Previous Page  2 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 7 Next Page
Page Background

2

№409 445

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханд

баруун хойд талаас нь бараалхахаар өнгөрсөн долоо

хоногт Завхан аймгийг зорив. Далайн түвшнээс дээш

4031 метрийн өндөрт сүндэрлэх оргилынх нь урд тал

нь мөнх цастай бол хойд тал нь цавчим эгц хадтай ажээ.

Эргэн тойронд нь бараг мянган км2 газрыг 1992

оноос дархалсан учир Отгонтэнгэр хайрханы

орчимд хүн, мал нутагладаггүй, онгон сайхан

газар болжээ. Улиастайгаас зүүн урагш зуугаад км

яваад Даян уулын оройд гарахад цэлмэг тэнгэрийг

эзэгнэсэн хайрхан уул сүр жавхаатай тодрон,

сэтгэлийн баясал төрүүлэв.

Завхан аймаг нь хангай говь хослон, ой ус нь

тэгширсэн үзэсгэлэн төгс байгальтай, хол ойрын

аялагч, жуулчид ихтэй байна. Газар нутаг нь 82.5

мянган км2 буюу Австри улстай адил, хүн ам нь 80 мянга

ажээ. Завханы замд харсан зарим содон үйл явдлыг

эргэцүүлэн бодсоноо уншигч тантай хуваалцахыг

зорьлоо.

ЗАМЫН

ТЭМДЭГЛЭЛ

Отгонтэнгэр

хайрханыг зорьсон

Зам үнэхээр хөгжил авчирдаг юм байна гэж

Архангай аймгийн Тариат сумын нутаг, Тэрхийн

цагаан нуурын дэргэд зусч байгаа малчин эр

хуучлав. УБ-тай холбосон шинэ засмалаар зорчих

аялагчид улам олширч, тэдэнд хоол ундаар

үйлчилж буй эндэхийн олон хот айл энэ жил бузгай

сайн орлоготой гэнэ.

ЗАГАСТАЙН ДАВААНЫ ЗАСЧ ДУУСДАГГҮЙ ЗАМ