Previous Page  4 / 7 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 7 Next Page
Page Background

4

НИЙТЛЭЛ

ДеФакто

Энэ бол манай улсад буй уулын голын түргэн

урсгалыг ашигласан, бага оврын 11 усан цахилгаан

станцын нэг нь. Ашиглах арга ухаанаа олох аваас

Завхан аймагт эрчим хүчний ч, аж үйлдвэрийн ч,

аялал жуулчлалын ч салбарыг хөгжүүлэх боломж

их буйг харж явлаа.

Улаанбаатар хотоос хатуу хучилттай засмал

замаар 480, шороон замаар 30 км яваад Архангай

аймгийн Цэнхэр сумын алдарт халуун рашаанд

очив. Цэнхэрийн рашаан нь халуунаараа

Шаргалжуутын дараа ордог, ус нь газрын гүнээс

секундэд 10 литр хүртэл ундарч гардаг ажээ. Хүхэрт

устөрөгч, цахиурын нэгдэл агуулсан энэ рашаан

булчин, үе мөчний өвчин; хөдөлгөөний эрхтэн,

зөөлөн эдийн гэмтэл; эрүүл мэнд сэргээх; ядаргаа

тайлах; чихрийн шижин өвчний үед эерэг нөлөө

үзүүлдэг гэдэг.

Хоёр уулын бэлд байрлах нэг ундаргаас тус

бүртээ хоолой татан жижиг сангуудаа рашаанаар

өглөө дүүргэж, шөнөдөө сулладаг Цэнхэр жигүүр,

Шивээт манхан, Дуут ресорт, Хангай ресорт, Алтан

нутаг зэрэг таван ч амралтын бааз хаяа залган

орших юм. Захиалгагүй бол өрөө, гэр олдохгүй,

хоногт нийтдээ 500-аад хүн авдаг энэ баазууд

эргэн тойрноо тохижуулах, машины зам талбай

засах талаар хамтран ажиллаж чадахгүй байгаа

бололтой.

Хоногт 500 хүн, зуугаад машин ирж байгаа

газар бол томоохон суурин бөгөөд хотжилтын

талаас нь төлөвлөж цэгцлэх, орох гарах замыг

нь хатуу хучилттай болгох, стандартын

зогсоол, гэрэлтүүлэг, цэвэр бохир усны шугам,

байгууламж хийхгүй бол хайран байгаль

яйран болж байна.

Орон нутгийн амралтын болон жуулчны

баазуудыг аймагт нь бүртгэх, орлогын татварыг

суманд нь үлдээж тухайн байршлын дэд бүтцийг

сайжруулахад заавал зарцуулах талаар хууль зүйн

зохицуулалт хийх цаг болжээ.

Улаанбаатараас Улиастай хүртэл мянган км явах

замд олон янзын шувууд таарлаа. Элээ, хэрээ, хун,

тогоруу, ангир бүр цахлай ч байлаа.

Гэхдээ хамгийн олон, хамгийн том, хамгийн

содон шувуу бол зам дагуу цувран суух “оцон

шувууд” байлаа.

Нэгэнт л бие засах зориулалтын жорлон байхгүй

учир зорчигчид “оцон шувуу”-нд хувирахаас өөр

сонголтгүй юм. Уг нь бол мянганы замаа дагуулаад

аяны алжаалаа тайлж, амсхийх, ариун цэврийн

өрөөнд орох, аяга цай, кофе уух үйлчилгээний

цогцолбор хэдэн арвыг байгуулчихаж болох

байсан. Тийм газруудыг яаж барих тухай үндэсний

стандарт “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ.

Авто замын дагуух үйлчилгээний байгууламж,

Үндсэн шаардлага” MNS 5537 бүр 2005 онд уг нь

батлагдсан ажээ.

Ер нь бол улсын чанартай хатуу хучилттай

замын дагуу тодорхой зайд (зуун км тутамд ч юм

уу) үйлчилгээний газар барьж, ажиллуулах эрхийг

тендэрээр олгох, орон нутгийн засаг захиргаа нь

дэмжих, аялал жуулчлалын мэдээлэл түгээх зэрэг

ажлыг монголд эхлүүлэх хэрэгтэй байна.

Холбогдох дэд бүтцийг байгуулахын зэрэгцээ

аймаг бүр аялал жуулчлалын онцлог бренд бүтээх

шаардлагатай. Нутаг усны түүх, дурсгалын газрууд,

ёс заншил, соёл, хууч яриа, домогт суурилсан

аялалын өөр өөрийн онцлогтой хөтөлбөрийг

аймаг бүр зохиож, сурталчилж чадвал аялал

жуулчлал ч хөгжинө, түүнийг дагаад орон нутгийн

иргэд, аж ахуй нэгжүүд ч бүх талаар хөгжинө. Орон

нутгаас нийслэлд ирдэг нүүдлийг Улаанбаатараас

аймгууд руу эргүүлэх боломж ч бүрдэж магад.

Зам дагаж хөгжил ирж байна. Айсуй

хөгжлийг ухаалаг төлөвлөх, ард иргэд нь

оролцон, аж амьдралаа өргөхийн тулд

аймгуудад эдийн засгийн эрх

чөлөөг олгох цаг болжээ.

2018.08.29

УБ-Улиастай-УБ

ЦЭНХЭРИЙН РАШААНЫ ЦЭГЦГҮЙ БААЗУУД

“ОЦОН ШУВУУД”