Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

2

№409 459

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Х

үн төрөлхтөн эдүгээ аж үйлдвэрийн дөрөв

дэх хувьсгалын ид үед, тоон технологийн

III давалгаан дээр явж байна. Улс орон бүр

интернетэд суурилсан хөгжлөөс датад суурилсан хөгжил

рүү шилжиж байна. Энэхүү дижитал шилжилтийн үр

дүнд дижитал (цахим гэж орчуулдаг ч, утгыг нь бүрэн

илэрхийлдэггүй) эдийн засаг, дижитал нийгэм бүрдэж

байна.

Хиймэл хүн (robot) эдүгээ өөрөө боддог, сурдаг,

шийдвэр гаргадаг болж (AI Artificial intelligence буюу

хиймэл оюун ухаантай) хүний хөдөлмөрийг орлож

эхэллээ. Энэ тухай жолоочгүй машин, үйлчлэгчгүй

зочид буудал, худалдагчгүй дэлгүүр нээгдлээ гэх зэргээр

бараг өдөр бүр шинэ мэдээ дэлхий дээр болж байна.

Интернэттэй холбоотой бүх хэрэгслүүд хоорондоо

харилцаж (IOT буюу Internet of Things) хүний ажиллах,

амьдрах орчинг улам тав тухтай болгож, хөдөлмөрийн

бүтээмжид хувьсгалт өөрчлөлт авчирч байна.

Дэлхийн хамгийн том такси үйлчилгээний компани

таксигүй (UBER), хамгийн том зочид буудлын сүлжээ

буудалгүй (Airbnb), хамгийн том кино театр театргүй

(Netflix) байна. Дэлхийн хамгийн том “үндэстнийг” 2.2

тэрбум “иргэнтэй” Facebook тэргүүлж, 1.4 тэрбум хүнтэй

Хятад удаалж байна.

Энэ бүх өөрчлөлтүүд монголд яаж тусч байгаа,

юунд анхаарах тухай өнгөрсөн долоо хоногт болсон

“Дижитал Монгол 2018” чуулганд оролцоод хийсэн

дүгнэлтээ дэд бүтэц, интернэтийн хүртээмж ба хэрэглээ

талаас нь багцлан уншигчиддаа хүргэж байна.

Өнөөдөр манай улсын хүн ам 3.1 сая, тэдний

73 хувь нь хот, суурин газарт амьдарч байна.

Нийгмийн сүлжээг 2.3 сая хэрэглэгч ашиглаж

байгаа бол, гар утас эзэмшдэг 4 сая хэрэглэгчийн

2.8 сая нь үүрэн интернэт ашиглаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны

мэдээлснээр монголын хэрэглэгчид дөрвөн

операторын (Mobicom, Unitel, Skytel, G-Mobile)

3G, 4G үйлчилгээгээр дамжуулан улс дотроо 2018

оны эхний хагас жилд нийт 27.3 терабит өгөгдөл

(data) үүсгэсэн бөгөөд энэ тоо жилд дунджаар 25

хувиар өсч иржээ. Монголоос гадаад орнууд руу

гурван оператороор (Mobicom, Gemnet, Mэдээлэл

Холбооны сүлжээ ТӨХК) дамжуулан 140 Гбит/сек

хурдтайгаар дата гаргадаг ажээ.

Гэхдээ энэ их өгөгдлийг (дата) бүгдийг нь хадгалж,

солилцож болдог, зарим нь нээлттэй (төрийн

болон бусад үйлчилгээний) бол, зарим нь хаалттай

(хувь хүнийх) учир тэдгээрийг ялгах, хамгаалах

шаардлагатай. Датаг аюулгүй хадгалах, хувь хүний

датаг хамгаалах, эзнээс нь зөвшөөрөлгүйгээр

төр ашиглахгүй байх, датагийн байршил, дэд

бүтцийг зохистой шийдэх, нэгдсэн стандарттай

байх, шударга өрсөлдөөнийг дэмжих зэрэг үйл

ажиллагаа энэ салбарт тасралтгүй явагдах ёстой

ажээ.

Улс орны дижитал дэд бүтцийн хөгжлийн

түвшинг биет байгууламжаас гадна иргэд

нь яаж холбогдсоноор хэмжих санаачилгыг

(www.connectivity.fb.com)

Facebook

компани

гаргажээ. Интернэтэд холбогдоход ямар саад

ДИЖИТАЛ ДЭД БҮТЭЦ

ДИЖИТАЛ СОЁЛЫН

“ДОВТОЛГОО”