Previous Page  3 / 8 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 8 Next Page
Page Background

НИЙТЛЭЛ

ДеФакто

байгаа байшин нурах зэрэг бусад ослуудыг ч бас

хариуцах ёстой.

Улаанбаатар хотын удирдлагууд хотыг ухаалаг

төлөвлөн, дэд бүтцийг зөв хөгжүүлэхийн оронд,

байгаа дэд бүтэцдээ холбож болох хотын төвийн

бүх газрыг дамлан худалдаж, хуйвалдан баяжиж

ирснийг хотын иргэд бид харж байгаа. Хотын

захын дүүрэг, хороодын дарга нар өөр өөрийн

түвшинд эрхээ эдлэж, их бага хахууль авч, ил

далд зөвшөөрөл өгч хашаа байшин бариулсны

үр дагаврыг бид амсаж байна. Эрт дээр цагт

барьсан үерийн усны хамгаалалтын далангууд

хогонд дарагдаж, эсвэл дээр нь барилга барьсан

учир бараг л багавтар устай бороо орох бүрт хот

живдэг боллоо. Ихэнх гудамжийг таглан хашаа

барьсан учир галын машин хүрч чадахгүй,

багахан гал түймэр гэр хорооллыг гудамжаар нь

шатаах шахдаг болов.

Улс төрийн томилгоогоор хот сууринг удирдаж

байгаа цөөхөн хүмүүс хариуцан байгаа нийтийн

хөрөнгийг хамгаалан арвижуулахынхаа оронд

он удаан жилээр, ээлж дараалан луйвардан

зувчуулж, завшиж байгаагийн үр дагавар гарч

байна. Юу тарьсан, түүнийгээ л хураадгийн

үлгэр жишээ энэ.

Удирдлагуудад хотын дэд бүтцийг

хөгжүүлэхгүй байх нь илүү ашигтай.

Хотын захаар сайхан зам, цэвэр бохир

усны дэд бүтэц байгуулчихвал хотын

төвийн газар үнэгүйдэж, албан тушаал

нь ашиггүй болно. Ер нь ажил албанаасаа

ашиг унагах боломжгүй болчихвол, төр

засагт ажиллах хүн олдохгүй

болж магадгүй.

Засаглалын гүн хямралаас гарах гол аргыг

бид бүгдээрээ маш сайн мэдэж байгаа. Энэ бол

нийтийн хөрөнгийг завшиж ирсэн тодорхой

хүмүүстэйгээ эрх баригчид өөрсдөө санаачлан

хариуцлага тооцох. Үүнийг дарга нар бүр сайн

ойлгож байгаа ч өөрсдөө бас адилхан, ил далд

холбоотой учраас хийж чадахгүй байгаад л

хамаг учир байгаа юм.

Улс төрийн намуудын дотор эрүүл саруул,

цэвэрхэн хүмүүс цөөн боловч үлдсэн бол албан

тушаалаа ашиглаж нийтийн хөрөнгийг завшиж

байгаа гишүүдтэйгээ хариуцлага зоригтой

тооцож, бохирдсон нэрээ цэвэрлэх хэрэгтэй.

Ингэж чадвал нийгмийг цааш нь авч явна,

эсвэл эрүүл бус улс төрийн намтай нь түүх өөрөө

хариуцлага тооцож, тэднийг хөгжлийн замаас

намтай нь хамт алга болгоно. Өвчнийг нэг бол

эмчилж эдгээдэг, эсвэл хүн нь өөрөө үхэж үгүй

болдог билээ.

Оюун ухаан, харанхуй бүдүүлгийн тэмцэлд

эрүүл саруул тал нь эцсийн эцэст ялж төгсдөг

нь хууль. Энэ бол цаг хугацааны л хэрэг. Хэзээ

нэгэн цагт Улаанбаатар ганц ч гэргүй хот болно.

Хээл хахуулийн үүр цэвэрлэгдэж, хотын айл бүр

дотроо жорлон, устай байшинд амьдрах болно.

Тэр цагт гэрээ нүүлгэж авчраад хаана ч

хамаагүй барьчихвал хотын иргэн болчихдог

зам хаагдана. Ганц хоёр цагийн бороо

ийм гамшиг дагуулахгүй болно. Аюулгүйн

баталгаатай байшин худалдаж аваад санаа амар

амьдарна.

Тэр цаг харин аль хэр хурдан ирдэг бол?

"Өнөөдөр сонин" 2009.07.28

3