Previous Page  5 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 8 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.09.16-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ВЛАДИВОСТОКТ ЮУ ЯРИВ?

Энэ чуулганы гол зорилго нь Азийн улс орнуудаас

Оросын алс дорнодод хөрөнгө оруулалт татах

юм. Бидний хувьд Азийн бусад орны төр засгийн

удирдлагуудтай уулзах боломж. Бизнесийн

компаниуд бэлдэж байгаад энэ хурлын үеэр

харилцан гарын үсэг зурдаг учраас тоо баримт

их өндөр байдаг. Манайхаас ямар бизнесийн

байгууллага оролцсон нь тодорхой биш байгаа ба

Владивостовкт хөрөнгө оруулалт хийх хэмжээний

томроогүй байгаа.

Энэ үеэр Монголын худалдааны төлөөлөгчийн

газар байгуулах тухай ярилцаж эхэлсэн. Монгол

Орос Хятад 3-ын хооронд эдийн засгийн коридор

байгуулах тухай яригдаж байгаа. Энэ дотор эрчим

хүч, байгалийн хий, газрын тос, шилэн кабель

болон авто, төмөр замын коридорыг монголын

нутгаар дамжуулж тавих тухай хүчтэй яригдаж

эхэлсэн. Гэвч энэ нь олон тэрбум долларын төсөл

тул тэр хэрээрээ олон жил яригдах байх.

Орос бол дэлхийн байгалийн хийн нөөцийн

дөрөвний нэгийг ганцаараа эзэмшдэг. Хятад

бол хамгийн том хэрэглэгч, импортлогч болж

байгаа. 2017 онд 238 тэрбум шоо метр (куб метр)

байгалийн хий хэрэглэсэн бол 2020 онд энэ нь

360 тэрбум шоо метр болох юм. Хятад дотоодын

үйлдвэрлэлээрээ хэрэгцээнийхээ 60 хувийг хангаж

байгаа ба 20 хувь нь шингэрүүлсэн хий, 20 хувь

нь хөрш орнуудаас хоолойгоор татсан хий юм.

Байгалийн хийг -160 градуст хүргэчихээр шингэн

болдог. 2040 он гэхэд дотоодын үйлдвэрлэл нь 3

дахин нэмэгдэж тэр хэмжээгээр байгалийн хийн

хэрэгцээ ч нэмэгдэх юм. Тиймээс байгалийн хийн

хувьд энэ 2 хөршийн нэгд нь байгаа, нөгөөд нь

маш их хэрэгтэй байгаа.

Оросын мэдээллийн вебсайтад гарснаар

Жарски хэмээх хөндлөнгийн эксперт хүн “Хийн

хоолойг монголоор дамжуулна гэдэг бодит

байдал дээр худлаа. Энэ хурлаар Орос Хятад

2 хийн хоолойныхоо тохиролцоог ерөнхийд

нь хийчихлээ.” гэсэн байна лээ. Оросын хийн

нөөцийнихэнх ньСибирьт байдаг. БаруунСибирьт

Уренгой, Ямбург, Медвежье хэмээх хамгийн том

нефтийн орд газар байгаа ба энэ гурав Оросын

хийн үйлдвэрлэлийн 70 хувийг эзэлдэг. Бусад нь

зүүн Сибирь, Сахалинд байдаг.

Зүүн Сибирийг Сибирийн хүч 1, Барууныг

Сибирийн хүч 2 гэж нэрлэж байгаа. Сибирийн

хүч 1 нь дуусах гэж байгаа, харин Сибирийн

хүч 2-ыг ашиглахын тулд МУ-ын баруун талаар,

Казахстанаар, эсвэл хооронд нь буюу Алтайн

өндөр уулсаар хоолой тавих боломжтой ба Алтайн

өндөр уулсаар дамжвал Хятадын хамгийн их

хэрэгцээтэй газар нь бус хамгийн бага хэрэгцээтэй

газар нь очих юм. Бээжин хүртэл дамжих хамгийн

дөт зам бол Монгол.

Хятад шингэрүүлсэн хийг АНУ, Канадаас авдаг

ба шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийг Австрали

Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток

хотод болсон Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалтад оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч

Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсын Шадар сайд

Ө.Энхтүвшин, Хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

болон бусад албаны хүмүүс явсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар дөрөв дэх жилдээ

зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Япон Улсын

Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён болон бусад албаны хүмүүс оролцсон.