Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монгол улсад бидний хөгжлийг хойш нь татаж

буй, дээрх 3i тайланд туссан асуудлуудыг судлаж,

арилгаж чадвал төлбөр, захиалга зэрэг ахуйн

болон хувь хүний хэрэглээнээс гадна төр засгийн

маш олон үйлчилгээний апп зохиож хэрэгжүүлэх

боломж байна. Эстони шиг гар утасны дугаар нь

хүвь хүний үнэмлэхийн дугаар нь болдог, цахим

гарын үсгээ баталгаажуулдаг давхар кодтой

болчихвол бүх төрлийн сонгууль, санал асуулгыг ч

гар утсаар нь явуулж хэдэн арван тэрбум төгрөгийн

хэмнэлт гаргаж болно. Жишээ нь Засгийн газрын

мэдээлэл нь ил тод байсан бол, ЖДҮ-ийг хөгжүүлэх

мөнгийг сайд дарга нар нь завших боломж

гарахгүй байх байлаа.

Монголчууд бид 1959 онд Ардын Хувьсгалын

40 жилийн ойг угтан хоёр жилийн “соёлын

довтолгооны компанит ажил зохиож хүн бүрийг

оо, сойз, орны даавуу, гар амны алчуур хэрэглүүлж

сургасан шиг, эдүгээ дижитал соёлын “довтолгоо”

хийх шаардлагатай байна.

2018.12.05

КОМПАНИТ АЖИЛ

Дижитал үндэстэн байх нь монгол хүн бүрт

ямар ашигтай болохыг иргэд сайн ойлгож мэдэх,

амьдралын чанар, түвшингээ дээшлүүлэхэд

ашиглах боломж, шаардлага өссөөр байна.

Монголын дижитал хөгжлийн түвшин ямар байгааг

3i индексээр хэмжиж бусад оронтой харьцуулсан

тайлан саяхан гарчээ.

Facebook компаниас хоёр дахь жилдээ гаргаж

буй Inclusvie Internet Index (3i) буюу интернетийн

хүртээмжийн индексээр Монгол улс 86 орноос 42-т

оржээ. Дөрвөн үзүүлэлтээр тухайлбал: интернэтийн

олдцоор (availability) 50-д, үнэ өртгөөрөө

(affordability) 10-д, хамаарлаараа (relevance) 38-д,

бэлэн байдлаараа (readiness) 72-т жагссаны дундаж

дүн нь 42. Бэлэн байдал гэдэгт цахим тайлагдал

(59), итгэл ба аюулгүй байдал (86), төрийн бодлого

(48) гэсэн гурван бүлэг үзүүлэлт ордог.

Яагаад интернэтийн итгэл ба аюулгүй байдлаар

дэлхийд сүүл мушгисныг хөөж харвал Монгол улс

нууцлалын зохицуулалтаар 71-д, онлайн нууцлал

85-д, засгийн газрын сайт ба апп-д итгэх итгэл

15-д, засгийн бус байгууллагуудын сайт ба апп

82-т, нийгмийн сүлжээний мэдээлэлд итгэх 60-д,

цахим худалдааны аюулгүй байдал 81-д орсныг

энэ сайтаас

www.theinclusiveinternet.eiu.com

харж

болно.

Монголчуудын дижитал хэрэглээг судалсан

ММСG ХХК-ийн мэдээлснээр 2017 онд 1.7 сая хүн

интернэт хэрэглэсний 81 хувь нь сошиал мэдээ

ашигласан нь 2014 онтой харьцуулахад 2 дахин

өсчээ. Тэдний 80 хувь нь Facebook, 75 нь Facebook

messenger, 39 нь Youtube, 18 нь Instagram, 17 нь

Yahoo, 14 нь Wechat, 8 нь Twitter, 4 нь Viber, 4 хувь

нь Skype апп ашигладаг ажээ.

Гэтэл эдгээр апп-ыг групп болж мэдээлэл

солилцох, мэдээ унших, хов жив хөөхөд түлхүү

ашиглаж байгаа бол, тэднийг бизнестээ ашигласан,

ядаж төлбөрийн хэрэгсэл болгох ажил монголд

эхлэл төдий байна. Хятадад бүх төрлийн бичгээр

болон дуу авиа, дүрс бичлэгээр харилцах, олон

янзын төлбөр төлөх хэрэгцээндээ wechat апп-ыг

бараг хүн бүр ашиглах болжээ. Такси, зочид буудал,

дуудлагын хоол, үзвэр зэргийг урьдчилан захиалж

төлж байна. Эсвэл Alipay-аар дамжуулан бас энэ

бүх үйлчилгээг гар утсаараа авахаас гадна нэмээд

интернэт дэлгүүрээс худалдан авалт хийж байна.

Шанхайд хотын гудамжинд гуйлгачин QR кодоо

томоор хэвлээд гуйлга гуйж байна

ИНТЕРНЭТИЙН ХҮРТЭЭМЖ

байгааг олдоц (availability), үйлчилгээний үнэ

(affordability), мэдсэн эсэх (awareness) зэрэг гурван

хүчин зүйлээр хэмжвэл дижитал дэвшлийг хүн бүрт

хүртээхэд чухал нөлөөтэй байна.