Previous Page  3 / 9 Next Page
Information
Show Menu
Previous Page 3 / 9 Next Page
Page Background

№409 435

Дамбадаржаагийн

ЖАРГАЛСАЙХАН

Долоо хоног бүрийн нийтлэл,

http://jargaldefacto.com/category/23

НИЙТЛЭЛ

ДеФакто

Та дэлгүүрээс бараа авахдаа бэлэн мөнгө, эсвэл

зээлийн картаар төлбөр хийдэг. Канад, Солонгос

зэрэг олон оронд гар утсаа дөхүүлж уншуулаад л

болоо. Риогийн олимпын үеэр бөгжөө, Пёнчаны

олимпын үеэр бээлийгээ шүргүүлээд л төлбөр хийж

байлаа. Дотор нь тусгай чип суулгаад л, зайнаас

уншуулчихна. Дараалал багасгана, цаг хэмнэнэ.

Эдүгээ технологийн хувьсгал гүйлгээнд

цаасан мөнгө хэрэглэхгүй байх боломж

олгосон бөгөөд зарим хөгжилтэй оронд бүр

цаасан мөнгөгүй эдийн засаг (cash-less

economy) байгуулах тухай ярьж байна.

Цахим төлбөр (digital payment) нь эдийн засаг дахь

мөнгөний эргэлтийн хурдыг нэмэхээс гадна, маш

их цаг, явдал чирэгдэл арилгах юм. Мөн авлигатай

тэмцэхэд ч томоохон түлхэц болно. Бараа үйлчилгээ

авч, зарж байгаа хоёр тал аль нэг карт гэхгүйгээр

данснаасаа

дансанд

хураамжгүйгээр

мөнгөө

шилжүүлэх эрх чөлөөг цаг үе шаардаж байна.

Мөнгө бол солилцооны хэрэгсэл, үнэ цэнийн

сав, тооцооны нэгж. Мөнгөө хэрэгтэй эд бараа,

үйлчилгээгээр солилцдог. Мөнгөө хадгалаад, дараа

нь хэрэгтэй зүйлээ авна. Аль нэг барааг адилхан

төрлийн өөр бараатай үнээр нь тооцож харьцуулдаг.

Бидний ойлгодог мөнгө бол Монголбанк гаргасан,

баталгаажуулсан төгрөгийн цаасан дэвсгэрт. Энэ

дэвсгэртийг МУ-ын газар нутаг дээр хаана ч хүлээн

зөвшөөрч худалдаа хийгдэнэ.

Технологийн хөгжлийг дагаад бэлэн мөнгөөр бус

төлбөр тооцоо хийх олон боломж нээгдэв. Зээлийн

карт, урьдчилгаа төлбөртэй карт, цахим шилжүүлэг,

дээр дурдсан зайны төлбөр гэх мэт. Цаасан мөнгө

хэрэглэхгүйгээр ийнхүү төлбөр тооцоо хийдэг болов.

Гэхдээ өгч, авч буй тал хоёулаа аль нэг банкинд

заавал данстай байх ёстой.

Гэтэл заавал банкны данс гэхгүйгээр төлбөр тооцоо

хийж, мөнгөө шилжүүлж болдог техникийн боломж

эдүгээ бас бүрдэв. Энэ мөнгийг харин цахим мөнгө

гэдэг. Энэ бол тусгай картанд эсвэл гар утсанд цахим

хэлбэрээр хадгалагдсан мөнгөний үнэ цэнэ юм. Энэ

цахим мөнгийг цахим хэрэгслээр дамжуулан бэлэн

мөнгөний адилаар худалдаж буй талд шилжүүлж

болно. Хонгконг-д Octobus нэртэй картаа мөнгөөр

цэнэглээд нийтийн тээврээр зорчихоос гадна 24

цагийн дэлгүүр, түргэн хоолны газраар үйлчлүүлж,

шатахуун, кофе авахдаа хэрэглэж байна. Солонгост

Upass, Лондонд Oyster карт, Улаанбаатарт Umoney

нэртэй карт гарч нийтийн тээвэрт хэрэглэх боллоо.

Энэ бүх цахим мөнгө нь тухайн улсын төв банкны

баталгаажуулсан мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгддэг.

Сүүлийн үед хоёр дахь төрлийн цахим мөнгө бий

болсон нь крипто мөнгө (cryptocurrency, нэг нь гэхэд

л Bitcoin) юм. Энэ төрлийн цахим мөнгө нь аль нэг

улсын мөнгөн тэмдэгт биш, хаана ч төвлөрдөггүй,

гуравдагч тал оролцохгүй хоёр тал хоорондоо шууд

төлбөрөө кодлож хийдэг учир нууцлал өндөр. Гэхдээ

энэ мөнгийг үндэсний мөнгөөр солиход амар биш.

ЦАХИМ МӨНГӨ (DIGITALMONEY)

ЦАХИМ ТӨЛБӨРИЙН

ХУВЬСГАЛ АЙСУЙ

3