Previous Page  4 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 8 Next Page
Page Background

Хариуцлагатай Уул уурхайн Индекс:

ОЮУ ТОЛГОЙ

I

Олон нийт Эрдэнэт хотын жишгээр Оюу Толгой

компаниас бүтээн байгуулалт хийхийг шаарддаг. Энэ

нь бидний хуучин тогтолцооны үеэс өвлөгдөж ирсэн

сэтгэлгээний нэг илрэл юм.

Монголын нийгмийн энэ онцлогийг 2013 оны НҮБ-

ын тайланд: "Уул уурхай бүхий сумдад бизнесийн

байгууллагууд эмнэлэг, сургууль барих хэрэгтэй гэсэн

хүлээлт байна. Ийм зүйлийг Засгийн газар хариуцах

ёстой, бизнесийн байгууллагууд ядаж гэрээ эсвэл

хуулийн шаардлагын дагуу ийм үүрэг хүлээх хэрэгтэйг

ч дурдахгүй байна.

1

" гэж тэмдэглэжээ.

Олон нийтийн хүлээлт ийм байгаа тул голчлон Рио Тинто

компанийн эзэмшилд байдаг Оюу Толгой компани нь

Өмнөговь аймагт сургууль, цэцэрлэг барихыг санхүүжүүлж

буй нь хэн хүний гайхшийг төрүүлэх зүйл биш. Мэдээж

ийм санхүүжилт нь багачууд, сурагчид гээд давуу тал шууд

олж авах нийгмийн бүлэгт тустай хэдий ч Оюу Толгой

гэх мэт томоохон уул уурхайгаас монголчууд юу шаардах

ёстой талаар нийгмийн нэгдсэн ойлголцол, зөвшилцлийг

шинээр бүрдүүлэх шаардлагатай болжээ. Энэхүү нийгмийн

зөвшилцөл нь илүү чанартай амьдралын нөхцөл, амьдрах

орон зай, баталгаатай ирээдүйд чиглэсэн иргэдийн урт

хугацааны ашиг сонирхлын үүднээс байх ёстой юм.

II

Даяарчлагдсан дэлхийд дан ганц өөрийнхөө явцуу

хүслийг тулгах бус харин гадны хөрөнгө оруулагч гэх мэт

бүх талын ашиг сонирхлыг харгалзаж үзсэн, олон улсад

хүлээн зөвшөөрөгдөх түвшинд нийгмийн зөвшилцлийг

бүрдүүлэхийг эрмэлзвэл зохилтой. Үүнд холбогдож олон

улс даяар хариуцлагатай уул уурхайн санаачилга нь улс

орнууд аль зүгт явж, сэтгэж байна вэ? гэдгийг ойлгох нэг

боломж олгож байна.

Саяхан нийтлэгдсэн

Хариуцлагатай Уул Уурхайн Индекс (ХУУИ)

гэх дэлхийн 30 том уул уурхайн компани, тэдгээрийн

127 уурхайг хамруулсан олон улсын судалгаанд Рио Тинто

компани, Оюу Толгой уурхай багтжээ.

ХУУИ нь олон нийтэд нээлттэй мэдээлэлд суурилсан

судалгаа юм. Судалгаанд уурхайн ажилчид, уурхай буй

улс, нутаг орны иргэд, байгаль орчин болон эдийн

засгийн хөгжлийг уул уурхайн компаниуд бодлого, үйл

ажиллагаандаа хэрхэн харгалзаж байгааг дүгнэжээ.

ХУУИ-ийг жишээ болгож авбал, монголын олон нийт

Дэлгэрийн Уянга

Өмгөөлөгч, Хууль зүйн доктор

НИЙТЛЭЛ

4