Previous Page  8 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 8 / 9 Next Page
Page Background

МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА

ШҮҮХ ЗАСАГЛАЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

“Хоёр орны төрийн тэргүүнүүдийн санаачилсан

Монгол-Оросын санаачилга 2018 арга хэмжээ болсон.

Гол зорилго нь хоёр орны хамтын ажиллагааг

стратегийн түвшинд шинэчлэх гэнэ. ОХУ-ын Тээврийн

сайд Монгол улсын зам, тээврийн хөгжлийн сайд нар

ОХУ-аар дамжин өнгөрөхөд тарифын хөнгөлөлт эдлэх

хэлэлцээрт гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн төсөл

8 зүйлтэй бөгөөд уг хөнгөлөлт 25 жилийн хугацаанд

хүчинтэй байх гэнэ. Жишээ нь нүүрсний ачаа тээвэрт

нэгдсэн тээврийн тарифаас 66% хувь, чингэлэг тээврээс

52% хөнгөлөлт эдлэнэ.”

Нүүрсний хувьд Улаанбаатараас Оросын нутгаар

дамжаад Владивостокт очиход зай ньшууд Тянжин орсноос

2,3 дахин урт учраас төмөр замын тарифыг хямдруулна гэж

ярьж байснаа одоо гэрээ болгож байгаа нь энэ.

Монголын нүүрс Европ хүрэхэд маргааш яваад өгчихнө

гэж ерөөсөө бодохгүй байна. Нүүрсээ угаагаад, баяжуулаад

явуулсан нүүрс нь металлыг хайлуулах чиглэлээр бол их

үнэтэй түүхий эд ба Европын орнууд Парисын гэрээний

дагуу ажиллуулж байгаа тодорхой гангийн үйлдвэрүүдэд

бусад газраас хямд ба чанартай нүүрс л авч магадгүй.

Авсан тохиолдолд Оросын төмөр замаар гаргахад хямд

тул бараг хагас үнээрээ явах юм байна гэсэн ойлголт явж

байна.

МУ-ын Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад Чин Дао хотод

очиж үг хэлсэн. ШХАБ-д гишүүнчлэлийнхээ статусыг

дээшлүүлэх асуудлыг байнга л ярьж байгаа. Ямар ч байсан

бид 2 хөрштэйгөө хэвийн сайн харилцаатай байх ёстой.

3-дагч хөрштэйгээ хандахдаа 2 хөрштэйгөө сайн байлаа

гээд нөгөөтэй нь муудахгүй байх зарчмыг л барих ёстой.

Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн форум дээр

“Бид эндээ яаж ч хашгираад геополитикийн тоглоомонд

оролцохгүй бол бүтэхгүй байна” гэж хэлсэн. Харин миний

бодлоор бидний хөгжлийн гол саад нь геополитикдоо ч

биш бидэнд өөрт байгаа авлига, ажиллаж хөдөлмөрлөж

чадахгүй байгаа, өрсөлдөх боломжгүй байгаа, институтууд

нь хөгжихгүй 2 жил болоод солигдоод байгаатай л

холбоотой.

“Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн

сайд асан А.Гансүх нарыг төмөр замтай холбоотой

хөрөнгийг завшсан гэсэн шалгаанаар хэрэг үүсгэн

шалгаж байсан. Энэ хэрэг баримтуудаар хангалттай

нотлогдоогүй гэж хэрэгсэхгүй болсон байна. Энэ

хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын иргэн, Самсунг Си

энд Ти компанийн захиралтай холбогдох хэргийг анхан

шүүхээр хэлэлцсэн. Шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр

торгохоор шийдвэрлэсэн байна. Мөн Төмөр замын

хэрэгтэй холбоотойгоор шалгаж байсан П.Бат-

Эрдэнэ, Ч.Ганбат нарыг энтерполоор эрэн сурвалжилж

байсныг зогсоожээ. Мөн Өнгөрсөн Баасан гарагт МУ-

ын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын

шүүх хурал болж батлан даалтад

гарахаар болсон.”

Хэрвээ Х.Баттулга гэдэг хүн МУ-ын

Ерөнхийлөгч болоогүй байсан бол

энэ хэрэг ингэж эргэх байсан уу, үгүй

юу гэдгийг бид бодох ёстой. Мөн 2

Ерөнхий сайд асан өвдөөгүй байсан

бол батлан даалтад гарах байсан

уу. Мөн үүнтэй адил С.Баярцогт,

Б.Бямбасайхан нар өвдөөд хагалгаа

хийлгэвэл батлан даалтад гарах уу. Албан тушаалаас буусан

ч гэсэн эрх мэдлээ ашиглачих гээд байсан энэ хүмүүс гэртээ

очихоороо ашиглаж чадахгүй байх уу. Ер нь энэ 4 хүнийг

яг ямар хэргээр барьсан юм бэ. Үүнийгээ яагаад зарлахгүй

олон сараар хориод байгаа юм бэ? Хэрвээ хэрэг хийсэн

бол яагаад хурдан шийдэж болдоггүй юм бэ. Хэзээ болтол

энэ хүмүүсийг ингээд сунгаад байх юм бэ.

ТОЙМ

ДеФакто

Дефакто тоймын гол

агуулгыг хураангуйлан бэлтгэв.

Тоймын бүрэн эхийг

http://jargaldefacto.com/article/defakto-toim-2sh18-sh6-1sh

холбоосоор үзнэ үү

Төмөр замын гэх хэрэг замхарсан уу?

банкны 25 хувийг Сангийн яам, Хадгаламжийн даатгалын

корпораци 75 хувийг нь эзэмшиж байгаа. Энэ бол хууль

бус бүтэц.

Хэрвээ эдгээр банкуудыг төрөөс аврах бол “хэрэв

төсвөөс арилжааны банкуудыг аврах үйл ажиллагаа явуулж

шаардлагатай хөрөнгийг олгосон бол 3 жилийн дараа

энэ банкийг олон нийтийн болгож хөрөнгийн зах зээлд

чөлөөтэй гаргана” гэсэн нэмэлт заалттай байх хэрэгтэй.

8