Previous Page  3 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 7 Next Page
Page Background

3

НИЙТЛЭЛ

ДеФакто

Завхан

аймаг

тогтмол

цахилгаангүй,

хязгаарлалттай ажиллуулдаг дизелийн мотороор

гэрэл залгуулж байлаа.

1994 онд Монгол инженерүүд Алдархаан

сумын нутаг дахь түргэн урсгалтай Богдын

гол дээр бага оврын усан цахилгаан станц

(УЦС) байгуулжээ. Энэ станцын суваг, хоолойг

2005 онд Германы буцалтгүй тусламжийн

хөрөнгөөр засварлаж үйл ажиллагааг нь

сайжруулснаар Улиастай хотынхон зундаа

цахилгаанаар тасрахгүй, өвөлдөө Тайширын

УЦС-тай холбогдох болжээ.

Аймгийн төвөөс зүүн урагш 36 км зайд орших,

2 мегаваттын чадалтай энэ УЦС-ын техникийн

шийдэл их өвөрмөц ажээ. Богдын голын өндөр

хясаатай нэгэн эргэлт дээр 2.5 км-ын алсаас

салаалан суваг татаж, усыг нь тойруу замаар

урсгалын хүчээр нь урсган, бага багаар өгсүүлсээр

өндөр толгой дээрх усан санг дүүргэж байна.

Толгойн цаад талын огцом уналттай налуу дээр

хоёр томхоолой урууданбайрлуулж, бэлднь турбин

тавьж цахилгаан үйлдвэрлэж байна. Толгойн зүүн

хажуу болох 17 метрийн өндөр хясаанаас хальсан

усаа унагаснаар хүний гараар бүтээсэн хүрхрээ

бий болж, байгалийн бас нэг хосгүй үзэсгэлэнг

бүрдүүлжээ.

ЗАВХАНЫГ ГЭРЭЛТҮҮЛСЭН БОГДЫН ГОЛЫН СТАНЦ

Харин Завханы Улиастайн иргэд тэр хөгжил нь

хэзээ ирэхийг хүлээгээд олон жил болжээ. Уг нь

нийслэлээс гарсан хатуу хучилттай зам мянгаад км

явж Тосонцэнгэл суманд ирсэн. Урагшаа гучаад км

замын ажил дуусаагүй учир шороон замаар бараг

цаг хагас сэгсчүүлэв. Тэгээд гэнэт толь шиг сайхан

шинэ зам дээр гарч Тэлмэн сумыг дайран зуугаад

км жирийлгэн баярлуулсан ч Загастайн давааны

наад бэл хүрээд дуусав.

Цааш аймгийн төв хүртэлх 67 км энэхүү

шороон зам машин, жолооч хоёрын хүч,

тэвчээрийг шалгасан томоохон сорилт болов.

Огцом өгсөлт, уруутай, цочмог эргэлт,

тасралтгүй овон товонтой туулахад их хэцүү

энэ замыг тас харанхуй шөнөөр

2 цаг явж барав.

Замын энэ хэсгийг барих гэж олон компани

солигдож, олон ч жил болжээ. Хөгжлийн банкны

санхүүжилт засаг солигдохоор зогсож, төсвөөс

гаргана гэсээр хэдэн жил хий хүлээгджээ. Харин

өнгөрсөн сараас Хятадын Эксим банкны зээлд

хамрагдаж, хятадын компани барих болжээ. Гэхдээ

л замын зөвлөх компанийн зардал, 2.5 тэрбум

төгрөгийг 2019 оны төсөвт тусгаж чадвал, энэ зам

2020 онд нэг юм дуусах төлөвтэй.

Завханыхан засмал замаа, дагаж ирэх хөгжлөө

харуулдан хорин он гартал хоног тоолон хүлээж

сууна. Уг нь энэ замыг төлөвлөж байсан шигээ

арванжилийн өмнө дуусгачихсан бол хөдөлмөрийн

бүтээмж эрс өсч, бизнес илт сэргэж, ялангуяа аялал

жуулчлал ихээхэн хөгжих байлаа.

Төр засаг нь тооцоогүй өрөнд баригдан, төсвийн

орлогын дөрөвний нэг нь зөвхөн хүүгийн зардалд

нь явж байсан учир төрийн санхүүжилт бүхий

замын хөрөнгө оруулалт хамгийн түрүүн танагдаж

ирсний тод жишээ нь Завханы зам ажээ.

Богдын голын УСЦ