Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

ДеФакто

Орос улс 2016 оны байдлаар байгалийн хийн

баталгаажуулсан нөөцөөрөө (47 их наяд куб метр)

дэлхийд тэргүүлдэг. Энэ бол дэлхийн байгалийн

хийн нөөцийн дөрөвний нэг нь (IEA тооцоо). Энэхүү

нөөцийн 70 хувь нь баруун Сибирьт (Уренгой,

Ямбург, Медвежье гэдэг том гурван орд), бусад нь

зүүн Сибирь, Сахалинд байдаг.

Байгаль далайгаас зүүн хойш чиглэлд

орших Чайандын ордоос зүүн урагш хил дээрх

Благовешенск хот руу 2200 км хийн хоолой эхлэж

татах, дараа нь энэ орд руу Эрхүүгээс хойно буй

Ковыхтын ордоос 800 км хоолой татах “Сибирийн

хүч” нэртэй асар том төслийг Газпром эхлүүлсэн.

Төслийн эхний хэсэг нь ирэх онд дуусна гэж

тус компанийн Удирдлагын хорооны дэд дарга

Виталий Маркелов саяхан мэдэгджээ. Өнөөгийн

байдлаар 40 км хоолой дутуу байгаа ажээ.

Оросын талаас 55 тэрбум долларын хөрөнгө

оруулалт хийж, энэ хоолойгоор дамжуулах

байгалийн хийг Хятадын тал 30 жилийн турш, нийт

400 тэрбум доллараар худалдаж авах гэрээнд дээр

хэлснээр 2014 онд Шанхайд гарын үсэг зурсан.

Үнээ тохиролцох гэж ингэж удсан бөгөөд Европ руу

зарж буй үнээс хямдаар буюу мянган шоо метрийг

нь 350 доллараас багагүй байхаар, авсан аваагүй

төлөх (take-or-pay) нөхцөлтэйгээр тохирчээ. Энэхүү

1.4 метрийн голчтой дан ган хоолойгоор жилд 38

тэрбум шоо метр байгалийн хийг дамжуулах ажээ.

Хэрэв Ерөнхийлөгч нарын тохирсны дагуу зүүн

Сибирийн хамгийн том, 2.5 их наяд шоо метр

баталгаажсан нөөцтэй Ковыхтын ордоос урагшаа

Иркутск, Улаанбаатар хотоор дамжин Хятадын хил

хүртэл 2000 гаруй км хоолой тавих төсөл хэрэгжинэ

гэвэл монголын эдийн засагт ямар нөлөөтэйг

багцаалан төсөөлж болно.

Монголын нутгаар 1000 км урттай хоолой тавих,

арваад шахах станц байгуулах хөрөнгө оруулалт

нь “Сибирийн хүч” төслийн тооцоогоор бодоход

1.4 метрийн голчтой, дан хоолойг барихад нэг км

(Газпромын 2015 оны мэдээлэл) нь 246 сая рубль

буюу 246 тэрбум рубль болно.

Тэгээд дамжуулах чадал нь жилд 30 тэрбум шоо

метр гэвэл дамжин өнгөрүүлэх зарим гэрээний

нөхцлөөр (100 км тутам нэг мянган шоо метр

хийг дамжуулахад 1.09 доллар) бол монгол жилд 3

тэрбум доллар авах болно. Мэдээж энэ төлбөрийг

дамжуулсан зай, жингээр нь тооцон олон улсын

мэргэжлийн хүмүүстэй хамтран гэрээ байгуулахад

өөрчлөгдөх болно.

Сибирээс Монголын хонгилоор газрын тосны

болон байгалийн хийн хоолой тавихад ихэнх нь

тал газраар явах тул харьцангуй хямд өртөгтэй,

бас Хятадын Бээжин болон бусад том хотуудад

хүрэхэд хамгийн богино буюу Дундад Ази, эсвэл

Манжуураас татахаас ч дөт юм.

Мэдээж төслийн эдийн засаг нь газрын тос,

байгалийн хийн олон улсын зах зээлээс ихээхэн

хамаардаг. Одоогоор жишээ нь, рублийн ханш

огцом унаж, Оросын эдийн засагт хүчтэй дарамт

болж байна. Крымын хойгийг эзэлснээс хойш

Орост үзүүлж буй барууны хориг улам чангарч

байна. Хятад Америкийн худалдааны дайн Хятадын

эдийн засагт илүүтэйгээр нөлөөлөх төлөвтэй.

Гэхдээ олон улсын байдал ямар ч болсон, Хятадын

эрчим хүчний хэрэгцээг, түүний дотор байгалийн

хийн хэрэглээг бууруулах боломжгүй, харин ч улам

өсгөх хандлагатай байгаа өнөө цагт хийн хоолойг

монголын нутгаар татах нь гурван улсын хэн хэнд

нь ашигтай.

Учир нь байгалийн хийн хоолойн

монголыг тойрсон хоёр чиглэл хоёулаа

өндөр уулсыг даван, гол хэрэглэгчдээ хүртлээ

манайхаар дамжуулан татсанаас хоёр

дахин хол, хоёр дахин үнэтэй гарч байна.

Ийнхүү хийн хоолойн эдийн засаг Монголын

талд байна. Ганцхан манай нийтийн засаглал ил

тод биш, авлигад баригдаж, гацчихаад байгаа учир

байгалийн баялагийн хорлолыг нь хийн хоолойн

төсөл улам нэмэгдүүлэх аюул бас бий.

2018.09.19

ОРОСЫН БАЙГАЛИЙН ХИЙН ХОЛЫН ЭКСПОРТ

МОНГОЛЫН ХОНГИЛ