэмэгдсэн.

Гэтэл Монгол улсад ашигт малтмалын

хайгуулын ажил зогсонги байдалд орсон байгаа.

Хайгуулын зөвшөөрөл хэт замбараагүй олгож

явсаар 2010 онд олгохыг бүр мөсөн зогсоосон

боловч төдөлгүй ил, далд олгож эхлэв. Эдүгээ

уул уурхайн 3074 зөвшөөрөл олгосны 1393

нь хайгуулын, 1681 нь олборлолтын лиценз

байна. Монгол улс газар нутгийнхаа 5.5 хувьд

хайгуул олборлолт явуулж байна. Уул уурхайн

үйл ажиллагаа явуулахад 1:50 мянгын буюу 1

см-т 500 метрийн масштабтай геологийн зураг

шаардлагатай байдаг бол манай улс энэ зургийг

газар нутгийнхаа гуравны нэгд л гаргажээ. Уг

нь хаана, ямар эрдсийн уурхай байгаагаа улс

орон бүр мэдэж хэзээ, яаж ашиглахаа ухаалаг

төлөвлөдөг. 2017-2018 онд төсвөөс хайгуулын

судалгаанд зориулж 13.3 тэрбум төгрөг

төлөвлөсөн ч 11.3-ыг нь л (5.3 cая дол) гаргажээ.

Гэтэл эрдсийн баялаг олдох өндөр магадлалтай

төслийн хайгуулын ажилд хөрөнгө оруулалт

татах боломж олон улсын зах зээлд их байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙГЭМЧЛЭХ БОДЛОГО

Үйл явдлын товч:

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний Аюулгүй

Байдлын Зөвлөлийн хурал болж, төсвийн

хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг улсын

мэдэлд авна гэж зөвлөмж гаргасан талаар

Ерөнхийлөгчийн

Тамгын

газрын

дарга

З.Энхболд мэдэгдсэн. Энэ хүрээнд 400 гаруй

ордын лицензийг буцаан авах тухай яригдах

гэнэ. Мөн эдгээр ордын ихэнхэд нь буюу 95 хувьд

нь уурхай баригдаагүй гээд “Цагаансуваргын

ордоос бусдад нь нэг их ажил явагдаагүй” гэж

тодотгосон.

Дүгнэлт тайлбар:

Уул уурхайн салбар бол Монгол улсад орж ирж

байгаа нийт гадаадын хөрөнгө оруулалтын

74%-ийг эзэлдэг гол салбар. Төр бүх эрх мэдлийг

өөртөө авбал төртэй хэлэлцээр хийж орж ирэх

гадаадын хөрөнгө оруулалт гэж байх уу?

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх

ордыг улс мэдэлдээ буцааж авах тухай ярьж

байна. Үндсэн хуулийн 6.1-д заасан байгалийн

баялагт ард түмний өмч, 6.2-т төр менежментийг

нь авч явна гэсэн хоёр заалтыг үндэслэлээ

болгож байгаа юм байна.

Энэ боломжгүй ажил. Асуудал юу вэ гэхээр

хэрвээ төр авах байсан юм бол анхнаасаа л

тэгэх ёстой байсан. Одоо ажил яваад эхэлсэн

хойно түүхийг буцааж эргүүлэх, хурааж авах

гэсэн маягаар уул уурхайн бизнесийг унагах,

цаашид гадаад орнуудаас хөрөнгө оруулалт

татах боломжид саад хийж байна. Цагтаа хийж

чадаагүй хүмүүсийн ярьж байгаа зүйл учраас

популист мэдэгдэл гэж харж байна.

Мөн монгол шиг авлигажсан оронд төр томрох

тусам менежмент хийж чадахгүй. Ард түмэн

төрөө хянаж чадахгүй. Манай ардчилал маш

залуу байна, төр засаг шударга биш ажиллаж

байгаа учраас төрөөсөө айж байна. Айдас хүйдэс

оршсоор л байна гэдгийг хэлмээр байна.