Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.09.02-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

АХБ ЭКО ХОРООЛЛЫГ ДЭМЖИНЭ

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Захирлуудын зөвлөл Улаанбаатар хотын гэр хорооллыг орлогод нийцсэн,

хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай

эко хороолол болгон хөгжүүлэхээр 80 сая ам.долларын зээлийн төслийг баталсан. Энэ нь “Ногоон хороолол”

байгуулах нийт 570 сая ам. долларын өртөгтэй төслийн хоёрдугаар шатны санхүүжилт. Бүтээн

байгуулалтын эхний шатыг гадны компаниуд хариуцна. Азийн Хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын

тамгын газар боловсруулсан загварын дагуу эхний ээлжид жишиг барилгуудыг байгуулж, дараа нь дотоодын

компаниуд төсөлд оролцох боломж бүрдэнэ гэж байгаа. Эко хорооллуудыг бий болгох энэ ажил газрыг сайн

дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ.

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь дэд

бүтцийн асуудал шийдэгдээгүй, хатуу хог хаягдлын

менежмент хангалтгүй, ус хангамж хязгаарлагдмал

зэргээс шалтгаалсан эрүүл мэнд, байгаль орчны

асуудлууд ихээр тулгардаг гэр хороололд амьдарч

байгаа.

АХБ-ны санхүүжилтээр энэ хөтөлбөрийг

эхлүүлж байгаа учраас засаглал нь илүү ил тод

байх болов уу гэж хүлээж байна.

Энэ төслийн зорилго нь бага орлоготой, гэр

хороололд амьдардаг хүмүүст зориулсан “Нийтийн

аж ахуйн үйлчилгээнд холбогдсон, ногоон орчин

бүрдсэн, төрөл бүрийн үйлчилгээ болон ажлын

байр хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй 20

орчим эко хорооллыг энэхүү төслөөр санхүүжүүлэх

бөгөөд ингэснээр төслийн үр шимийг шууд хүртэн

“ногоон” орон сууцанд орох 10,000 оршин суугчийг

оролцуулаад нийт 100,000 орчим иргэний амьдрах

орчин сайжирна” гэж байгаа.

Нийслэлийн орон сууцны корпорациас 2016 онд

хийсэн судалгаагаар 150,000 айлын орон сууцны

эрэлт байгаа хэдий ч төлбөрийн чадварт нийцсэн

орон сууцны нийлүүлэлт нь дөнгөж 4,000 айлын

орон сууц байгааг, мөн гэр хорооллын хүн амын 60

хувь нь хэрэв боломжийн үнэтэй, сэтгэлд нийцэх

хувилбар байвал орон сууцанд орох хүсэлтэй

байгааг тогтоосон байдаг. Тэгэхээр өнөөдрийг

хүртэл явуулж байгаа ипотекийн зээлийн цаана

ямар эерэг болон сөрөг талууд байсныг эргэн нэг

бодолцох цаг ирсэн. Гол асуудал нь шинэ байрны

үнэ дэндүү өндөр, төр хөнгөлөлттэй зээл өгнө

гэчихсэн учраас зах зээлийн жамаараа үнэ нь

буурахгүй байгаа. Чадвартай худалдан авагчид нь

авчихсан одоо чадваргүй нь үлдчихээд байна.

Анх энэ хөтөлбөрийг төр засаг борлуулагч

талынх нь лоббигоор хийсэн л дээ. Тиймээс

хөнгөлөлттэй зээл гэсэн нэрийн дор төсвөөс

зөрүүг нь гаргаж өгөөд байгаа төсөл.

Ипотекийн зээлтэй холбоотой бас нэг чухал

асуудал бол газрын эзэмших, өмчлөх, ашиглах

асуудал. Эрх мэдэлтэй хүмүүс л газар аваад баяжаад

байгаа явдлыг арилгахгүй бол орон сууцныхаа

асуудлыг шийдэхгүй.

Монголбанк 2017 оны 9-р сард хийсэн

судалгаагаар 4.2 их наяд төгрөгийн орон сууцны

зээлийн үлдэгдэлтэйгээс 90 хувь нь 80 м2 хүртэлх

ба түүнээс бага хэмжээтэй орон сууцнууд байгаа

ба зээлийн хугацаа нь 2-оос 30 жил, жигнэсэн

дундаж нь 17.9 жил, зээлийн хүү 8, банкуудын

өөрийн хөрөнгийн санхүүжилтээр бол 16.9 хувийн

хүүтэйгээр орон сууцны зээл олгож ирсэн байна.

Бүх зээлдэгч 92.6 мянган хүн байгаагаас 65 хувь

нь сарын 2 сая төгрөг хүртэлх орлоготой байсан.

Бүх байр авсан хүмүүсийн 92 хувь нь нийтийн

орон сууцанд амьдарч байсан, 6.3 хувь нь л гэр