Previous Page  5 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 7 Next Page
Page Background

5

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.08.26-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

ГАЗРЫН ШИНЭТГЭЛИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАГДАВ

НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВ ЗАРЛАСАН НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

Монгол улсын Засгийн газар 2017 онд тогтоол гаргаж улсын газрын шинэтгэлтэй холбоотой хууль

тогтоомж, гэрээ болон бусад баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, нэгдсэн байдлаар зохион

байгуулах чиг үүрэгтэйгээр “Газрын шинэтгэлийн үндэсний хороо”-г байгуулж байсан. Энэ хорооны

анхны хуралдаан өнгөрсөн Даваа гарагт болж үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын газар зохион

байгуулалттай холбоотой ерөнхий төлөвлөгөөний хэлэлцүүлэг явагджээ.

“Монгол улсын их хурлын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах

өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл 2018.06.27-ны өдөр батлагдсан. Тус тогтоол

нь Үндсэн хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчсөн эсэх тухай маргааныг өнгөрсөн Лхагва гарагт

хянаад “төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг

үүсгэхээр байна” гэж Цэц шийдвэрлэсэн.

Ямар нэг хороо байгуулагдаад дэвшил гардаг байсан

бол аль эрт л нэлээн дэвшил гарчих байсан даа. Газар,

усны асуудал бол хөгжлийн суурь асуудал шүү дээ. Энэ

чухал асуудлыг хэн ЭЗЭМШИЖ, ӨМЧЛӨЖ, АШИГЛАЖ

байгаа нь тодорхой байх ёстой. Хэрвээ тодорхой

биш байвал тэр улс оронд авлига цэцэглэдэг. Үүнээс

улбаалаад үймээн самуун цаашлаад иргэний дайн

ч гарах эрсдэл үүсдэг. Монгол улс газрын асуудлаа

шийдэх гэж оролдсон боловч өдийг хүртэл чадаагүй

л байна. Газрын шинэтгэлийн үндэсний хороо анхны

хуралдаанаа хийсэн гэж байгаа нь бас л нэг оролдлого.

Би энэ хороо газрын асуудлыг бүрэн шийдэж чадна

гэж харахгүй байна. Яагаад гэвэл хэрвээ шийдэх

байсан бол аль ч Засгийн газрын үед, аль ч намын

үед шийдчих байсан. Авлигаа шийдээгүй бол газрын

асуудлыг шийднэ гэж байхгүй.

“Сүүлийн жилүүдэд газар олголт эмх замбараагүй

явагдсанаас үүдэн дагалдах олон хүндрэл гарч байгааг

зайлшгүй цэгцлэх цаг болсон” гэж тус хорооны дарга

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн. Хулгайлж өгсөн газраа

буцааж авч чадахгүй айгаад иргэдэд хүний хөрөнгөд

халдахгүй гэж хэлээд байгаа л даа. Монгол улсын

бүх газрын тооллого хийгдээгүй, аль хэсгийн ямар

хэмжээтэй газар хэнд байгаа нь мэдэгдэхгүй. Хэн нэг хүн

1 га газартай гэсэн гэрчилгээтэй ч яг үнэндээ 5 га газар

хашчихдаг. Татвар төлөхдөө 1 га газрын хэмжээгээр

төлдөг. Харин амьдрал дээр 5 га газартай байх

жишээтэй. Тийм учраас газрыг эхлээд заавал бүртгэх

хэрэгтэй дараа нь өмчлөх, эзэмших, ашиглах эрхээр

нь ялгадаг. Дараа нь газрын үнэлгээгээ зөв хийж, ил

тод байлгаж, татвараа зохих хэмжээгээр нь авч, авсан

татварынхаа тал хувийг тухайн орчинг тохижуулахад

зориулах ёстой. Бусад бүх соёл иргэншилтэй орнууд энэ

аргаар яваад хөгжөөд ирснийг манай дарга нар мэдэж

байгаа. Авлигатай байгаа энэ улсад энэ хороог ямар ч

Ерөнхий сайд толгойллоо гээд газрын асуудлыг шийдэж

чадахгүй. Шийдье гэвэл өөрийн намын нэлээн олон

хүнийг ажилгүй болгоод, хариуцлага хүлээлгэх ёстой

болно.

Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж

авлаа гэж хэлээд нөхөн сонгууль хийхгүй гэж бодож

байна. Хэрвээ УИХ 10-р сард хуралдаад нөхөн сонгууль

болно гэж үзвэл дараагийн 6-р сард сонгуулийг зарлах

болчихно. 2019 оны 6-р сараас 2020 оны 6-р сарын

хооронд нэг жилийн хугацаа байгаа. Энэ нэг жилийн

дотор сонгууль хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр эрх

баригчид худлаа жүжиг тавьж, хуулиар тоглож байна.

Төрийн эрх барьж байгаа Монгол Ардын Намд шууд

сонгууль хийх сонирхол байхгүй байгаа. Яагаад гэвэл

нөхөн сонгууль хийвэл энэ нам шууд ялагдана шүү

дээ. Ер нь хоёр сонгуулийн дунд болж байгаа сонгууль

дараагийн сонгуулийн өнгийг тодорхойлдог. МАН-ын

төлөөлөгч нь эмэгтэй хүн хүчиндсэн хэрэгт холбогдоод

байхаар хэн дахин тэднийг сонсох юм бэ? Ер нь энэ нам

сонгуульд хүнээ өрсөлдүүлэх ёс зүйн эрх ч байхгүй гэж

үзэж байгаа. Энэ намын дараагийн төлөөлөгч нь хүн

хүчиндэхгүй гэсэн баталгаа хаана байгаа юм бэ?

Хүчингийн хэрэгт холбогдсон улс төрчийг солих

гэж хамаг энерги нь явчихаад одоо наана нь утаа

ирж байна шүү дээ.