Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.12.02-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН

Үйл явдлын товч:

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн долоон үндэслэлээр

Засгийн газрыг огцруулах саналаа УИХ-ын дарга

М.Энхболдод2018оны11дүгээрсарын19-ндөргөн

барьсан. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы Баасан

гарагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахыг

дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад

чуулганы танхимд байсан 73 гишүүнээс 40 гишүүн

нь Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй. Ингээд

33:40 харьцаагаар Засгийн газар огцорсонгүй.

Дүгнэлт тайлбар:

Өнгөрсөн долоо хоногт болсон УИХ-ын чуулганы

хуралдааныг ажиглахад гишүүдийн хэн нь илүү

чанга дуугарах, хэн нь илүү “шударга ёс” гэдэг үгийг

хэрэглэх вэ гэсэн уралдаан болоод өнгөрлөө. Ер

нь “Шударга ёс” гэдэг үг яг ямар утгыг илэрхийлж

байгаа юм бэ гэдгийг нэг мөр болгоогүй учраас хүн

бүр өөр өөрийнхөөрөө ойлгож тайлбарлаад байна.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд, УИХ-

ын гишүүдийн хувьд, иргэдийн хувьд шударга ёс

гэдэг үг өөр өөр утга илэрхийлээд байна. Шударга

гэдэг нь монголчуудын хувьд шулуухан хэлдэг хүн

гэсэн утга илэрхийлдэг. Гэтэл шударга ёс гэдэг

үг өөрөө тийм утга илэрхийлдэг биш. Тиймээс

Философич Батчулууны хэлснээр Justice гэдгийг

“зүй ёс” гэж ярьвал илүү ойлгомжтой, логиктой

санагдаад байгаа юм.

УИХ-ын чуулганд 75 гишүүнээс 73 нь оролцсон

буюу өмнөх хуралдаануудаас илүү идэвхтэй байлаа.

Өмнө нь ямар ч чухал хууль батлаж, хэлэлцэж

байсан ийм хэмжээний ирцтэй байгаагүй. Үүнээс

харахад Засгийн газар унах гэдэг нь өөрөө маш

ашигтай бизнес юм байна гэсэн дүгнэлтэд хүрч

байна. УИХ-ын гишүүд зөвхөн засаг унах, шинэ

засаг томилох үед л ийм идэвхтэй ирцгээдэг.

Өнөөгийн энэ тогтворгүй байдлын үндэс нь

одоогийн улс төрийн намын тогтолцоо, сонгуулийн

тогтолцоо хоёрт байна. Эхлээд улс төрийн нам

өөрөө тогтвортой бус төлөвшөөгүй байгаатай

холбоотой. Дараа нь сонгуулийн тогтолцоо.

Өнөөгийн сонгуулийн тогтолцоо бол ерөөсөө л

мөнгөний сонгууль. 1990 оноос хойш олон удаа

УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль хийсэн. Энэ

хугацаанд сонгууль мөнгөнөөс шууд хамааралтай

болсон буюу нэг бол мөнгөтэй хүн сонгуульд

оролцоно, үгүй бол хэн нэгнээс их хэмжээний

мөнгө босгож чадсан хүн УИХ-ын гишүүн болох

боломжтой болчихсон. Жирийн судлаач, багш нар

УИХ-ын гишүүн болох боломж байхгүй. Нэгэнт

их мөнгө зарцуулж УИХ-ын гишүүн болсон бол

түүнийгээ буцааж олох нь ойлгомжтой. Тийм

учраас УИХ-ын гишүүн бүр сайд болох хүсэлтэй.

2016 онд 65 суудлыг МАН авсан ба тэр үед би ямар

ч байсан 3 удаа засаг унах юм байна гэж бодож

байсан. Учир нь сонгуульд зарцуулсан мөнгөө

зөвхөн гишүүн байгаад олохгүй тул гишүүн бүр

сайд болох хэрэгтэй гэсэн хүсэлтэй. Ингээд сайд

болоогүй гишүүд сайд болохын төлөө ямар нэгэн

байдлаар засгаа унагаах арга хайдаг болчихоод

байна. Америк маягийн сонгуулийн систем нь

мөн их мөнгө зарцуулдаг буюу сенатын гишүүд

сонгуульд ялсан даруйдаа дараагийн сонгуулийн

Зочин тоймч бодлогын судлаач А.Бат-Оргил