Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 466

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

М

онгол улсад парламентын хямрал нүүрлээд

байна. Энэ хямралын эх сурвалж нь улс

төрийн намуудын хямрал юм. Улс төрийн

намын хямрал бол төрийн, цаашлаад эдийн засгийн,

араас нь нийгмийн хямрал болгодог домино

нөлөөтэй гэдгийг монголчууд улам хүчтэй мэдэрч

байна.

Манайд сүүлийн гуч шахуу жил улс төрийн

намуудыг шинэчлэх, төлөвшүүлэх тухай ярьж ирсэн

боловч энэ нь чухамдаа яг юуг хэлж байгааг ойлгож

мэдэх, хэрэгжүүлэх тухай нийгмээрээ хэлэлцэж,

мэтгэлцэхгүй явсаар ирлээ.

Улс төрийн намын инстүүчлэл гэх ойлголтыг

Самуэль

Хантингтон

“Өөрчлөгдөн

буй

ертөнц дэх улс төрийн дэг” номондоо анх

томьёолжээ. Түүний тодорхойлсноор улс

төрийн нам системийн хувьд тогтвортой болж,

байгууллагын хувьд үнэт зүйлийн нэгдэл болсон

тохиолдолд

инстүүчлэгдсэнд

тооцогдоно.

Харин инстүүчлэгдээгүй улс төрийн намууд хэт

туйлширсан, тогтворгүй, намууд хоорондын

өрсөлдөөн сул, итгэл хүлээхүйц сөрөг хүчин гарч

ирдэггүй байна.

Мөн улс төрийн намын инстүүчлэл тодорхой

түвшинд хүрсэн орнууд ардчиллаас эргэж

буцдаггүй болохыг тогтоожээ. Энэ дүгнэлтийг

Английн судлаач Фернандо Касал Бертао 60-

аад орны улс төрийн намуудыг инстүүчлэлийн

талаас нь судлаж гаргажээ.

Монголд 1990 оноос төрийн эрхийг харьцангуй

хоёр том нам нь ээлжлэн болон эвсэн барьж

ирсэн боловч Засгийн газар нь нийтдээ 16 удаа

солигдсон буюу нэг Засгийн газрын дундаж

наслалт 1.5 жил гэдэг нь улс төрийн намууд

инстүүчлэгдээгүйн тод илрэл юм. Мөн манайд

гуравдагч хүчний орон зай байгаа ч итгэл

хүлээхүйц шинэ нам төрж чадахгүй байна.

Дефакто Институтээс 2018 онд хийсэн “Улс

төрийн намуудын дотоод ардчиллын индекс”

судалгааны үр дүнд манай улс төрийн намууд

хагас инстүүчлэгдсэн гэж гарсан. Ардчилсан

нам жишээлбэл үүр болгон нь тусдаа байгуулал

шиг үйл ажиллагаа явуулж байна. Тэд харилцан

мэдээллээ

солилцдоггүй,

бүр

нууцалдаг.

Улс төрийн намууд санхүүгийн тайлангаа ч

гаргадаггүй, хуулийн дагуу зарим мэдээллээ

вебсайт дээрээ цөөн хоног байрлуулаад

буцаагаад авчихдаг. Тэгээд ч монголд улс төрийн

намууд тайлангаа гаргах ямар нэг стандарт,

загвар байхгүй.

Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан үедээ

засгаа олон дахин сольдог, засаглаж чаддаггүй

нам гэж Ардын намынхан шүүмжилдэг. Тэгвэл

сүүлийн хэдэн сарын үйл явдлаас харахад 80

жилийн түүхтэй гэх Монгол ардын нам ч бас л

адилхан байна. Энэ хоёр нам улс төрийн сөрөг

хүчин болох чадвар сул. Иргэн Д.Энхбат “Ардын

нам муу байна гэдэг бол Ардчилсан нам ч муу

байна гэсэн үг, Ардчилсан нам муу байна гэдэг

бол Ардын нам ч муу гэсэн үг” гэж твиттерт онож

хэлжээ. Улс төрийн намууд системийн хувьд ч

инстүүчлэгдээгүй байна.

ТӨЛӨВШИЛ БИШ ЭЭ, ИНСТҮҮЧЛЭЛ

НУРАВ

Г ү үр яагаад