Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 473

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Г

учин жилийн өмнө монголчууд бид улс төрийн

ардчилсан, эдийн засгийн чөлөөт зах зээлийн

тогтолцоог байгуулах замыг эргэж буцалтгүй

сонгож, зорилгоо Үндсэн хуулиндаа буулгасан. Учир нь

энэ тогтолцоог бүрдүүлсэн олон улс орон иргэдийнхээ

амьдралын түвшинг харьцангуй богино хугацаанд эрс

сайжруулж чадсаныг түүх харуулсан юм. Харин бид

энэ замаараа тууштай явахын оронд, ихээхэн төөрч

будилах боллоо.

Төр засгийн эрх мэдэл иргэдээсээ олигархид шилжиж,

эдийн засаг хямарч, иргэдийн амьдрал сайжрахын

оронд саарах боллоо. Аргаа барсан монголчууд

хөдөөнөөс хот руу, хотоос гадаад руу тасралтгүй цувж

байна. Улсын хүн амын хагас нь нийслэлд, зургаан хувь

нь гадаадад амьдарч байна.

Улс төрийн ардчилсан тогтолцоо бэхжиж чадахгүй

байгаа нь засаглалын гурван мөчир буюу хууль тогтоох,

хэрэгжүүлэх, шүүх байгууллагууд нь инститүцийнхээ

хувьд бэхжихгүй байгаатай шууд холбоотой. Шалтгаан

нь эдгээр байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт

үргэлж өөрчлөгдөж, боловсон хүчнээ авьяас чадвараар

биш, намын дарга нартаа хэр ойроор, намдаа өргөсөн

хандивын хэмжээгээр томилж буй явдал. Намууд нь

мөнгө, санхүүгээ төр засгийн албан тушаалыг худалдах,

тендэрт ялуулах аргаар босгож, түүнийгээ нуун

дарагдуулж, бага багаар гишүүд нь ч дасчихсан учир

төр засаг авлигад төгс баригдаад байна.

Эдийн засаг нь төрийн өмч томорч, хоол хүнс, түлш

шатахуун, эрчим хүч, орон сууц, барилгын материалын

үнийг засгийн тушаалаар тогтоож, газрын далд наймаа

цэцэглэхийн хэрээр чөлөөт зах зээлийн замаасаа улам

даялан холдсоор байна. Төр засгаас хөнгөлөлттэй зээл

олгох, татварын түвшинг алагчлан бууруулах, иргэдэд

бэлэн мөнгө олгох тусам чөлөөт өрсөлдөөн унтарч

байна.

Төрийн оролцоо томрох тусам авлига тэлж, хувийн

хэвшил хумигдаж улмаар эдийн засгийн жам ёсны

хөгжлийг гацааж, ажилгүйдэл, ядуурлыг бий болгож

байгаа юм.

Монголд эдүгээ төрийн өмчит

101 компани

үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 12 нь

“Эрдэнэс Монгол” ХХК-д, 5 нь Сангийн яаманд, 84

нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын

харъяа ажээ. Энэ компаниудын 70 хувь нь 2016

оны эхний хагаст алдагдалтай ажиллажээ.

Төрийн

өмчит

компаниуд

алдагдалтай

ажиллахаар, алдагдлыг нь төсвөөс буюу

татварын мөнгөөр нөхдөг. Татварын мөнгөөр

татвар төлөгчидтэй өрсөлддөг, төрийн өмчийн

компаниудын төсөв, санхүүгийн мэдээлэл нь

хаалттай, илтодбусбайна. Тэдолоннийтэднээлттэй

байх сонирхолгүй. Алдаа дутагдал гаргавал ямар

нэг хариуцлага хүлээдэггүй. Дарга нь солигдоод

л болоо. Удирдлагууд нь аймаг, сумандаа хандив

өгч, нийтийн хөрөнгөөр сонгуулийн бэлтгэлээ

хангадаг. Саяхан Төрийн өмчийн хорооны Бодлого

зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрөө

хувийнхаа “Хос эрхэс” компаниараа дамжуулан

ЖДҮХС-аас 500 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл

авсан нь олон нийтэд ил болж, үүрэгт ажлаасаа

чөлөөлөгдсөн.

Төр өөрийн арилжааны банктай ч болов. Улс

даяар 500 гаруй салбартай, гурав орчим их наяд

төгрөгийнактивтай, 100 хувь төрийнмэдэлдбайгаа

“Төрийн банк” өндөр цалинтай 70 захиралтай байв.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ЯАГААД АЛДАГДАЛТАЙ БАЙДАГ ВЭ?

АВЛИГАЖСАН ТӨР

ТҮҮНИЙ ӨМЧ БА ЯДУУРАЛ