Previous Page  7 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 7 / 9 Next Page
Page Background

Ням гараг бүр VTV телевизээр 19 цагт гардаг Дефакто тоимын эмхэтгэл:

2018.06.10-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ХҮРЭЭНД

“УИХ Улсын бүртгэлийн багц хуулийн төслийг

хэлэлцэж байна. Засгийн газраас Улсын бүртгэлийн

ерөнхий хуулийг Иргэний болон Хуулийн этгээдийн

бүртгэлийн хуультай, бас эд хөрөнгийн бүртгэлийн

хуультай хамтатган УИХ-д өргөн мэдүүлсэн.

Бүртгэлтэй холбоотой асуудал илүү тодорхой,

давхардалгүй болно гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.

Хамгийн гол нь иргэдэд чирэгдэл багатай, цахим

бүртгэл рүү шилжих алхам болох гэнэ. Мөн төр өөрт

байгаа мэдээллээ дахин дахин нэхэхгүй болно гэж

ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

мэдэгдсэн.”

Энэ бол төрийн үндсэн үүрэгтэй холбоотой хууль тул ач

холбогдлоороо бараг үндсэн хуулийн дараа орох хууль

батлагдах гээд байна. Төрийн үндсэн 3 үүрэг байдаг ба

үүнд иргэдийн аюулгүй байдлыг, эрх чөлөө, эд хөрөнгийг

хамгаалах ордог. Төр эдгээр 3 үүргээ гүйцэтгэхийн тулд юу

хамгаалж байгаагаа бүрэн мэдэх ёстой биз дээ.

Энэ хуулийг хийснээр эдийн засгийн хувьд Монгол

улсын бүтээмжид өөрчлөлт гарна. Төртэй холбоотой

бүх мэдээллийг өгөх, авах хурдан болж төрийн түмэн

байгууллагуудын дунд түгжрээд байх шаардлагагүй болно.

Төрийн үйлчилгээний 70-аад хувь нь энэхүү бүртгэлтэй

холбоотой буюу мэдээлэл авах, баталгаа, лавлагаа авах,

хөрөнгө шилжүүлэх зэрэг байдаг шүү дээ.

Хэрвээ энэ хууль батлагдвал улс төрчдийн завшаад

байгаа хөрөнгө эзэнтэй болж далд эдийн засаг ил болно

гэж үзэж болох юм. Хөрөнгө 4 хэлбэртэй байдаг ба үүнд

нийтийн, хувийн, гишүүдийн, хамтын буюу нийтийн

баялаг орно. Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг

улсын бүртгэлд бүртгэхгүй явж ирсэн. Тиймээс л 3-р

эмнэлгийн хашаанд 30,40 байшин барьчихаж байгаа юм.

3-р эмнэлгийн байшин нь л бүртгэлтэй, эргэн тойрны

талбай нэгж байхгүй. Өмч бүртгэлгүй бол завших хүмүүс

олон гэдгийг л харуулж байна. Бүх оронд газар ба байшин

нь өөр өөр бүртгэлтэй байдаг. Гэтэл газрын хөрөнгө

бүртгэхгүй байснаас иргэдийн хооронд олон ч дайн

байлдаан гарч байна. Үүнээс болоод Сүхбаатарын талбайн

хагасыг зарчихсан шүү дээ.

Бүртгэлийг цахимжуулахад эхлээд мэдээж хөрөнгө

оруулалт шаардана. Гэхдээ урт хугацаандаа энэ маш

ашигтай.

“УИХ эдийн засгийн байнгын хороогоор 2017

онд төрөөс авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын

хэрэгжилтийн

талаарх

мэдээллийг

сонссон.

Монголбанкны Ерөнхийлөгч энэ талаар УИХ-ын

гишүүдэд мэдээлэл өгсөн. Одоогоор банкуудыг дахин

хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг батлуулах гэж

байгаа юм байна. Уг хууль нь банкуудыг дампуурах

эрсдлээс хамгаалах зорилготой. Хамгийн гол нь

хадгаламж эзэмшигч нарт нь очих эрсдэл буурна гэж

үзэж байна. Монголбанкны зүгээс өнгөрсөн оноос эхлэж

банкны салбарт шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд энэ

хууль нь томоохон шинэчлэлийн нэг хэсэг нь болох гэнэ.”

Энэ бол санхүүгийн салбараас гадна цаашлаад эдийн

засгийн эрүүл мэнд тааруухан байгааг ярьж байгаа юм.

ОУВС-аас 5.5 тэрбумын харьцангуй хямд зээл олгосноор

арилжааны банкуудын активын чанарыг хараат бусаар

шалгуулах нөхцлийг тавьсан. Үүнийг Чех улсын PwC

компани хийж гүйцэтгэсэн ба өнгөрсөн оны эцэст

Монголбанкны Ерөнхийлөгч гайгүй л гэж хэлсэн.

Монгол улсын банкуудын нийт актив нь 25 их наяд

төгрөг ба үүний 10 хувь 2.5 их наяд нь банкуудын хөрөнгө

гээд байх ёстой гэсэн үг. Банкуудын дүрмийн санг 100

тэрбум болгоно гэж ярьж байгаа ба 2015 оны эцэст 50

тэрбум болгосон. 2 жилийн дараа 2020 гэхэд 100 тэрбум

болгох хэрэгтэй гэж байгаа. Өөрийн хөрөнгийн дансанд

наад зах нь 52 тэрбум төгрөгийг бүртгэхгүй бол төр өөрөө

ороод хөрөнгө нэмнэ, харин өмчийг нь авна аа гэж байгаа.

Үүнийг хадгаламж эзэмшигчдийн ашиг сонирхлын үүднээс

хийнэ гэж ярьж байгаа. Гэхдээ муу зээл гаргасан, хувьцаа

эзэмшигчид ба холбоотой талууддаа зээл олгосон, муу

ажил хийсэн банкуудыг дампууруулахгүй ийм маягаар авч

үлдэх нь зөв үү.

Банкуудын хөрөнгө нийтийн хөрөнгө байдаг буюу 10-хан

хувь нь л эзнийх нь, үлдсэн нь хадгаламж эзэмшигчдийн

хөрөнгө байдаг. Хэрвээ энэ хөрөнгийг аваад явж чадахгүй

бол тодорхой цэгт очиход нийтийн болгоно хэмээн

зарлавал зүгээр гэж бодож байна.

Төрийн үүрэг арилжааны банкуудыг дампууруулахгүй

байх ёстой юм уу гэсэн асуулт гарч ирнэ. Зоос банк, Анод

банкийг санах хэрэгтэй. IPO гарган дампуурсан ба үүний

шалтгаан нь шалгаж чадаагүй. Тэгээд энэ 2 банкинд

бүтцийн өөрчлөлт хийж Төрийн банк болгосон. Төрийн

Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхгүй явж ирсэн.

Төрийн үүрэг арилжааны банкуудыг дампууруулахгүй байх ёстой юм уу?

7