Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

ТОЙМ

ДеФакто

МУ-ЫН ИРГЭН Х.БАТТУЛГЫН ҮГ

Үйл явдлын товч:

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрч

байгаа Лхагва гарагт Прокурорын байгууллагын

удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож,

үг хэлсэн. Прокурорын байгууллагын удирдах

ажилтны нэгдсэн зөвлөгөөнд аймаг, нийслэл,

дүүрэг, сум дундын прокурорын газруудын

ерөнхий прокурорууд оролцож байсан. Энэ

зөвлөгөөнд Х.Баттулга иргэний хувьд болон

ерөнхийлөгчийн хувьд гэсэн 2 хүсэлт тавьсан.

Дүгнэлт тайлбар:

Ерөнхийлөгч болон иргэн Х.Баттулгын

үгнээс онцлох зүйл юу байсан бэ? Ингэж хоёр

өөр статусаар Ерөнхий прокурорт хүсэлт

тавьж байгаагийн учир нь юу юм бэ? Хууль зүйн

үндэслэлтэй юу?

Эхлээд Ерөнхийлөгчийн хувьд үг хэлсэн.

Ерөнхий утгаараа авлигатай тэмцэх ажил муу

байна гэж хэлэв:

“Жилийн өмнөх зөвлөгөөн дээр Та бүхэнд

хандаж өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Санаж байгаа гэдэгт найдаж байна. Дахин

сануулъя гэж бодож байна. Албан тушаалтнууд

эрх мэдлээ хэтрүүлэх, урвуулан ашиглах зэргээр

эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож хуулийн

хариуцлага хүлээхгүй байна гэдэг шүүмжлэлийг

иргэд их хэлж байгааг би та бүхэнд дамжуулж,

оффшор данстай төрийн албан хаагчдыг

илрүүлэн шалгах, төрийн албыг 60 тэрбумаар

үнэлж наймаалцах хэргийг хянан шийдвэрлэх

тухай хэлж байсан. Та бүхэн санаж байгаа байх.

Энэ талаар ямар нэг зүйл болсонгүй бүтэн нэг жил

өнгөрлөө. “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай

холбоотой маш тодорхой мэдээлэл нийгэмд

цацагдаад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр

гараад удаж байна. С.Зоригийн амь насыг

хөнөөсөн гэмт хэрэгтэй холбоотой маш олон

буруутгал, шинэ хардалт, таамаг дахин нийгэмд

тархаж байгаа Гэвч, юу ч өөрчлөгдсөнгүй. Та

бүхэн надтай санал нэг байгаа байх.”

Иргэний хувьд дараах хүсэлтийг гаргав.

“Иргэн хүнийхээ хувиар Таван толгойн ордын

талаар хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмчид

байдаг Таван толгойн орд газрыг гэрээгээр

халхавчлан 60 болон 40 жилээр сунгагдах

нөхцөлтэйгээр үнэгүй өгөх оролдлого саяхан

гарсан. Энэ хэргийн талаарх баримт хэлье.

2015 онд дөрөвдүгээр сард Засгийн газар ийм

гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн

УИХ-ын удирдлага болон 40 гишүүн зогсоосон

юм. Тэдний нэг нь би. Эдийн засгийн асар их

өгөөжтэй компанийг ард түмний өмчлөлөөс

гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх

гэрээг байгуулах ажлыг төрийн өндөр албан

тушаалтнууд зохион байгуулсан. Тухайлбал,

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа

сонгогдсон Ц.Элбэгдорж гэдэг хүн энэ үйл

ажиллагааг зохион байгуулсан. Ерөнхий сайд

асан М.Энхсайханаар гардан гүйцэтгүүлсэн нь

баримтаар нотлогдсон. Энэ бол 60 тэмбумын

нэгэн адил албан тушаалын гэмт хэрэг мөнөөс

мөн. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй

байгааг асууж байна” гэсэн.

Монгол улсын иргэний хувиар гаргаж

байгаа хүсэлт нь нэг ерөнхийлөгч нь өмнөх

ерөнхийлөгчөө шүүхэд өгөөд байх үзэгдлийн

эхлэлийг тавихгүй гэсэн хэрэг болов уу гэж харж

байна.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

GOOGLE STORE

APP STORE