Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

50 хувь, Катар 20 хувь, бусад 30 хувийг АНУ, Канад

эзэлдэг. Хятад агаарын бохирдлоо бууруулахаар

бүх хотынавтобус, хүнд ачаа тээврийнмашинуудыг

шингэрүүлсэн хийд шилжүүлж байгаа. Шанхай

Бээжин гэх мэт том хотууддаа 10 хоногийн нөөц

байлгаж байна.

Мөн энэ хурлаар Оросын 100 тэрбум рублийн

хөнгөлөлттэй зээлийг УБТЗ, 3,4-р цахилгаан

станцуудыг шинэчлэхэд зарцуулна гэж тохирч

байна. Рублийн ханш унаж байгаа тул рублиэр

авсан нь дээр. Гэхдээ ТЭЦ-3,4-ийг шинэчлээд

орчин үеийнх шиг болж чадах юм уу үгүй юм уу?

Мөн УБТЗ-ыг хос төмөр зам болгоно гэж олон

жил ярьж байгаа. Сүүлийн жилүүдэд даргаар нь

Монгол хүн тавьж байсан ч Орос зээл өгч байгаа

тул даргаар нь Орос хүн тавих байх.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЯАГААД АЖИЛ ХАЯДАГ ВЭ?

Хуулиар бол цалин болон инфляци

хоёрыг холбоно гэдэг. Бодит цалин

болон инфляци харилцан бие биенээ

өсгөдөг. Тиймээс эдийн засагт энэ

хоёрын хөдөлгөөнийг маш нарийн

анзаарч мэдрэх ёстой. Ялангуяа төрийн

байгууллагын цалин нэмэгдэхээр хувийн

хэвшил өрсөлдөж нэмэхээс өөр сонголтгүй

болдог. Хувийн хэвшил хамгийн их зардал

болох цалингаа нэмэхээр бүтээгдэхүүн,

үйлчилгээнийхээ үнийг нэмэхээс өөр

сонголтгүй болдог. Ингээд бие биенээ

өсгөөд байдаг юм.

Есдүгээр сарын 3-аас хойш үргэлжилсэн багш нарын ажил хаялт зогссон. Үйлдвэрчний эвлэл

"Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож

чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний

системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо.

Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-оос

доошгүй хувиар нэмэх дээр тохиролцоонд хүрлээ" гэсэн. ҮСХ-ны мэдээллээр, боловсролын салбарын

ажиллагсдын нэрлэсэн дундаж цалин 782,9 мянган төгрөг.