Previous Page  6 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 7 Next Page
Page Background

6

САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГЭ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН

2014–2016 оны хооронд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан шүүгдэгч Цагаан овогт

Зангадын Баянсэлэнгэ, Боржигон овогт Миеэгомбын Болортуяа нарыг Албаны эрх мэдэл буюу албан

тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас улсын төсөвт 972,448,955 төгрөгийн хохирол, хүнд хор

уршиг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай

ангийн 263 дугаар зүйлийн 263. 2 дахь хэсэгт зааснаар

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол агуулгыг

хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас

үзэх боломжтой.

Сонгуулийн Ерөнхий Хороо гэж их сонин газар

бий. Нөхөн сонгуульд Иргэний Зориг Ногоон Нам

сонгуулийн зардлын тайлангаа өгөөгүйгээс оролцох

боломжгүй гэсэн. Тэгвэл оролцох эрх авсан бусад нам

нь санхүүгийн тайлангаа өгсөн юм уу? Сонгуулийн

Ерөнхий Хорооны

вебсайтад

ямар ч намын тайлан

ороогүй байгаа шүү дээ. Намуудын сонгуулийн зардлын

тайлан төрийн нууц юм уу? Яагаад ил тод биш байгаа

юм бэ? Намуудын санхүүгийн тайланд шалгалт хийгээд,

хяналт тавиад олон нийтэд ил тод болгоогүйгээс авлига

цэцэглээд байна. Сонгуулийн Ерөнхий Хороо гэж биш

Сонгогчдын Ерөнхий Хороо гэж байх ёстой.

• З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар,

• М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9,792,000 төгрөгөөр торгох ялаар тус тус

шийтгэв.

• 972,448,955 төгрөгийг Бэрэн групп ХХК-аас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

• Харин сайд асан З.Баянсэлэнгэ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.

Улс төрийн албан тушаалтнууд ийм төрлийн хэрэгт

холбогдохоороо “энэ бол улс төрийн зохиомол хэрэг”

гэж мэдэгдэл хийдэг л дээ. Ганц монголд ч биш. Энэ

улс төрчид гэдэг хүмүүсийг чинь ард иргэд нь байнга

хянахгүй юм бол юу ч ярьж, юу ч хийж мэднэ. Хэрвээ

энэ сайд асан З.Баянсэлэнгэ Монгол Ардын Хувьсгалт

Намынх биш Монгол Ардын Нам юм уу Ардчилсан

Намын хүн байсан бол асуудал шал ондоо байх

байсан. МАН, АН гэсэн хоёр намын гишүүн байсан

бол шүүх ингэж ажиллаж, анхаарал өгөхгүй байсан.

Яагаад гэвэл бусад авлига, албан тушаалын хэрэг

хийсэн МАН, АН гэсэн хоёр намын гишүүд хэдэн

сар шоронд суугаад л, бие нь муудлаа гээд л гараад

явчихдаг шүү дээ.

Олон хаадын нэртэй том том бонд, олон улсын

байгууллагуудын буцалтгүй тусламжийн мөнгийг

аваад алга болсон хүмүүс одоо хаана байгааг бид

мэдэхгүй байна шүү дээ. Буруу зүйл хийсэн хэн ч гэсэн

яг ижилхэн шийтгэлээ хүлээх ёстой.