Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Ер нь нам гэж чухамюу юм бэ? Нам гэдэг бол улс

төрийн эрх мэдэл олж авахын төлөө өөрсдийн

үнэт зүйл, бодлогоор нэгдсэн бүлэг хүмүүс.

Улс төрийн намын гол үүрэг бол иргэд, төрийг

холбосон гүүр байх явдал. Монголын улс төрийн

хоёр том нам тодорхой цаг хугацааны хүрээнд

тийм гүүр мөн гэж иргэд болон намын гишүүд

нь үздэг байсан ч, итгэл үнэмшил нь улам бүр

буурч байна. Ер нь иргэд улс төрийн намуудаас

хөндийрөх, намуудад дургүйцэх хандлагатай

болсоор байна. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.

НЭГ,

Монголд улс төрийн намуудыг янз бүрийн

нэрээр төсвөөс санхүүжүүлэх нь улам их болсоор

ирлээ. Улс төрийн намыг төсвөөс санхүүжүүлэх

нь нэг талаас улс төрийн авлигыг бууруулах сайн

талтай ч, нөгөө талаас намыг иргэний нийгмийн

байгууллага биш болгоход түлхэц өгч байна.

Өөрөөр хэлбэл гишүүдийн хураамж, иргэдийн

хандиваас хамааралгүй болгож байна.

ХОЁР,

Намуудын бодит гишүүнчлэл буурч

байна. Өмнө нь маш олон гишүүнтэй байсан

учраас нам төлөөллийн байгууллага болж чадаж

байсан. Одоо манай хоёр том нам тус бүр 150

гаруй мянган гишүүнтэй гэх боловч намын

удирдлагын сунгаа явуулахад бодит гишүүдийнх

нь тоо арав дахин бага болж байлаа.

ГУРАВ,

Намууд орчин цагтаа таарахгүй,

гологдож байна. Бүтэц зохион байгуулалт,

бодлого, үзэл санаа гээд бүх түвшиндээ

хоцрогджээ. Ялангуяабүтэцзохионбайгуулалтын

хувьд социалист нийгмийн нэг намтай, тэр нь

төрийг орлодог, данхар бүтэц, захиргаадалтын

сэтгэлгээнээс салж чадахгүй байна.

НЭГ,

Монгол улс төрийн намын системээ

инстүүчлэхийн тулд улс төрийн тогтолцоогоо

дахин харах шаардлагатай боллоо. Хагас

Ерөнхийлөгчийн тогтолцоо нь улс төрийн намын

инстүүчлэлд сөргөөр нөлөөлдөг болохыг дээр

дурдсан Фернандо Касал Бертаогийн судалгаа

харуулжээ. Манай үе үеийн Ерөнхийлөгчид

фракцын улс төрийг бий болгодог, дэвэргэдэг

гол хүчин зүйл нь болдог. Фракцууд намуудыг

системийнх нь хувьд нураах алхмуудыг тогтмол

хийж ирлээ. Монгол бол уг нь парламентын

засаглалтай, Ерөнхийлөгч бол бэлэг тэмдгийн

албан тушаал.

ХОЁР,

Намуудын дотоод ардчиллыг хөгжүүлэх

шаардлагатай байна. Сүүлийн хэдэн жилд УИХ-

ын чуулган эхлэх болгонд хэлэлцэх асуудлуудын

жагсаалтад ордог ч, хэзээ ч хэлэлцдэггүй нэг

хууль бол Улс төрийн намын тухай хууль.

Шалтгаан нь их энгийн. Энэ хуулийг хэлэлцэж

чадахгүй хэмжээнд ортлоо улс төрийн намууд

маань олигархи бүлэглэлийнхээ барьцаанд

орчихоод байна. Уг нь энэ хуулийг яаралтай

батлах, батлахдаа улс төрийн намыг иргэдтэй

илүү ойртож ажиллах, зохион байгуулалтын

хувьд уян хатан, цомхон бүтэц рүү шилжүүлэх

хэрэгтэй юм. Ингэхдээ гишүүдийн оролцоо,

өрсөлдөөн, ил тод байх, тайлагнах зэрэг намын

дотоод ардчиллын гол функцуудыг тодорхой

тусгах хэрэгтэй. Манайд 20 жилийн турш дарга

нь ганц ч солигдоогүй нам хүртэл бий.

ГУРАВ,

Иргэний

нийгмийг

бүрдүүлж,

төлөвшүүлэх хэрэгтэй байна. Чехийн судлаач

Михайл Клима “Тоталитар дэглэмээс гажуудсан

ардчилал” номондоо пост коммунист орнуудад

улс төрийн намууд дээрээсээ, бас доороосоо

иргэдэд биш санхүүжүүлэгч эзэддээ эзлэгдэж,

улс төрийн клиентелист тогтолцоо бий болсныг

тод бичжээ. Үндсэн шалтгаан нь иргэний нийгэм

бүрдээгүй, төлөвшөөгүйтэй холбоотой гэж тэр

дүгнэсэн. Намууд нь улс төрийн тогтолцооны дэд

системийн хувьд иргэний нийгэм, чөлөөт хэвлэл

зэрэг бусад системүүдтэйгээ харилцан уялдаатай

учир, өөрөө дангаараа шинэчлэгдэх боломжгүй.

У.Черчиль “ардчилал бол хамгийн муу систем

гэхдээ үүнээс дээрийг хүн төрөлхтөн хараахан

олоогүй байна” гэж хэлсэн шиг улс төрийн

намууд муу, гэхдээ улс төрийн намгүй ардчилал

гэж байдаггүй. Тиймээс улс төрийн намын

тогтолцоогоо яаж инстүүчлэх вэ, яаж тогтвортой,

цомхон систем болгох вэ гэдэг л монголчууд

бидний өмнө тулгараад буй түүхэн сорилт болж

байна.

Энэ сорилтыг бид ялж давахгүйгээр улс орноо

хөгжүүлэх боломжгүй юм аа.

2019.01.23

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БИШ ЭЭ, ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

ГҮҮРЭЭ ЯАЖ ЗАСАХ ВЭ?