Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.03.17-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЭРДЭНЭТИЙГ ТОЙРСОН АСУУДЛЫН БАГЦ

Үйл явдлын товч:

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан

асуудалтай холбоотой үйл явдлууд өнгөрсөн

хоёр долоо хоногийн турш өрнөж, олны

анхааралд ороод ирлээ. Худалдаа Хөгжлийн

Банкны удирдлагуудыг баривчлаад, маргааш

нь суллалаа. Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм

тогтоолоо. Суллагдсаныхаа дараа Худалдаа

Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг анх

удаа ярилцлага өглөө. Үйл явдлууд ингэж

өрнөсөөр ирэх долоо хоногт ямар шинэ үзэгдэл

нэмэгдэхийг таашгүй.

Дүгнэлт тайлбар:

Эрдэнэт үйлдвэртэй холбоотой энэ олон үйл

явдал дунд төөрөх нөхцөл байдал үүсээд байна

гэж харж байна. Олон нийт эдгээр үйл явдлыг

аль талаас нь харах нь зөв бэ?

Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт болж буй үйл

явдал бол 1990 оноос хойшхи төр засгийн

үйл ажиллагаа, түүний логик үр дагавар юм.

Компаниуд цаг хугацаа өнгөрөх тусам өргөжин

томордог. Харин зарим компаниуд өргөжин

томрохдоо төр засгийн шийдвэрийг өөртөө

ашигтай гаргуулах замаар томордог. Энэ

үйл ажиллагааг

“ЭРДЭНЭБИЛЭГИЗМ - МОНГОЛ АРДЧИЛЛЫНШИНЭҮЗЭГДЭЛ”

гэж2016онднийтлэл

бичиж байсан. Одоо манайд компани өргөжин

томрохын хэрээр төр засгийг өөртөө ашиглаж

байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэбилэгизм гэх энэ

үзэгдэл маш түгээмэл болчихсон. Зарим нь бүр

ингэхээс өөр арга байхгүй гэж хэлдэг боллоо.

Эрх мэдэлтнүүд шүүх, хүчний байгууллагуудыг

үндсэндээ худалдаад авчихсан. Төр солигдсоны

дараа шүүх, хүчний байгууллагын удирдлагыг

солих гэж, төрийг авсан этгээдүүд өөртөө

тохируулдаг. Засгийн газар солигдоод буй

шалтгаан бол энэ. Төр, бизнес холилдсон

авлигажсан оронд мөнгөний ханш унадаг,

инфляци өсдөг, ажилгүйдэл нэмэгддэг, шударга

ёс байдаггүй. Төр нь эдийн засагт хүчтэй

оролцоно, энэ нь компаниудад ашигтай байдаг.

Цаашлаад гадаадад өр тавьж, татвараа нэмдэг,

аль нэг системийг буруутгадаг, цэргийн хүчээр

иргэдээ барьж, хэвлэл мэдээллийг атгадаг. Яг энэ

зүг рүү бид маш хурдтай явж байна гэж ойлгох

хэрэгтэй.

Ер нь авлигыг бид дийлж чадахгүй хэмжээнд

очиж байна даа. Авлига их байна гэдэг нь

хий зардал нэмэгдэж байна гэсэн үг. Үүнтэй

уялдуулаад төр засагт эрх мэдлийн дахин

хуваарилалт явагддаг. Энэ бүхнийг цагдаа,

АТГазар, ТЕГазар зэрэг хүчний байгууллагуудаар

дамжуулан хийдэг. Шүүх, прокурор хуулиар бус

дохиогоор ажилладаг болчихсон. Өнөөдрийг

хүртэл төр засгийн өндөр түвшний авлигын нэг

ч хэрэг бүрэн шийдэгдэж байгаагүй. Гэтэл энэ

бүхний төлөөсийг ард түмэн төлсөөр байгаа.

Олны өмнө Д.Эрдэнэбилэг гэдэг хүн сая нэг

гэгээн дүрээ харуулсныг гайхаж байна. ХХБ бол

монголын бүх банкнынийт хөрөнгийн дөрөвний

нэгийг эзэмшдэг, Монгол улсын хамгийн том

банк. Гэтэл хамгийн том банкны эзэн нь ийм

нууц байж болоод байгаа юм бол Монголбанк

яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? Банкны

нийт хөрөнгийн аравны нэг нь тухайн хүний

хөрөнгө, үлдсэн аравны ес нь иргэдийн хөрөнгө

байдаг учраас банк хамгийн ил тод байх ёстой.

Монголбанк арилжааны банкуудыг хянах ажлаа

хийхгүй, айж чичирч ирсэн гэж үзэж байна.

Эсвэл энэ банкнаас хамааралтай явж байна гэж

үздэг юм аа.