Previous Page  2 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 2 / 8 Next Page
Page Background

№409 440

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Д

элхийд алдартай “Эдийн засагч” (The

Economist) сэтгүүлийн бүх дугаар

“Дэгжин хөгжихөд түлхэц болдог

оюун ухаан (intelligence), дэвшилд саад бологч

харанхуй бүдүүлгийн (ignorance) хоорондох

эвлэршгүй тэмцэлд оролцохын тулд 1843 оны

есдүгээр сараас эхлэж гаргалаа” гэж эхэлдэг.

Англид 166 жилийн өмнө эхлүүлж байсан энэ

тэмцэл эдүгээ монголын нийгэмд ид өрнөж

байна. Харамсалтай нь энэхүү хүч тэнцвэргүй

тэмцэлд оюун ухааны тал нь илт ялагдаж явна.

Санаа зовсон дүр эсгэгч, харанхуй бүдүүлгийг

удаахан байлгах сонирхолтой цөөхөн тооны

бүлэг хүмүүс улс төрийн эрх мэдлийг ээлжлэн

барьж, хамтран жүжиглэж, ямар ч хариуцлага

хүлээхгүйгээр нийтийн болон хувийн хөрөнгийг

олон жил завшин, улмаар хүмүүсийн аюулгүй

байдал, эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж

байна.

Үүнийг маш яруу тод илэрхийлсэн, бүр том

аюул ирж байгааг сануулсан үйл явдал бол

сүүлийн хэд хоногийн бороо, усны үер.

Хэдхэн минут орсон устай бороо үер болон

хувирч, Улаанбаатар хотыг тав, зургаан удаа

усанд живүүлэн гацааж, олон хүний амь, эд

хөрөнгийг сүйтгэв. Хотыг тойрсон уул, амнаас

олон гэрийг урсгаж, хонхорт суурьшсан хотын

төвийг жорлонтой хольж байна. Үүнээс үүдсэн

өвөрмөц хамрын тамхи нар гармагц агаарт

дэгдэн хүн бүрийн уушигт хүрч, “нүдний ханиад”

эрс өслөө. Гэр хороолол, шинээр баригдсан

орон сууцныхан ялгаагүй, цоорхой дээврээс

урссан усны дор хоолны саваа тосож, хагарсан

хана, холилдсон бохироо хараад айж, цөхрөн

яахаа мэдэхээ больжээ.

Үерт хэлмэгдсэн хүмүүстээ туслах, эвдэрсэн

гүүр замаа засах ажил чухал нь маргаангүй ч,

яагаад нэг цагийн бороо ийм гамшигт хүргэв,

яавал ахиад өртөхгүй байх вэ гэдэг бол хотын

иргэдийн өмнө тулгараад байгаа хамгийн гол

сорилт.

Дарга нарын үгийг сонсоод байхад

бурууг байгаль руу түлхээд, орон нутаг

нь төвөөсөө баахан хөрөнгө шаардаж,

дээд дарга нар нь буруутай этгээдийг

олж тогтоох, хариуцлага хүлээлгэх

даалгаврыг доодуулдаа өгсөн болж,

ээлжит жүжиг тавьсан төдийгөөр

өнгөрөөх бололтой.

Асуудлын суурь шалтгааныг арилгахгүй бол

хойтон жил, магадгүй энэ намар бүх зүйл ахиад

л давтагдана. Энэхүү гол шалтгаан нь монголын

нийгэмд гүн гүнзгий шургалж, амь бөхтэй

оршиж байгаа засаглалын хямрал билээ. Үүнийг

бий болгосон гол буруутнууд учирсан үерийн

гамшиг болон гарах магадлал улам их болж

Одоогоос яг есөн жилийн өмнө, бараг энэ өдөр бичсэн дараах нийтлэлийг ямар ч өөрчлөлтгүйгээр

уншигчиддаа толилуулж байна. Монголын төр засгийн чадвар улам муудсан болохыг өнгөрсөн долоо

хоногийн үер, жорлондоо дахиад л живчихээд байгаа нийслэл хот тод харуулж байна. Төрийн эрхийг

барьсан хүмүүс нь ч бас л хэвээрээ… Дахиад арваад жил бид ялгадсаар амьсгалаад л байх уу???

2009

ҮЕРИЙН БУРУУТАН

2018

2