Previous Page  7 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 8 Next Page
Page Background

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh7-22

холбоосоор үзнэ үү

ҮЕРИЙН АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

Монгол улсын нийт нутгаар хур их хэмжээгээр орж

үер усны аюул нүүрлэж байна. Ер нь нийслэл болон

орон нутагт авто зам маш ихээр усанд автаж,

эвдэрсэн байдалтай байна. Шалтгаан нь үерийн

даланг хааж иргэд, аж ахуй нэгжүүд байрласнаас

болсон. Жишээлбэл Баянзүрх дүүргийн Монелийн зам,

Дарь эхийн зам гэх мэт. Нийслэлийн удирдлагаас

олон удаа шаардлага хүргүүлсэн ч аж ахуй нэгжүүд

үл тоосоор өнөөдрийг хүрчээ. Орон нутгийн тухайд

13 аймгийн 23 байршилд зам талбай эвдэрчээ. Үүнээс

болж нийт 2 тэрбум гаруй төгрөгийн хохирол учраад

байгаа юм байна.

Одоогоос яг 9 жилийн өмнө, 7-р сарын 28-ны өдөр

би “Үерийн буруутан” хэмээх нийтлэл бичиж байсан.

Үүндээ “Хэдхэн минут орсон устай бороо үер болон

хувирч, Улаанбаатар хотыг тав, зургаан удаа усанд

живүүлэн гацааж, олон хүний амь, эд хөрөнгийг

сүйтгэв. Хотыг тойрсон уул, амнаас олон гэрийг

урсгаж, хонхорт суурьшсан хотын төвийг жорлонтой

хольж байна. Үүнээс үүдсэн өвөрмөц хамрын тамхи

нар гармагц агаарт дэгдэн хүн бүрийн уушигт хүрч,

“нүдний ханиад” эрс өслөө. Гэр хороолол, шинээр

баригдсан орон сууцныхан ялгаагүй, цоорхой

дээврээс урссан усны дор хоолны саваа тосож,

хагарсан хана, холилдсон бохироо хараад айж,

цөхрөн яахаа мэдэхээ больжээ.” гэж бичсэн ч энэ

байдал өнөөдөр яг хэвээрээ байна.

МУ-ын төр ажлаа хийж чадахгүй байгааг л энэ

бүхэн харуулж байгаа юм. Дарга нь солигдож хүмүүс

нь үргэлж солигдож байгаа. Төр өөрөө хуулиа

биелүүлэхгүй байхад, яагаад иргэн нь биелүүлэх

ёстой гэж гэсэн асуудал ихсэж байна. Манай төр

засгийн дарга нарт Зайсан Яармагт байшингүй хүн

ховор байна. Үндсэн хуулийн цэц хүртэл Зайсан

Толгойн баруун талд байшингаа барьчихсан. Бүх

юмны стандартыг бариулж чадахгүй байна.

Даатгалын систем бас ажиллахгүй байна.

Яагаад бид төрийн барьсан ийм том дэд

бүтцүүдийг даатгахгүй байна вэ. Ер нь

монголчууд чанарт хэзээ анхаарч эхлэх вэ?

7