Previous Page  6 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 6 / 8 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.07.22-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН

ХӨРШ ОРНЫ ЖУУЛЧИД

МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын даргад ээлжит

бус чуулган хуралдуулахтай холбоотой албан

бичиг илгээсэн. Авлигатай тэмцэх газрын дарга

Х.Энхжаргал нь тус байгууллагын чиг үүргийг

хангаж ажиллаж чадахгүй байна, төрийн албыг

арилжаалсан 60 тэрбумын хэрэг болон бусад авлигын

хэргүүд шийдэгдэлгүй өнгөрсөн гэх үндэслэлээр албан

тушаалаас нь буулгах асуудлыг гаргаж ирсэн. Мөн

УИХ-ын 25 гишүүн наадмын өмнө ээлжит бус чуулган

хуралдуулах саналыг гаргасан. Тиймээс хууль зүйн

байнгын хороо хуралдаж ээлжит бус чуулган зарлах

эсэх асуудлыг шийднэ. Ерөнхийлөгчийн гаргаж ирсэн

асуудалтай зэрэгцэжтус газрындарга Х.Энхжаргалын

Ерөнхий сайд асан С.Баяртай уулзаж буй бичлэг

олон нийтийн сүлжээнд тарсан. Авлигатай тэмцэх

газраас хяналтын камерын бичлэг алдагдсан гэж

мэдэгдсэн.

Энэ ээлжит бус чуулган хуралдлаа ч онцгой том

өөрчлөлт бий болохгүй байх. Нэгд хууль зүйн

байнгын хороо эхлэж хуралдана гэж байгаа, ихэнх нь

өөрсдийн тойргоороо явж байгаагаас ирц хэцүү гэж

байгаа учраас энэ хэд ярина хийнэ гэсээр байгаад

намар болох байх.

Авлигатай тэмцэх ГАЗАР нь ч яахав, бид

авлигатайгаа тэмцэж чадахгүй байгаад л хамаг учир

оршиж байна. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэр, Хадгаламж

банк, Чингис ба Самурай бондын зарцуулалтын

асуудлууд үндсэндээ замхраад байгаа. Тэгээд ч

нэг хоёр хүнийг солиод аль эсвэл Х.Энхжаргалыг

солилоо гээд асуудал шийдэгдэхгүй ба систем нь

өөрөө хэвээрээ байна. Тэгэхээр гол нь энэ 2 нам

дотроо өөрсдөө ардчилсан байх ёстой. Өөрсдөө

ардчилсан биш мөртлөө улс орноо ардчилсан

болгоно гэж байхгүй.

АТГ-ын дарга аливаа нэгэн хүнтэй уулзаж байгаа

бол ил тод байх ёстой. Би өмнө нь энэ албан тушаалыг

хаших хүнийг гадаадын хүнээр тавих нь зөв биш үү

гэж

санал

болгож байсан.

Саяхан Орос, Хятад, Монгол гурван улсын Аялал

жуулчлалын чуулга уулзалт болсон. Хятад улсаас

ирсэн жуулчдын тоо 2016 онтой харьцуулахад 8

хувиар өссөн буюу 144 мянга болсон бол ОХУ-аас ирсэн

жуулчдын тоо 21 хувиар өсч 106 мянга болсон байна.

Хоёрхон хөрштэй юм чинь тэндхийн жуулчид аль

болох олон ирж таарна. Хоёр хөрш гэлтгүй ер нь

гадаадын жуулчид ирэхэд бид үзэж харах зүйлтэй

байх ёстой. Хамгийн гол нь орой нь усанд орох газар

байх ёстой. Жуулчид усанд орохгүйгээр унтдаггүй

юм гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Унтаагүй

жуулчин ууртай байна гэдгийг бас мартаж болохгүй.

Үүнээс гадна хоол ундны сонголт өндөр байх ёстой,

үйлчилгээ цэвэрхэн соёлтой байх ёстой, манайх шиг

ийм жорлондоо живчихсэн байж болохгүй.

МУ-ын бүсчлэн хөгжүүлэх бодлого дампуурчихаад

байгаа. Уг нь 4 бүс гэж байгаа бөгөөд түүнийхээ

төвийг тодорхойлоод сумуудыг арай цөөлөх

бодлогыг зоригтой хийхгүй бол ганцхан сумын

дарга нь үлдсэн сум бий болчих гээд байна. 4 бүсийн

наадмыг орон нутгийн үндэстэн, ястны онцлогыг

оруулсан, соёл заншлыг тусгасан 4 ялгаатай аялал

жуулчлалын 4 том наадам хийж байж зуны туршид

хүн татна гэдгийг бодох хэрэгтэй.

2 хөршөөс жуулчид ирэх нь биднийг улам илүү

танин мэднэ. Илүү ойлголцсон газар худалдаа

наймаа бий болно, худалдаа наймаа бий болж

байгаа газар хөрөнгө оруулалт бий болдог.

Манай 2 хөршийн энгийн иргэд МУ-д ирж

МУ жижиг хэдий ч ардчилсан, хүмүүс нь эрх

чөлөөтэй, сайхан орон байна гэдгийг эхлээд

анзаарахгүй байх. Гэхдээ анзаарсныхаа

дараа биднийг хүндлэж эхэлнэ.

6