Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ардчилсан оронд улс төрийн шийдвэрийг

олонхоор (мажоритари) гаргадаг. Гэвч чөлөөт зах

зээлийн шийдвэр пропорциональ байдаг. Үүнийг

тодорхой жишээн дээр харъя. УИХ-ын 76 гишүүн

өдрийн хоолонд хамт орлоо гэж бодъё. Төлбөрөө

яаж хийхээ ярилцаад олонхын саналаар (улс

төрийн шийдвэр) тэнцүү хуваахаар болов. Юу ч

авсан төлбөрөө тэнцүү хуваах учраас тухайн хүнд

өндөр үнэтэй стэйк, дараа нь амттан, бас жүнз

дарс захиалах нь арай бага үнэтэй хоол, даруулга

авахгүй байхаас онц ялгаагүй. Юу ч авсан тэр нийт

үнийн 76 хуваасны нэгийг л төлнө.

Хэрэв хүн бүр хоолоо өөрөө төлөх шийдвэр

(зах зээлийн шийдвэр) гаргасан бол гишүүн бүр

захиалгаа өгөхдөө төлөх мөнгөнийхөө оронд

ямар үнэ цэнэ авахаа юуны өмнө тооцно. Хоолны

тооцооны үнийн нийт дүн нь эхний тохиолдолд,

удаахаасаа илүү гарах магадлал өндөр. Улсын

төсвийг улс төрийн буюу эхнийх нь зарчмаар

хуваарилдаг учир орлого ямар ч өндөр байсан,

зарлага нь түүнээс илүү болж, төсөв үргэлж

алдагдалтай гардаг. Төсөв алдагдалтай гармагц,

төр татвараа нэмдэг. Татвар нэмэгдэхээр, компани

үнээ нэмдэг учир, нэмсэн татварыг компани биш

хэрэглэгч төлдөг. Хэрэглэгч авч буй үнэ цэнээсээ

илүү их төлбөр төлдөг гэсэн үг. Төрд ихээхэн өмч

хөрөнгө, эрх мэдэл овоолох тусам нийтийн өмч,

хөрөнгийг завших боломж улам олширдог. Үүнийг

хамгийн сайн ойлгож, завшиж чаддаг байгууллага

бол улс төрийн намууд. Тийм учраас нийтийн

хөрөнгийг зарцуулах төр засгийн эрх мэдлийг

үндсэн хуулиар хязгаарлаж, үндсэн хуулийн

өөрчлөлтийг дийлэнх олонхын буюу их хурлын

гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэгээр шийдэх

заалт бий.

Эдүгээ улс төрийн намууд төрийн эрх мэдлийг

ард түмэнтэй холбосон гүүр болгох үүргээ умартаж,

нийтийн хөрөнгийг хувийн ашиг хонжоо хайгчдад

олгодог гүүр болчихоод байна. Авлига нь нийтийн

засаглалын бүх инститүцүүдийг нурааж байна.

Авлигыг арилгахын тулд юуны өмнө улс төрийн

намуудын санхүүжилтийг ил тод болгох, түүнийг

нь шалгадаг инститүц байгуулах цаг болжээ.

Мөн төрийн өмчийн алдагдалтай компаниудын

хувьцааны дийлэнхийг хувьчилж, олон нийтийн

өмч болгох шаардлагатай байна. Ер нь бол төр

хувийн компанийн хийх боломжгүй, нийтийн

бараа үйлчилгээг бүтээж батлан хамгаалах, дэд

бүтэц байгуулах зэрэг ажлыг эрхлэх нь оновчтой.

Мөн сургууль, эмнэлэг байгуулах зэрэг нийгмийн

зарим үйлчилгээг хувийн хэвшилтэй зэрэгцэн

хийх боломжтой.

2019.03.20

УЛС ТӨРИЙН БА ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙН ЯЛГАА

Төрд төмөр зам, агаарын тээврийн компани байгаа

ч бүгд алдагдалтай ажилладаг. Төрийн өмчит

компаниудын өр 2012 онд 3 их наяд төгрөг байсан

нь 2016 онд 10.5 их наяд болж, 3.3 дахин өсөв.

Гэтэл яг энэ хугацаанд төрийн өмчит компаниудын

удирдлага тансаг зэрэглэлийн 42 жийп машин 19

тэрбум төгрөгөөр авчээ.

Төр засаг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдээ

хувьчлах тухай ярьдаг ч, яардаггүйн учир нь

төрийн компани олон байх тусмаа авлигачдад

унацтай.

2017 онд Монгол улс байгалийн баялагийн засаглалын индексээр

нийт 100-аас 64

оноо авсан бол түүнийг төрийн өмчийн засаглал

40 оноо авч доош татав. Төрийн өмчийн Эрдэнэс

Монгол компанийн ТУЗ нь төрөөс хараат, хяналт

тайлагнал хангалтгүй, санхүүгийн тайлан, мэдээлэл

нь ил тод бус байна. Энэ компани стратегийн гэх

тодотголтой арваад ордын менежментийг хийдэг.