Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас

үзэх боломжтой.

УрдхөршийнгадаадхэргийнсайдболХятадулсын

төрийн зөвлөлийн гишүүн. Манайхны хэлдгээр

давхар дээлтэй. Удалгүй манай удирдлагууд Хятад

руу явж ажиллана. Тэгэхээр 2 улсын Ерөнхийлөгч

уулзана. МУ-ын баруун 5 аймаг болох Баян-

Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завханд нийлээд

400 мянган хүн амьдарч байгаа. Энэ хүмүүсийн

ажил амьжиргааны түвшин урд хилээс нэлээд

хамааралтай болсон. Манай наймаачид бараагаа

аваад очихоор хил гаргахад хэцүү, орсон хойноо

янз бүрийн юу нь мэдэгдэхгүй тариф тогтоогоод

байдаг гэдэг гомдол маш их ирсний дагуу энэ

сайдыг ирэхэд нь тухайн орон нутгийн хүмүүстэй

нь уулзуулсан юм байна. МУ-д гадаад худалдааны

яам гэж байхгүй.

МУ-ын гадаад худалдааг гадаад харилцааны

яам хариуцдаг буюу яаманд гадаад худалдааны

бодлогын газар гэж байгаа. Тэгэхээр

Д.Цогтбаатар сайд бол гадаад харилцаанаас

гадна гадаад худалдааг хариуцсан сайд юм.

Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн

сайд Ван И айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын

Засгийн газрын буцалтүй тусламжаар баригдаж

буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн

төвийн барилгын явц, “Чингис хаан” олон улсын

нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэг

дэх “Бүс ба Зам-зорчих нөхцлийг хөнгөвчлөх”

санаачлагын хүрээнд байгуулсан тусгай гарцтай тус

тус танилцаж, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг

барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын нээлтийн

ёслолд оролцсон.

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АЙЛЧЛАЛ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн

Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2018 оны 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол

Улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэрээр энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайд

У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд талуудын хүрсэн зарчмын

тохиролцоог ажил хэрэг болгох зорилготой гэдгийг онцлоод хоёр талын эдийн засгийн хамтын

ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд,

Их хурлын дарга нарт бараалхсан. Айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн

бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Увс аймагт ажиллаж, баруун бүсийн 5 аймгийн (Увс, Завхан,

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай) удирдлагатай уулзаж санал солилцсон.