Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

340 МЯНГАН ТОНН НҮҮРС ХААЧИВ?

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Эрдэнэс Тавантолгой” компанийн эзэмшлийн

талбайгаас 268.3 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан талаар өмнө нь мэдээлэл

хийж байсан. Тэгвэл мэргэжлийн байгууллагын шалгалтаар тус талбайгаас 340

мянган тонн нүүрс алга болсон нь тогтоогдсон байна.

ТОЙМ

ДеФакто

Засгийн газар үүрэг өгөөд, энэ асуудлыг

10

агентлаг

хамтарсан

Сангийн

сайд

Ч.Хүрэлбаатараар

ахлуулсан

ажлын

хэсэг

байгуулж шалгасан юм байна. Шалгалтын явцад

Гаалийн ерөнхий газраас гаргасан дүгнэлтийн

хүрээнд МУ-ын гаалиар эх үүсвэргүйгээр 390

мянган тонн нүүрс Тавантолгойн орд газраас

гарсан байна гэсэн дүгнэлт хийсэн байгаа юм.

Мөн Хил хамгаалах газраас 2013-аас 17 оны

хооронд урд хилээр 849 мянган машин хил гарсан

гэсэн ба Гаалийн ерөнхий газраас 814 мянган

машин гарсан гэсэн мэдээ өгсөн байна. Энэ 2-ын

хооронд 35 мянган машины зөрүү гараад байгаа

ба хил гааль 2 чинь яаж тоолохоороо 35 мянган

машины зөрүү гаргаад байгаа юм бэ?

Энэ бол зүгээр л Тавантолгойн асуудал бус бид

нарын хөрөнгө. Хил гааль дээр ажлаа хийж байгаа

хүн байна уу. Гаалийн шалгалтаар Тавантолгой

гэж орон нутгийн хувьцаат компанийн бүх

нүүрсийг ганцхан компани зөөдөг бөгөөд түүнийг

нь Тавантолгой Транс компани гэдэг. Ийм олон

мянган тонн нүүрсийг энэ компани эх үүсвэр нь

мэдэгдэхгүй хил нэвтрүүлээд байдаг ямар учиртай

юм бэ? Энэ компани нь Тавантолгой ХК-ийн

гэрээт тээвэрлэгч бөгөөд Ажнай корпорацийн

охин компани юм байна. Ажнай корпорацийн

эзэн нь Батлан хамгаалахын сайд асан, УИХ-

ын гишүүн асан Д.Бат-эрдэнэ. Тавантолгой ХК-

ын 51 хувь нь орон нутгийн өмч, 49 хувийг нь

олон жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг бөгөөд

үүнээс хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ажнай

корпораци. Энэ ХК-ийн тайланг үзэх гэсэн ч 2017

оны тайлан нь байхгүй байна лээ. Санхүүгийн

зохицуулах хороо нь тэгвэл хаана байгаа юм бэ?

1900 хүн эзэмшдэг энэ ХК-ийн 2017 оны мэдээлэл

яагаад юу ч байхгүй байгаа юм бэ?

Энэ 340 мянган тонн нүүрс Тавантолгойн

санхүүгийн баланс дээр туссан уу, үгүй юу?

хороололд амьдарч байсан байна.

ОУВС-гийн

“Өргөтгөсөн

санхүүжилтийн

хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газартай тохирсны

дагуу Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оны

нэгдүгээр сарын 1-нээс Засгийн газарт шилжүүлнэ.

Тиймээс хөтөлбөрийг шилжүүлэх төлөвлөгөөг

Монголбанк ирэх есдүгээр сард багтаан батлах

бөгөөд орсон өөрчлөлтүүдийг мэдээлэх юм

байна. Мөн энэ төслийн хэрэгжилтийн чиглэлээр

Монголбанк арилжааны банкуудад энэ ондоо

багтаан шалгалт хийхээр төлөвлөсөн гэж байгаа.

Ипотекийн зээлийн хүрээнд энэ оны долоодугаар

сард 629 иргэнд 46.9 тэрбум төгрөгийн зээл

олгожээ. Үүнээс 6.3 тэрбум төгрөгийн зээлийг

орон нутгийн 167 иргэн авсан байна. Сүүлийн

үед банкуудын өөрийн эх үүсвэрээр олгож байгаа

ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа нь

эерэг үзүүлэлт гэж Монголбанк мэдээлсэн.

Бага орлоготой хүмүүс өөрсдийн чадлын

хэмжээгээрявах зүйлийг банкуудоржиржбарилгын

үнийг өсгөөд, хамгийн сүүлд нь энэ төсөл нь удаан

явахгүй болохоор одоо төсөв рүү шилжиж байгаа

нь энэ. Тэгээд үүний үнийн зөрүүг татвар төлөгч

та бид л төлчихөж байгаа юм. Сингапур зэрэг

орон эхлээд бага талбайтай байраар бүх айлаа

орон сууцжуулаад, эдийн засаг нь өсөхийн хэрээр

байраа томруулаад явдаг. Ерөөс байр авч чадахгүй

хүмүүстээ түрээсийн байр олноор нь бий болгож

өгдөг ба энэ чиглэлийг л барих нь зөв гэж бодож

байна. Ийм замаар явбал хүн худалдаж авахгүй

үнэтэй байрнууд тэртээ тэргүй хямдарчихна.

Энэ хооронд хэдэн компани л дампуурна байх.

Бүгдээрээ дампуурснаас дээр биз дээ.