Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

3

№409 448

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Е

рөнхийлөгч Х.Баттулга Владивосток яваад

ирлээ. Дорнын эдийн засгийн чуулганд оролцож

хөрш орнуудын удирдлагатай уулзжээ. Оросын

100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлээр УБТЗ, 3 ба

4-р цахилгаан станцуудыг шинэчлэхээ тохиров. Мөн

байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулахыг

Оросын Ерөнхийлөгч дэмжиж, Хятадын Ерөнхийлөгч

эдийн засгийн талаас нь судлахаа амалжээ.

Байгалийн хий бол үсрэнгүй хөгжиж буй Хятад

улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой

түлш. Монголын хувьд газар нутаг дээгүүрээ

явуулсны төлбөрийг хэсгийг нь хийгээр авч

Улаанбаатарын хорт утааны гамшгийг арилгана,

үлдсэн хэсгийг нь бэлэн мөнгөөр авч эдийн засагтаа

оруулах учир онцгой чухал юм.

Газрын тосны болон байгалийн хийн хоолойг барих,

тос хий дамжуулах, хүлээн авах зэрэг нь зүгээр нэг

техникийн асуудал биш, олон хүчин зүйлээс хамаардаг

гео-политик, эрчим хүчний эдийн засгийн төвөгтэй

асуудал. Оросууд Монголыг тойруулаад хийн хоолой

барихаар Хятадтай арван жил хэлэлцээр хийж 2014 онд

Шанхайд гарын үсэг зурсан юм. 2018 онд хий нийлүүлж

эхлэх байсан нь 2019 оны эцэс хүртэл хойшлогдоод

байна.

МОНГОЛЫН ТАЛД БАЙНА

Хийн хоолойн эдийн засаг

Хятад улс 2017 онд 238 тэрбум шоо метр (куб метр)

байгалийн хий хэрэглэсэн нь дэлхийд гуравт буюу АНУ,

Оросын дараа орж байна. Нийт хэрэглээний 60 хувийг

дотоодоос хангаж, 19 хувийг хөршүүдээсээ хоолойгоор

(Туркменистан, Мьянмар), 21 хувийг шингэрүүлсэн (LNG

= Liqufied Natural Gas) хэлбэрээр холоос (Австрали 50,

Катар 20 хувийг) импортложээ. Хятад шингэрүүлсэн

хийн импортоор саяхнаас дэлхийд тэргүүлж эхэллээ.

Байгалийн хий нь 2017 онд Хятадын эрчим хүчний

нийт хэрэглээний 7 хувь, харин 2020 онд 10 хувьд хүрэх

ажээ. Хятадын агаарын бохирдолтой зарласан “дайны”

шаардлагаар энэхүү “цэнхэр түлшний” хэрэгцээ жил бүр

өссөөр 2020 онд 360 тэрбум шоо метр болно гэж АНУ-

ын Эрчим Хүчний Мэдээллийн Захиргаа мэдээлжээ.

Хятад бүх том хотуудаа хийн хэрэглээнд шилжүүлж, бүх

автобус, ачааны машинуудаа LNG хөдөлгүүртэй болгож

байгаа учир доод тал нь арав хоногийн нөөцтэй байхыг

зорьж байна.

Хятад улсын эрчим хүчний хэрэгцээ,

түүний дотор цэнхэр түлшний хэрэгцээ ийнхүү

тасралтгүй өсч байна. Байгалийн хийн дотоодын

үйлдвэрлэл 2040 он гэхэд гурав дахин өсөх ч,

нийт хэрэгцээнийхээ гуравны хоёрыг хийн

хоолой болон LNG тээврээр импортлох

(US Dep. of Energy) ажээ.

Хятад улс цаашид байгалийн хийн импортоо

тасралтгүй нэмэгдүүлэх учраас АНУ-аас авч буй

шингэрүүлсэн хийг импортын тарифийн дайн тойрсоор

байна.

ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ЦОЙЛСОН ХЭРЭГЦЭЭ