Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

ХУУЛЬ ӨӨРЧЛӨГДЛӨӨ, ОДОО?

ТОЙМ

ДеФакто

Үйл явдлын товч:

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн

эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын чуулганы

хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт

оруулах тухай хуулийн төслийг санаачлан

боловсруулж энэ сарын 4-ний өдөр Их хурлын

дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ хуулийн

төслийг 2019 оны 1-р сарын 18-ны өдрийн УИХ-

ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн,

чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн

олонхийн саналаар баталчихлаа. Энэ хуулийг

2019 оны 1-р сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж

мөрдөхөөр болсон.

Дүгнэлт, тайлбар:

Их хурлын дарга М.Энхболдыг огцруулах санал

хууль зүйн үндэслэлгүй гэж байсан бол хуульд

өөрчлөлт оруулаад баталчихлаа. Ирэх Баасан

гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар их

хурлын даргыг огцруулах боломжтой болчихов

уу?

Хуулийн

төсөл

батлагдсанаар

УИХ-ын

гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах

тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал

нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх хуулийн

боломжтой болж байгаа юм. Ингэх гэж л энэ бүх

драма шил дараалан өрнөлөө.

Хэрэв ‘уул Мохамед руу ирэхгүй бол Мохамед

уул руу явах ёстой’ гэсэн зүйр үгийг олон оронд

хэрэглэдэг. Үнэхээр үр дүн гарахгүй бол өөр

аргаар үз гэсэн санаа л даа. МУ ардчилсан

орон учраас зэвсгээр байлдалгүй үгээр байлдаж

парламент дотроо асуудлаа шийдэж байгаагийн

жишээ юм.

Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн

мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд

нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг

бүхэлд нь баталъя гэсэн саналын томьёоллоор

санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон

49 гишүүний 43 гишүүний саналаар буюу 87.8

хувийн саналаар хуулийн төсөл батлагдсан.

Их хурлын дарга М.Энхболд гэдэг хүн огцорлоо

гээд яг ямар өөрчлөлт гарах гээд байгаа юм бэ?

Огцрох эсэх асуудал нь 2 сар гаруй үргэлжилж

байна шүү дээ.

Энэ бол Монгол улсын төрийн бүтэц нь

ардчилсан болохыг харуулж буй үйл явдал.

Нөгөө талаас төр засгаа хянах тал дээр

иргэдийн оролцоо бага байсантай холбоотой.

Энэ олон жил өмч хөрөнгийг нь завшаад байхад

бид, иргэд хөдлөхгүй байсаар улс төрчид нь

даварсаар ирсний логик үр дагавар нь энэ юм.

Иргэд бид сонгууль өгөхөөсөө гадна төр засгийг

хянахад оролцох ёстой.

Их хурлын даргыг солимогц шинэ дарга нь АТГ-

ын дарга, Шүүх Прокурорын удирдлагыг солих

хүлээлт байгаа. Улмаар авлигын олон хэргүүдийг

шийдэх, нийтийн хөрөнгийг завшсан төр засгийн

удирдлагад байсан этгээдүүдтэй хариуцлага

тооцох ажил явах ёстой. Зорилгын зорилго

нь М.Энхболд их хурлын даргыг солихдоо бус,

зорилгын зорилго нь энэ хүмүүсийг хараат

бусаар ажиллуулах юм. Гэхдээ хэрвээ энэ олон

авлигын хэргийг шийдэхгүй бол энэ бүхэн зүгээр

л хоосон жүжиг болж таарна.

Хүний хөрөнгөөр баяжаад зүгээр өнгөрнө гэж

хаана ч байхгүй.

хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр

60,9 хувь болж буурсан гэж Сангийн сайд хэлж

байгаа. Энэ сайн үзүүлэлт ч гэсэн 60 хувь гэдэг

нь том хэмжээ. Энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт

дарамт учрахгүй.

2021 онд “Мазаалай” бондын 500 сая

ам.доллар, 2022 онд “Чингис” бондын нэг тэрбум

ам.долларын зээлийн эргэн төлөлт хийнэ. Үүнд

бэлтгэж Төсвийн тогтворжуулалтын сан гэж

байгаа. 2021, 22 онд МУ өрөө төлөхөд бэлэн

биш, тэр үеийн эдийн засгийн хэлбэлзлийг яаж

зохицуулах вэ гэдэгт энэ Засгийн газар анхаарах

ёстой.