Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

7

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас

үзэх боломжтой.

ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛИЙН СУДАЛГАА

Энэ судалгаанд хуульч гэж ярьж байгаа ч гэсэн

үнэндээ бол ихэвчлэн өмгөөлөгчидтэй холбоотой

хэргүүд байна лээ. 2014-2017 онд давхардсан

тоогоор нийт 933 хуульчид холбогдох 791 гомдол,

мэдээллийг хүлээн авч хянан шалгах ажиллагаа

явуулж 14.8 хувийг харьяаллын дагуу зохих

байгууллагад шилжүүлж, 40 гаруй хувьд маргаан

үүсгэсэн, 45.1 хувьд нь маргаан үүсгэхээс татгалзаж

шийдвэрлэсэн. Маргаан үүсгэсэн хэргүүдээр

энэ судалгааг гаргасан.

http://khamtdaa.mn/

гэсэн вебсайтад энэ судалгааг бүрэн эхээр нь

байршуулсан байгаа юм.

Шударга ёсны манаанд байгаа эдгээр хүмүүс

өөрсдөө шударга үнэн байгаач ээ гэж төрийн бус

байгууллагууд ийнхүү санаачлага гаргасан байна

л даа. Хуульчидтай холбоотой гомдол мэдээлэл

зөрчил, тэдэнд шийтгэл оногдуулсан талаарх

бүртгэл мэдээлэл, тайлан боловсронгуй бус байна.

Хуульчдад хаалттай сануулга, хариуцлага тооцож

буй нь үр нөлөөтэй байж чадахгүй байгаа нь

асуудал болж байгаа учраас энэ судалгаа нэг том

ахиц гэж харж байна.

Канадын гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр “Азийн сан”-аас хэрэгжүүлж буй “Ардчилсан

оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд

Хуульчийн ёс зүйн зөрчлийн судалгааг

( https://bit.ly/2CZNKw5 )

хийсэн байна. Монголын Хуульчдын

Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хороо Хуульчийн мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан гэж

иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс 2014 оноос 2017 оныг дуустал гаргасан гомдлыг

шалгаж Мэргэжлийн хариуцлагын хорооны сахилгын шийтгэл ногдуулсан тогтоол шийдвэрийг

нийтийн хүртээл болгож эмхэтгэн гаргасан байна.

ТОЙМ

ДеФакто

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Би

Сангийн сайдын ажлыг авахад 1.4 их наяд

төгрөгийг зөвхөн зээлийн хүүд төлдөг болсон.

Монгол Улсын нийт тэтгэврийн сангийн хэмжээ

1.7 их наяд төгрөг. Ахмадуудын тэтгэвэр, бусад

тэтгэвэр тэтгэмжтэй бараг тэнцэх хэмжээний

мөнгийг зөвхөн зээлийн хүүд төлж байсныг

тодорхой хэмжээгээр бууруулж, төсвийг цэгцлээд

явж байна. Тэгэхээр дахин цалин нэмнэ гэдэг нь

өрийн хэмжээ их буй энэ үед хүнд. Засгийн газар

байгаа бүх боломжоо ашиглаад цалин нэмсэн.

Засгийн газарт одоо өөрөөр цалин нэмэх боломж

байхгүй. Үүнийг олон хүн ойлгож байгаа гэж

найдаж байна” гэсэн.

Тэгэхээр яагаад МУ-ын ЗГ тэтгэврийн сангийн

хэмжээтэй дүйцэхүйц төлбөрийг зөвхөн хүү төлөх

хэмжээний тийм их зээл авчихав гэдэг асуулт

тулгарна. Хоёрт авсан зээл яасан бэ? Тэдгээрийн

тайлан нь хаана байна вэ?

Төр засгийн зардлыг багасгах, зарцуулж байгаа

бүх зүйлдээ тооцоотой байх, хариуцлага үүрүүлэх

ажлыг хийхгүйгээр багш ажилчдын асуудал

дуусахгүй.