Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

PDAC 2019-Т ЮУ БОЛОВ?

Үйл явдлын товч:

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр Канадын

Торонто хотод дэлхий даяар хариуцлагатай,

тогтвортой уул уурхайг хөгжүүлэх зорилгоор

техник, үйл ажиллагаа, байгаль орчин, аюулгүй

ажиллагааны болон нийгэмд эерэгээр яаж

нөлөөлөх талаар мэдээлэл солилцож, туршлага

хуваалцах боломжийг 8000 гаруй гишүүд,

оролцогчдод олгодог PDAC чуулга уулзалт

болдог.

Дүгнэлт тайлбар:

Та энэ уулзалтад жил бүр оролцож ирсэн ба энэ

жилийн PDAC-2019 хуралд шинэ зүйл юу байсан

тухай хуваалцахгүй юу?

Жил бүрийн гуравдугаар сарын эхээр болдог

энэ үйл ажиллагаанд 130 орны 25.8 мянган хүн,

3500 хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, уул

уурхайн хайгуул, олборлолт, ложистикийн 1000-

аад компани үзэсгэлэнгээ дэлгэж Торонто хотын

эдийн засагт 70 сая доллар оруулж байна гэж

хотынхон бахархалтай ярьж байсан.

Энэ удаагийн онцлог бол Уул уурхай хүнд

үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Эрдэнэс Таван

Толгой (ЭТТ) компанийн хувьцааны 30 хувийг

гадаадын хөрөнгийн зах зээл дээр гаргах тухайд

төвлөрч Канадын уул уурхайн, Олон улсын

худалдааны, Байгалийн баялагийн, Чилийн уул

уурхайн сайд болон хөрөнгө оруулагчидтай

уулзсан.

Олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал

татаж буй нэг зүйл бол ЭТТ-н нийгмийн болон

экологийнхариуцлага. Таван толгойнорд газраас

нүүрсийг машинаар ачаад боомтоос 20 км-ийн

наана Цагаан хад нэртэй газар буулгаж овоолон,

дахин ачиж байгаа нь экологийн сүйрэл дагуулж

байна. Хар тоосонд олон мянган машин хэсэг

бүлгээрээ жагсан, хил гарах дугаараа хэдэн долоо

хоногоор хүлээж зогсох жолооч нар машиныхаа

кабинд “амьдарч” байна.

Тэдэнд нүүрс тээвэрлэх эрхийг Зам, тээврийн

хөгжлийн яам олгодог. Улс төрийн холбоотой

учир 3500 машин хангалттай байх ажилд 15

мянган машинд эрх олгочихсоноос, хил нэвтрэн

өнгөрүүлэх чадвараас олон дахин давж Цагаан

хадны “гацаа” үүсчихсэн байгаа. Энэ зам дээр

өдөр бүр авто тээврийн осол гарч, амь насаа

алдаж байна. Замын осол, Цагаан хадны

гацаагаа арилгахгүй компанийн аль нэг хувьцааг

гадаадын ч, дотоодын ч хөрөнгийн зах зээл дээр

авахгүй нь тодорхой. Таван толгойн хувьцааг

Торонтогийн бирж дээр зарахын тулд хийх ажил

их байна.

PDAC 2019-т уул уурхайн салбарын дэлхийн чиг

хандлага ямар байгаа гэж яригдсан бэ?

2018 онд дэлхий даяар төмөрлөг бус металлын

(хөнгөн цагаан, алт, зэс, цайр гэх мэт) хайгуулд 10

тэрбум ам. доллар зарцуулсан нь өмнөх оноосоо

4 хувиар өссөн гэж S&P Global Intelligence

мэдээлсэн. Энэ хөрөнгийн тал нь алт, 22 хувь нь

зэсэндногджээ. Ам. долларчангарахаар, сулардаг

алтны үнэ оны эхэнд унц нь 1318 дол, оны эцэст

1283 болж буурсан ч дахин онц өөрчлөгдөхгүй

ажээ. Харин 2017 оны эцэст тонн нь 6173 дол

байсан зэсийн үнэ Лондонгийн металлын бирж

дээр эдийн засгийн өссөн, нийлүүлэлт буурсан

хоёроос болж 6527 дол болж өссөн, 2019 онд

дунджаар 6824 дол байх төлөвтэй гэж байсан.

Нөгөө талаас, цахилгаан машины үйлдвэрлэл

нэмэгдэхийг дагаад зайн металл: зэс, литиум

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт 6 сарын

хугацаатай онц дэглэм тогтоосон байгаа нь

асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж чадах уу?

Онц дэглэм тогтооно гэдэг нь төр засаг

чадваргүй болснышинжл дээ. Гэхдээ өөр сонголт

байгаагүй. Яагаад гэвэл Эрдэнэт үйлдвэрийн

хэвийн үйл ажиллагаа хангагдах ёстой. Эрдэнэт

үйлдвэрийн 51% нь “Стандарт банк”-ны

барьцаанд, 49% нь “Худалдаа Хөгжлийн Банк”-

ны барьцаанд, энэ асуудал их удаан үргэлжлэх

процесс доо.