Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Төрийн гурван засаглалын хамгийн сул дорой

нь шүүх засаглал. Монголын шүүх авлигын

хэдэн арван дуулиантай хэргүүдийн үнэн мөнийг

одоо болтол тогтоож чадахгүй л байна. Сүржин

баривчилгаанууд даржин замхарсаар л. Монголын

шүүх засаглал драмын театр болж, хууль, хүчний

байгууллагууд үндсэн үүргээ орхиод, дүрд тоглох

ажилтай болов.

Ийм учраас төр засагт итгэх иргэдийн итгэл

унасаар хямралын түвшинд очив. Эдүгээ хууль

тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглал улс төр

бизнесийн

тодорхой

бүлэглэлүүдэд

бүрэн

худалдагдаж, хуваарилагдсан.

Дээрх хоёр хэргийн аль нь үнэн болохыг

монголын төр тогтоож чадахгүй, тэр ч байтугай

ойлгомжтой, бодит мэдээлэл өгч чадахгүй юм.

Итгэлийн хямрал өнөөдөр гэнэт бий

болоогүй, төр засаг авлигын сүлжээнд орж, улс

төрийн намын нэрээр газар, байгалийн баялаг,

нийтийн хөрөнгийг олон жил завшиж, ямар ч

хариуцлага хүлээдэггүй явж ирсний үр дагавар.

Төр засагт итгэх итгэлийг дээшлүүлэхийн тулд

иргэдийн оролцоо чухал. Учир нь ардчилсан

нийгэмд иргэд чөлөөт сонгуульд оролцохоос

гадна төр засгийн эрх мэдлийг өгсөн төлөөлөгчөө

бүрэн хянаж чадах ёстой. Иргэний нийгэм тооноос

чанарт шилжих, тэгэхийн тулд хүн бүр засаг төрөө

ил тод байх, ажлаа хийхийг хамтран шаардахаас

өөр сонголтгүй.

2018.09.05

ЭРГЭЦҮҮЛЭХ НЬ

орд газраас гарсан, …хууль хяналтын

байгууллагад шилжүүлэх шийдвэр гаргасан.

Ø

Мөн Хил хамгаалах ерөнхий газраас МУ-ын

хилээр 2013-2017 оны хооронд нийт 849,121

машин гарсан гэсэн бол ГЕГ-аас 814 мянган

машин гарсан гэж мэдээлжээ. 35 мянган

машины зөрүү гарчээ. … хэрвээ нүүрстэй

байсан бол ... нийтдээ 3 сая тонны асуудал

гарахыг үгүйсгэхгүй.

Ø

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас

Эрдэнэс Тавантолгойгоос 340 мянган тонн

нүүрс алдагдсан гэж тогтоосон. … 25 орчим

сая доллар буюу 60 орчим тэрбум төгрөгийн

өмч хөрөнгө алга болсон. Энэ бол 1000

хүүхдийн 25-30 сургууль, буюу 2 ээлжээр бол

60 мянган хүүхдийн хичээлийн байр барих

хөрөнгө юм.

Ø

“… Тавантолгой Транс компани 390 мянган

тонн нүүрсийг эх үүсвэргүйгээр буюу аль

нэг ААН-ээс худалдаж авсан гэх санхүүгийн

баримтгүйгээр хил нэвтрүүлсэн”.

Ø

Шалгах гэхээр Тавантолгой Транс компани

санхүүгийн баримт бичиг үерт автсан гэдэг.

Орон нутгийн өмчит Тавантолгой 6 жил

уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчны

менежментийн нарийвчилсан төлөвлөгөө

батлуулаагүй. Ашигт малтмалын газар

анзаараагүй, БОАЖЯ, хянаж байх ёстой

байгууллагууд юу хийж байсан юм бэ?” гэв.

Эрхэм гишүүний энэ мэдэгдлээс харахад

монголын төр засаг ажлаа хийж чадахгүй болсон,

ер нь дампуурсан, аль нэг компани хаа дуртай

газраа нүүрс сорчлон ухаад, нэрээ ч бичихгүй

хилээр 360 мянган тонн нүүрс гаргачихсан

бололтой. Гааль ба хил хамгаалах газрын тоолсон

машины зөрүү нь 35-аар биш бүр 35 мянгаар зөрж

байна. Хилээр ер нь юу ч ачаад гаргаж болдог гэж

ойлгуулж буй учир төр засгийн институтид итгэх

итгэл навс унаад байна.

2018 оны 9-р сарын 3-нд Ажнай корпорацийн

охин компани, Тавантолгой транс ХХК мэдэгдэл

гаргав (Орон нутгийн Тавантолгой компанийн

51 хувийг Өмнөговь аймаг, 20 хувийг Ажнай

корпораци, бусдыг нь олон нийт эзэмшдэг). Уг

мэдэгдэлд: 390 мянган тонн нүүрс улсын хилээр

эх үүсвэргүй гаргалаа. Нүүрс хулгайлагдсан нь

нотлогдлоо гэсэнноцтой гүтгэлгийг УИХ-ын гишүүн

Л.Энхболд өөрийн биеэр тараалаа… шүүхээс гэм

буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэмт хэрэгт

буруутгаж болохгүй гэсэн хуулийн тулгуур зарчмыг

эрхэм хууль тогтоогч хөсөрдүүлсэн...” гэжээ.

Нүүрс “гаргасан, гаргаагүйг” хэлсэнгүй,

харин шүүхээр үнэнийг тогтооно гэжээ.

Үнэхээр “нууцаар хил гаргасан” бол иргэдийн

төрөөс гадна бизнест итгэх итгэл улам

алдрах юм. Гишүүн, компани хоёрын хэн нь

үнэн ярьж буйг таашгүй.