Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.01.20-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ТҮҮХЭН ТӨСӨВ ГЭВ ҮҮ?

Үйл явдлын товч:

Даваа гарагт сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018

оны төсвийн гүйцэтгэлийн тухай танилцуулсан.

Сайдын хэлж байгаагаар МУ-ын нэгдсэн төсвийн

орлого анх удаа 10 их наяд төгрөг давж, ашигтай

гарсан байна.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого-

9,234.9 тэрбум төгрөг

Нийт зарлага- 9,222.9 тэрбум төгрөг

Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл

- 11.9 тэрбум төгрөг

Дүгнэлт тайлбар:

Улсын төсөв ашигтай гарахад юу нөлөөлсөн

бэ?

Эхлээд тэнцвэржүүлсэн тэнцэл гэж юуг хэлж

байгааг хэлье. Тэнцвэржүүлсэн тэнцэл гэдэг

нь санхүүгийн жилийн орлогоос төсвийн

тогтворжуулалтын сан, ирээдүйн өв сан гэсэн

сан руу орлогоосоо хуулийн дагуу шилжүүлсний

дараах орлогыг зардалтай харьцуулахыг хэлж

байгаа юм. Энэ үзүүлэлт 2010 оноос хойш анх

удаа нэмэх гарч байна.

Нэгдсэн төсвийн орлого 10 их наяд төгрөг

давсан нь батлагдсанаасаа 25 хувиар өссөн

үзүүлэлт юм. Үүний гол шалтгаан нь анх удаа

төсвийг тодотгоогүй, Сангийн сайд амалсандаа

байгаа. Төсвийн орлого 2 их наяд төгрөгөөр давж

биелэсэн шалтгаан нь 670 тэрбум нь уул уурхайн

салбар, 1.3 их наяд нь бусад салбараас. Үүний

бараг тал нь НӨАТ-ын орлого өссөн. Бүртгэл

сайжирсан, далд эдийн засаг багасч байна. Мөн

борлуулалтын хэмжээ өсөхөөр ашгийн татварын

орлого өссөн.

Зарим эдийн засагчид нүүрсний үнийн

өсөлтийн мөчлөгийг дөрөөлөн төсөв ашигтай

гарлаа гэж тархи угааж байна гэж байна. Та

үүнийг яаж харж байна вэ?

Түүхэндээ анх удаа 36 сая тонн нүүрс

экспортлосон ба 50 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн.

36 сая тонн нүүрсний Ухаа худгаас гарсан 5 сая нь

угаасан нүүрс, буюу 2 дахин үнэтэй нүүрс. Нүүрс

уурхайн аман дээрээ 70 доллараар зарагддаг бол

угаасан нүүрс хил дээрээ 130 доллар болдог. Мөн

өнгөрөгч жил МАК, Саус Гоби Сандс компаниуд

үйлдвэр байгуулж МУ-ын нүүрсний экспортын

чанарт өөрчлөлт орж, боловсруулаад, илүү

үнэтэй зарж эхэлсэн. Гаргаж байгаа нүүрсэнд

баяжуулсан нүүрсний хэмжээ өндөр байх тусам

бидний ашиг өндөр байгаа юм. Хэрвээ бид төмөр

замаа барьчихвал ашиг нэмэгдэнэ.

Гэхдээ Хятад улс нүүрсний импортоо өсгөхгүй

бодлого барьж байгаа. 2019 онд манайх 42 сая

тонн нүүрс гаргана гэснээ гаргаж чадах уу гэдэг

асуулт үлдэж байна.

Энэ мэдээлэл гарсан даруйд олон нийтамьдрал

дээр энэ өсөлт мэдэгдэхгүй байна, зөвхөн цаасан

дээрх л өсөлт байна гэж байсан. Эдийн засгийн

өсөлт иргэдэд хэрхэн нөлөөлж байвал тухайн

улсын эдийн засаг өслөө гэж үздэг юм бэ?

Уул уурхайн орлого нь манай экспортын 80

хувьнь, үүний 40 хувьньнүүрс байнашүү дээ. Энэ

мөнгө хүмүүсийн цалин хөлс гэх зэргээр эргэлтэд

орж хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа. Гэхдээ

төгрөг долларын ханш өөрчлөгдөхгүй, инфляци

бага түвшинд байгаа нөхцөлд эдийн засгийн

өсөлт иргэдэд шууд мэдрэгддэг. Гэтэл манай

одоогийн байгаа нөхцөл бол төгрөг долларын

харьцаа 8.6 хувиар өссөн. Инфляци 8 хувь байна

гэдэг нь бодит орлого 8 хувиар буурчихсан.

Мөн гадагшаа гарч байгаа монголчуудын тоо

нэмэгдэж байгаа нь ажлын байр багасчихсан

гэсэн үг.

Сангийн сайд 2019, 20 онд төлөх их хэмжээний

өр байхгүйг онцолж байсан. Гэхдээ 2021 онд их

хэмжээний өрийн эргэн төлөлтийг хийнэ. Энэ

тухай?

ЗГ-ын өр 21 их наяд төгрөг байгаа ба 2017

онд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн