Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ТӨЛӨВШИЛ

ТОЙМ

ДеФакто

Монгол бол улс төрийн ардчилсан, парламентын

засаглалтай улс. Тиймээс төрийн эрхийг авдаг

цорын ганц байгууллага бол улс төрийн нам. Улс

төрийн нам бол иргэд, төр хоёрын дунд байрлаж

байдаг субьект, ард түмний хүсэл сонирхлыг

нэгтгэж төрийн бодлогод нөлөөлөх ёстой ийм

байгууллага.

Дефакто институт Монголын улс төрийн

намуудын дотоод ардчиллын индексийг гаргасан

ба судалгаанаас харахад улс төрийн намууд

инстүүцлэгдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

Намууд инстүүцлэгдээгүй гэдэг бол тогтсон

системгүй, үнэт зүйлийн нэгдэл болж чадаагүй

гэсэн үг. Төрийн тогтвортой байдал улс төрийн

намын тогтвортой байдлаас эхэлдэг. АНУ-ын улс

төр судлаач Хантингтон “Өөрчлөгдөн буй нийгэм

дэх улс төрийн дэг” гэдэг алдартай бүтээлдээ улс

төрийн намын инстүүцлэл гэдэг ойлголтыг гаргаж

бичсэн байдаг.

Улс төрийн намын санхүүжилт ба улс төрийн

намыг төсвөөс санхүүжүүлэх гэсэн хандлага

сүүлийн 50 гаруй жилд нэлээн хүчтэй явж байна.

Нөгөө талаас улс төрийн намын дотоод үйл

ажиллагааг хуулиар зохицуулах шаардлага байгаа.

Манайд улс төрийн намын тухай хууль гэж байдаг

ч шинэчлэх ёстой гэж маш олон жил ярьсан.

Одоо бол улс төрийн намыг тодорхой хэмжээгээр

төсвөөс санхүүжүүлж байгаа. Хэрвээ төсвөөс хэт их

санхүүжүүлвэл нам иргэдээс холдоод илүү төр гэдэг

субьект руу чиглэчихдэг. Тиймээс 100 хувь төсвөөс

санхүүжүүлж болохгүй. Төсвөөс санхүүжүүлэхдээ

яаж илүү томьёолох уу, яаж илүү тодорхойлох

вэ гэдгээ дахин ярилцах хэрэгтэй. Хоёрт намыг

төрөөс санхүүжүүллээ гээд намын авлига алга

болохгүй гэдэг нь Азийн сангийн сүүлийн үеийн

судалгаанаас бүрэн харагдаж байна. Азийн

сангийн судалгаанд улс төрийн нам бол хамгийн

их авлигад идэгдсэн газар гэж гарсан. Өмнө нь

газрын алба, гааль байдаг байсан.

Улс төрийн нам авлигаас ангид байхын тулд

мөнгийг босгох ажилдаа ордог. Хэрвээ ажлын 8

цаг гэж үзвэл 3 цагийг нь дараагийн сонгуулийн

санхүүжилтийн талаар ярьж өнгөрөөдөг гэж

байгаа. Манай сонгууль үүнтэй адил мөнгөнөөс

хамааралтай болсон нь улс төрийн тогтворгүй

байдлыг үүсгэсэн гэж харж байна.

Энэ 30 орчим жилийн хугацаанд бид нэг зүйлийг

ойлгох ёстой. Бизнесмен хүнийг сонгуульд сонгож

болохгүй. Яагаад гэвэл энэ нь тохироо хийхэд их

амар болгочихож байгаа юм. Нобелийн шагналт

эдийн засагч Кругмэнийн “Улс бол компани биш”

нийтлэлд бизнесийг амжилттай авч яваа хүн

төрийн бодлогыг тодорхойлох хэмжээнд ажиллаж

чаддаггүй ба бизнес болон улс төрийн бодлого нь

өөр түвшний сэтгэлгээг шаарддаг юм гэж бичсэн

байдаг. Чуулганыг ажиглаад байхад уул уурхайг

л түлхүү ярьж байгаа нь компанийг удирдаж авч

явдаг сэтгэлгээг харуулаад байна. Гэтэл хамгийн

том асуудал болох төрийн албаны шинэчлэл, ур

чадвар дээр тогтсон систем рүү чиглүүлэх гэдгийг

ярьдаггүй. Бид хэнийг сонгох вэ гэдгээ сайн бодох

ёстой. Наад зах нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас

хулгай хийсэн, түүнийгээ өмөөрч байгаа гишүүдийг

бол хамгийн түрүүнд л сонгохгүй байх хэрэгтэй.

ЗГ-ыг авч үлдэхэд 4 гишүүний илүүгээр л ялсан

ба тэр 4 гишүүнтэй ямар тохироо хийсэн бэ гэсэн

хардалт иргэдийн дунд байгаа. УИХ-ын гишүүдийн

тоо маш цөөхөн байна. 4-хөн хүний шийдвэрээс

хамаарч засаг үлдлээ шүү дээ. Чухал шийдвэр

гаргахад олон хүн оролцож байх тусмаа илүү

найдвартай байдаг. Тиймээс УИХ-ын гишүүдийн

тоог нэмэх хэрэгтэй гэж бодож байна.

Засаг унаагүй нь Монгол улсад ашигтай эсэхийг

бид энэ ЗГ амалсан ажлаа хэр гүйцэтгэхээс харах

боломжтой.