Previous Page  6 / 6
Information
Show Menu
Previous Page 6 / 6
Page Background

6

ТОЙМ

ДеФакто

www.jargaldefacto.com

www.defacto.mn

Ерөнхий эрхлэгч:

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Ерөнхий Редактор:

Ганбаатарын Жавзмаа

www.jargaldefacto.com

Адъяагийн Тунгалаг

Дефакто тоймын гол агуулгыг хураангуйлан бэлтгэв

Тоймын бүрэн эхийг

jargaldefacto.com

вебсайтаас үзэх боломжтой.

Нэгт,

дээрх орнуудад ТББ-уудын

төрийн бодлого, хууль тогтоох

үйл явцад үзүүлэх үр нөлөө

харьцангуй сул байна. Жишээ нь

Польш улсад гэхэд л Үндэсний Эрх

Чөлөө Институтын тухай хуулийг

батлахад ТББ-уудын санал, дуу

хоолойг огтхон ч тусгаагүй байдаг.

Унгар улсад мөн адил ТББ-уудаас

дэвшүүлсэн саналыг төрөөс хууль

батлах үйл явцдаа тусгадаггүй

хэмээжээ.

Хоёрт,

Унгар болон Польш улсууд

нь ТББ-ын санхүүжилт түүнд тавих

хяналтыг хүчтэй хязгаарлаж байна.

Харин Монгол улс тэдний адилаар

санхүүжилтийг хязгаарлах хууль

батлаж болзошгүй цаг үед иржээ.

Унгарт төрөөс Үндэсний хамтын

ажиллагааны сангийн удирдлагыг

шууд томилдог учраас уг сан улс

төрийн нөлөөлөлд ихээхэн автдаг

аж. 2017 онд баталсан “Гадаадын

дэмжлэгтэй байгууллагуудын ил

тод байдлын тухай” хуулиар 23,000

еврогоос

дээш

санхүүжилттэй

байгууллагуудыг

хандивлагч

бүрээ зарлахыг шаардсан ба

хуулийг

зөрчсөн

тохиолдолд

өндөр торгууль ногдуулна. ТББ-

ын

санхүүжилтийг

эрчимтэй

хянаж байгаа нь мөнгө угаах

эсвэл терроризмын санхүүжилтээс

сэргийлэх

зорилготой

хэмээн

зөвтгөдөг аж. Польшийн хувьд

орон нутгийн удирдлагууд нь

ТББ байгуулах эрхийг олгодог

ба төрийн санхүүжилтийг мөн

хуваарилах

үүрэгтэй.

Гэвч

орон

нутгийн

удирдлагууд

уг

санхүүжилтийг

буруугаар

ашиглах эсвэл төрийн бодлоготой

харшилсан үйл ажиллагаа явуулж

буй ТББ-д олгохоос татгалздаг. 2017

онд Иргэний нийгмийн хөгжлийн

төв нь ТББ-ын санхүүжилтийг

төрд

төвлөрүүлэх

зорилготой

байгуулагдсан. Тус байгууллагын

удирдлагуудын дийлэнх нь Засгийн

газраас томилогддог. Түүнчлэн

Польшийн Засгийн газар ТББ-ыг

санхүүжилтийн эх үүсвэрээ ил тод

байлган хандивлагчийн талаарх

мэдээллийг дэлгэхийг шаардсан

Нийтийн амьдралын ил тод

байдлын тухай хуулийн төслийг

боловсруулаад байна. Монголд

2018 оны 10-р сард ТББ-ын тухай

хуулийн төслийг танилцуулсан юм.

Уг төслөөр ТББ-ын санхүүжилтэд

хяналт тавих зорилготой ба

Иргэний

нийгмийн

хөгжлийн

зөвлөл нь төрийн санхүүжилтийг

хуваарилах үүрэгтэй. Зөвлөлийн

есөн гишүүнээс дөрвийг нь Засгийн

газраас шууд санал болгох бол

бусад таван гишүүнийг иргэний

нийгмийн

байгууллагуудаас

нэр дэвшүүлэх эрхтэй байхаар

тусгав. Гэвч иргэний нийгмийн

байгууллагуудаас

нэр

дэвших

төлөөлөл нь зөвхөн тодорхой хэдэн

чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг

байхаар заасан. Түүнчлэн уг

төрийн санхүүжилтийг хуваарилах

зөвлөл нь улс төрөөс хараат бус,

бие даасан үйл ажиллагаагаа

явуулж чадах эсэх нь эргэлзээтэй

байна. Унгар болон Польш улсын

жишээн дээрээс харахад төрийн

санхүүжилтийг хуваарилдаг бүтэц

нь төрөөс томилогддог учир

төрийн хяналт ба удирдлагад

ажилладаг. Иймд санхүүжилт нь

тухайн үеийн улс төрийн бодлогоос

ихээхэн хамаардаг ба түүгээр ч

барахгүй төрийн албан хаагчид

уг санхүүжилтийг хувьдаа завших

тохиолдол ч гардаг байна.

Дээрх гурван орны харьцуулсан

судалгаанаас

харахад

залуу

ардчилсан

орнуудад

төрийн

санхүүжилт

дутмаг

тул

санхүүжилтийн гадаад эх үүсвэр

ТББ-ын хөгжилд туйлын чухал үүрэг

гүйцэтгэж байна. Харьцуулсан

шинжилгээгээр Унгар болонПольш

орнуудад иргэний нийгэмд үзүүлж

буй дарамт шахалт тун төсөөтэй.

Унгар, Польш улсын төр нь ТББ-тай

холбоотойхуульбатлахдааиргэний

нийгмийн

байгууллагуудыг

төдийлөн

оролцуулдаггүй,

ТББ-ын

санхүүжилтийг

хянан

шалгаж, төрийн эсрэг бодлого

үйл ажиллагаа явуулж буй ТББ-

ыг мэдээллийн хэрэгслээр нэр

хүндийг нь унагаах зэрэг үйлдлүүд

гарсаар иржээ. 2018 оноос Монгол

улсад ТББ-ын тухай хуулийн

шинэчилсэн найруулгын төслийг

хэлэлцэж байгаа билээ. Уг төслөөр

Монгол улс төрийн санхүүжилтийг

хариуцах зөвлөлийг Унгар ба

Польш улсын адилаар төрөөс

хараат болгох уу үгүй юу гэдэг

шийдэгдэнэ.