Previous Page  5 / 6 Next Page
Information
Show Menu
Previous Page 5 / 6 Next Page
Page Background

5

МОНГОЛ, УНГАР, ПОЛЬШ ОРНУУДЫН ТББ-ЫН ИНСТҮҮЦИЙН

ОРЧИНД ХИЙСЭН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

ТОЙМ

ДеФакто

Монгол

улс

анх

иргэний

нийгмийн салбарын гол оролцогч

болох төрийн бус байгууллагын

тухай хуулиа 1997 онд батлаж

байв. Хууль зүй, дотоод хэргийн

яам (ХЗДХЯ) өнгөрсөн оноос тус

хуулийг

шинэчлэн

найруулж

‘Ашгийн төлөө бус хуулийн

этгээдийн тухай’ хуулийн төслийг

боловсруулаад байна. Энэ хүрээнд

иргэний нийгмийн байгууллагууд

хамтран тус хуульд санал, бодлоо

хүргэхээр

цуврал

хэлэлцүүлэг

зохион байгуулсаар байгаа. Энэ

цуврал хэлэлцүүлгийн ээлжит

уулзалт 10-р сарын 15-нд болж

иргэний нийгмийн байгууллагууд,

зарим УИХ-ын гишүүд болон

ХЗДХЯ-ны төлөөлөл оролцов. Энэ

удаагийн хэлэлцүүлгээр Дефакто

Институт Монгол, Унгар, Польш

орнуудын ТББ-ын инстүүцийн

орчинд

хийсэн

харьцуулсан

судалгаагаа танилцууллаа.

Харьцуулсан судалгаа нь тухайн

зохицуулалтын

орчноос

сайн

туршлага, ижил төстэй болон

ялгаатай талуудыг олж илрүүлэхэд

ач холбогдолтой байдаг. Иймд

манай ТББ-уудын орчин, нөхцөл

ямар байгаа вэ, одоо өргөн барих

гэж байгаа “Ашгийн төлөө бус

хуулийн этгээдийн тухай” хуулийн

төсөл нь ямар боломж бас эрсдэл

дагуулах

вэ,

пост-коммунист

орнуудтайгаа харьцуулахад ямар

байна вэ зэргийг тодруулахаар

Унгар, Польш орнуудын жишээн

дээр харьцуулсан судалгааг хийсэн.

Ардчиллаас авторитар дэглэм рүү буцах үйл явцад хамгийн түрүүнд улс төрийн сөрөг хүчнүүд, зарим иргэний

нийгмийн төлөөлөл хоморгод өртдөг. Учир нь тэд хамгийн түрүүнд авторитар удирдагчдын үйлдлүүдийг

эсэргүүцдэг болохоор. Ардчилалд иргэний нийгмийн хөгжил ба түүний оролцоо туйлын чухал үүрэг

гүйцэтгэдэг. Монгол, Унгар, Польш орнууд нь коммунизмын дараагаар ТББ-уудад хамаарах иргэний нийгмийн

зохицуулалтаа батлан иргэний нийгмийн хөгжлийн үндэс сууриа тавьжээ. Гэсэн хэдий ч эдгээр орнуудад

гадаадын санхүүжилтийг хязгаарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг нь унагах, зарим хуулиар

дамжуулан эрхийг нь хязгаарлах зэргээр иргэний нийгмийн орон зайг хумих үйл явц өрнөж эхлээд байна.

дараагийн гурван арваныг нийгэм, улс төрөө хэрхэн

бүрдүүлэх нь иргэний нийгмээс ихээхэн шалтгаалах

юм аа. Нийтийн засаглалын хямралаас гарч, засч

тохинуулах буюу клиентелист тогтолцооноос салах

түлхүүр нь хүчтэй иргэний нийгэм. Намууд нь улс

төрийн тогтолцооны дэд системийн хувьд иргэний

нийгэм, чөлөөт хэвлэл зэрэг бусад системүүдтэйгээ

харилцан уялдаатай учир, өөрөө дангаараа

шинэчлэгдэх боломжгүй. Харин улс төрийн намын

инстүүчлэл тодорхой түвшинд хүрсэн орнууд

ардчиллаас эргэж буцдаггүй гэсэн дүгнэлтийг Английн

судлаач Фернандо Касал Бертао 60-аад орны улс

төрийн намуудыг инстүүчлэлийн талаас нь судлаж

гаргасан байдаг. Улс төрийн нам, хэвлэл мэдээллийн

хэрэгсэл нь нийтийн санаа бодлыг хэлбэршүүлж,

хүсэл зоригийг илүү зохион байгуулалттайгаар

илэрхийлэх үүрэгтэй сувгууд юм. Гэвч өнөөдөр манай

хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь

улс төрийн өндөр албан тушаалтнуудын өмч болжээ.

Харин улс төрийн намууд нь нийтийн санаа бодлыг

төлөвшүүлэхэд оролцохын оронд клиентелизмийг

хэрэгжүүлдэг бүтэц болж хувирав.

Эцэст нь Михаль Климагийн хэлснээр “Хэрэв

иргэний нийгэм нь өөрийн орлуулшгүй үүргээ

гүйцэтгэж чадахгүй юм бол тухайн оронд зөвхөн нэр

төдий клиентелист ардчилал, эсвэл бүр авторитар

дэглэм л бүрдэх болно.

СУДАЛГААНЫ ГОЛ ДҮГНЭЛТ:

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН

ИНСТҮҮЦИЙН ОРЧНЫ

ХАРЬЦУУЛСАН ШИНЖИЛГЭЭ

INDEPENDENT RESEARCH INSTITUTE

Монгол,Унгар,Польш орнуудын жишээн дээр