Previous Page  4 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 4 / 6 Next Page
Page Background

4

Ням гараг бүр VTV телевизээр 21 цагт гардаг Дефакто тоймын эмхэтгэл:

2019.10.20-ны дугаар

Долоо хоног бүрийн тойм,

http://jargaldefacto.com/category/12

ТОЙМ

ДеФакто

МОНГОЛЫН КЛИЕНТЕЛИСТ УЛС ТӨР

“Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу”

номын зохиогч Чехийн улс төр судлаач Михаль Клима

өнгөрч байгаа долоо хоногт монголд ирж уулзалт,

лекц зохион байгууллаа.

Манайх шиг эдийн засаг буурай орнуудад хөгжлийн

хамгийн том сорилт болоод буй авлигыг үндсэндээ

хоёр төрлийн үзэгдэлд Фрэнсис Фукуяама хуваан

тайлбарлажээ. Эхнийх нь төрийн

янз бүрийн лиценз, зохицуулалтаас

үүсдэг Рент (rent-seeking) гэх үзэгдэл.

Рент нь эдийн засагт бодит зардлаас

давсан хэт өндөр ашиг олохыг

хэлдэг бөгөөд энэ бол байгалийн

баялагтай

орнуудын

нийтлэг

зовлон. Энгийн үгээр хэлвэл зовлон

багатайгаар өндөр ашиг олохыг

рент гэж болно. Төрийн эрх мэдлээ

ашиглаж

зовлон

багатайгаар

бизнес хийх сонирхолтой бүлгийг

“rent-seekers” гэнэ.

Удаах үзэгдлийг клиентелизм (cli-

entelism) гэдэг. Клиентелизм гэдэг

нь клиент буюу үйлчлүүлэгч гэдэг

үгнээс үүсэлтэй бөгөөд бизнесийн

хамтрагч хэлбэрээр улс төрийн

эрх мэдэлд гарах, дараа нь эрх

мэдлээ ашиглаж үйлчлүүлэгчиддээ ашигтай боломж

олгохыг хэлдэг. Монголд ил тод болж буй 60 тэрбумын

гэх, ЖДҮ зээлийг УИХ-ын гишүүд хувааж авсан зэрэг

хэргүүд клиентелизм манайд өргөн дэлгэр цэцэглэн

хөгжиж ирсний бодит баталгаа. Энэ үзэгдэлд бас Үнэ

тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны зээл,

концессийн гэрээнүүд зэрэг урт жагсаалт хамрагдана.

Товчхондоо манай өнөөгийн улс төрийн орчныг

клиентелист улс төр гэж тодорхойлж болно.

Клиентелизм мэдээж шинэ зүйл биш. 19-р

зууны АНУ-д ч сонгуулиар ялсан нам нь нийтийн

албыг худалдан хуваадаг клиентелизмийн зуршил

тогтоод байлаа. Нэгэнт амласан албан тушаалдаа

томилоогүй гэж шинээр сонгогдсон ерөнхийлөгч

Жеймс Гарфийлдийн амийг хүртэл хороосон байдаг.

Энэ хэрэг явдал мерит зарчимд суурилсан Төрийн

албаны тухай хууль батлахад хүргэж улс төрийн

наймаанаас нийтийн албаа хамгаалах болжээ. Мөн

Австрид 20-р зуунд орон нутгийн цэцэрлэг, сургуулийн

удирдлагуудаас эхлээд төрийн албан тушаалыг хоёр

нам нь хувааж авдаг “Пропорц” гэх систем дэлгэрсэн

байлаа. Эдгээр түүхэн жишээ нь

клиентелизм өнөөгийн ардчилсан

хөгжингүй орнуудад ч тодорхой цаг

үед оршиж байсныг харуулж байна.

Ардчиллаас

өмнө

иргэний

нийгмийн хөрс суурь бүрдээгүй

манайхтай адил шилжилт хийсэн

зарим пост-коммунист орнуудад

нийгэм, улс төрийн ижил төсөөтэй

үйл явдлууд өрнөж байна. 1990

оноос өмнө эдгээр орнуудын

түүхийн тодорхой хэсгийг тоталитар

дэглэм тодорхойлж байв. Тоталитар

дэглэм бол юуны өмнө иргэний

нийгмийг устгадаг. Ийм ч учраас

тоталитар дэглэмээс ардчилалд

шилжиж буй орнуудад иргэний

нийгмийн суурь хөрс байхгүй

байлаа. Улс төр судлаач Михаль

Климагийн “Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал

руу” бүтээлдээ харуулсан Чех орны сүүлийн 25 жилийн

клиентелизмийн тогтолцоо, улс төрийн намуудын

хямралын дүр зураг нь Монголтой тун төсөөтэй

харагдаж байна. Клима номондоо пост коммунист

орнуудад улс төрийн намууд дээрээсээ, бас доороосоо

иргэдэд биш санхүүжүүлэгч эзэддээ эзлэгдэж, улс

төрийн клиентелист тогтолцоо бий болсныг тод

бичсэн байдаг. Чехийн нийгэм, улс төрийн орчинд

буй иргэний нийгмийн хоосон орон зай нь энэ улсын

ардчилсан шилжилтийн хамгийн эмзэг цэг нь болоод

байна гэж тэр дүгнэсэн байдаг.

Монгол улсын ардчилсан шилжилтийн 30 жилийг

авлига, түүнд хамаарах үзэгдлүүд тодорхойлсон бол