Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

АТГ-ЫН МЭДЭГДЭЛ

Үйл явдлын товч:

УИХ-ын

гишүүн

Л.Оюун-Эрдэнэ

“...хууль

хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг

хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж

байна. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах

ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг

дуудаж уулзаад “Чамайг Засгийн газрыг хамгаалж

үлдэх юм бол хэрэгт холбогдуулна” гэж байна”

гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Үүний хариуд АТГ

улс төрийн үйл ажиллагаандаа АТГ-ыг битгий

хутгаад бай гэсэн мэдээлэл хийсэн.

Дүгнэлт тайлбар:

АТГ-ын мэдэгдлийг харахад битгий улс төрийн

үйл ажиллагаандаа хутгаад байгаач гэж байгаа

боловч өөрсдөө шууд улс төржиж байгаа юм.

ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас хулгай хийсэн олон

гишүүдээс ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэж гишүүнийг

нэр цохон мэдээлж байгаа нь улс төртэй холбоотой

зүйл хийж байна гэж харж байна.

АТГ гэдэг газрыг 2006 оны Авлигын эсрэг хууль

батлагдсанаар 2007 онд байгуулсан. Байгуулагдаад

10 гаран жил болчихсон байна. Энэ хугацаанд

авлига буурсан уу гэдгийг бодох хэрэгтэй. Авлигын

асуудлыг энэ байгууллагыг байгуулчихвал л болох

гээд байна гэдэг мэдээлэл тухайн үед өгч байсан.

Даргыг нь хэн томилох, төсвийг нь хэн батлах

зэргийг нь бодвол улс төрөөс хамааралгүй байх

боломж бага байна л даа. Учир нь АТГ даргыг

Ерөнхийлөгчийн санал болгосноор их хурал 6

жилийн хугацаатай баталдаг.

Хөндлөнгөөс харахад энэ байгууллага хангалтгүй

ажилласан тул энэ байгууллага байх ёстой юу, үгүй

юу гэдгийг ч мөн ярих л хэрэгтэй.

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх

боломжтой.

намын бүтэц чухал. Одоогийн бүтэц нь нэлээн

данхар гэж хэлж болохоор байгаа. Энэ бүтцээс

гадна олон давхарга байгаа буюу улс төрийн

намаар дамжуулж хоолоо олж иддэг паразит

бүлэг байгаа юм л даа. Тухайлбал сэтгүүлчид,

урлагийнхан зэрэг. Энэ бүтцийг өөрчлөхгүй бол

санхүүжилтийн асуудал арилахгүй. Улс төрийн

намын далд санхүүжилт бол далд эдийн засагтай

холбоотой. Далд эдийн засгийн хэмжээ нийт эдийн

засгийн хэмжээнд ямар байна гэдгийг мөн харах

хэрэгтэй. Намууд санхүүгийн тайлангаа хааяа нэг

онлайн гаргаж тавьчихаад буцаагаад авчихдаг.

Ингэж гаргахдаа наад захын нягтлан бодох

бүртгэлийн стандартгүй хэн ч ойлгохгүй хэдэн тоо

тавьчихаж байгаа юм.

Намуудын дотоод ардчиллын түвшинг харахад

манай намууд хоорондоо маш ойролцоо гарсан.

Дээд шүүхэд бүртгэлтэй 28 намаас бусдаасаа илүү

дотоод ардчилалтай нам байхгүй байсан. Тиймээс

төрийн эрхийг ээлжлэн болон эвсэн барьж байгаа

энэ 2 том намаас өөр гуравдагч хүчин гарна гэдэгт

итгэхэд бэрх.

Б.Чимэд гуайн Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн

зарим асуудал гэдэг 2 боть номонд “Монголчууд улс

төрийн намын шинэчлэлийг 20 гаруй жил ярьсан

ч улс төрийн намын шинэчлэл дангаараа явж

чадахгүй ба төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл

гэсэн 4 цогц асуудлын хүрээнд харах ёстой гэж

бичсэн байдаг.