Previous Page  2 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 7 Next Page
Page Background

2

№409 446

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Монголд эдүгээ эдийн засгийн хямралаас гадна,

итгэлийн хямрал нүүрлээд байна.

Эдийн засгийн хямралд иргэд бид бүр дасчихжээ.

Төгрөг сулраад, үнэ нэмэгдээд, төсвийн алдагдал ихсээд,

төр нь гадна дотны зах зээлээс хаадынхаа нэрийг

барьж бондын зээл аваад л. Төр зээлийнхээ өрөнд

баригдаад, хүүгээ ч төлж дийлэхгүй болоод ирэхээр,

ОУВС хямд зээл өгч гал алдчихгүй, хөлдөж үхчихгүй

хавартай золгоод л. Гадаадаас зээл тусламж авснаа

гавьяа байгуулсан мэтээр улс төрчид сурталчлаад л …,

өрөвдөлтэй. Тэгээд нүүрс, зэсийн үнийн мөчлөг өгсүүр

талдаа гармагц төсвийн орлого нэмэгдэж, төрийн

ажилтнуудын цалинг нэмээд л. Хувийн хэвшил нь

тэгж чадахгүй болохоор ажиллагсад нь гадагшаа гарч,

голдуу Солонгост ажиллахыг илүүд үзээд л.

Тэгвэл сүүлийн үед онцгой мэдрэгдэх болсон

нөгөө нэг хямрал бол иргэдийн итгэлийн хямрал.

Судлаачдын үзэж буйгаар ардчилсан нийгэмд иргэд

нь төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес,

хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар түвшинд итгэж

байгаа нь улс орны хөгжилд нөлөөлнө.

Монголчуудын

итгэл,

юуны

өмнө

төрийн

байгууллагуудад итгэх итгэл нь улам бүр алдагдсаар

байна. Манай төрийн байгууллагуудын хүний нөөц

үндсэндээ төр засгийн эрхийг сүүлийн гуч шахуу жил

ээлжлэн болон эвсэн барьж ирсэн МАН болон АН-ын

гишүүд дэмжигчдээс бүрддэг. Бодит байдлыг тодорхой,

шинэхэн жишээн дээр харж болно.

ХЯМРАЛ

Итгэлийн

2018 оны 8-р сарын 27-нд АТГ-аас “Байгаль

орчин, аялал жуулчлалын яаманд засвар хийх,

хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт

200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном,

товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд

хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс “Эрдэнэзул”

ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган

авч засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал

бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй

нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох шалгалтыг

үргэлжлүүлэн хийж байна” гэв.

8-р сарын 30-нд Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд Н.Цэрэнбат “АТГ-ын мэдээллийг

харсан. Албан ёсны мэдээлэл дээр нь засварыг

сайдын хамаарал бүхий компани гүйцэтгэсэн

байж болзошгүй гэсэн. Миний хөрөнгө орлогын

мэдүүлэгт байгаа 26 компанийн нэг нь ч энэ үйл

ажиллагаанд оролцоогүй гэдгийг албан ёсоор

мэдэгдэж байна”. “…энэ бол улс төржсөн мэдэгдэл”

гэв.

АТГ “болзошгүй” гэж хэлээд хэн нэгнийг

буруутгадаг, сайд нь “…миний 26 компанитай

холбоогүй энэ бол улс төржсөн худлаа мэдээлэл”

гэснийг харахад төрийн институт, төрийн сайд

хоёрын хэн нь үнэн ярьж байгаа юм бэ? гэж чангаар

асуумаар байна.

2018 оны 8-р сарын 30-нд УИХ-ын гишүүн

Лувсангийн Энхболд:

Ø

Монголын ард түмний өмчөөс 268.3 мянган

тонн нүүрс хулгайд алдагдсан нь нотлогдлоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан

ажлын хэсэг шалгасан. …ГЕГ-аас эх үүсвэргүй

390 мянган тонн нүүрс Тавантолгойн

АТГ БА БОАЖ-ЫН САЙДЫН ХЭН НЬ ҮНЭН ЯРЬЖ БАЙНА ВЭ?

ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, КОМПАНИ ХОЁРЫН ХЭН НЬ ҮНЭН ЯРЬЖ БАЙНА ВЭ?