1 / 6 Next Page
Information
Show Menu
1 / 6 Next Page
Page Background

Ì Ý Ä Ý Ý Ë Í Ý | Ç Î Ð È Ã Æ Ó Ó Ë Í À | Ì Ý Ä Ý Ë Æ Ү Ү Ë Í Ý

W E E K L Y

Пүрэв, 2019.10.24, №4 (120)

УЛС ТӨР, ЭДИЙН ЗАСГИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ, БИЕ ДААСАН,

УЛС ТӨРИЙН НАМААС ХАРААТ БУС, ДОЛОО ХОНОГ ТУТМЫН ГЛОБАЛ СОНИН

www.jargaldefacto.com

НИЙТЛЭЛ

ДеФакто

Д.Жаргалсайхан

Эдийн засагч, нийтлэлч

IV НҮҮРТ

2019 оны 10-р сарын 13-18-нд Парис хотод Олон улсын санхүүгийн

гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын (FATF) жилийн хурал болж Монгол,

Исланд, Зимбабве улсуудыг “саарал жагсаалтад” оруулснаа зарлав. Энэ

байгууллага улс орнуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн

эсрэг тэмцэхийн тулд юу хийхийг зөвлөж (40 зөвлөмж), үр дүнг нь

хэмжин (11 үзүүлэлтээр) тайлан гаргадаг. Үүнээс МУ таван зөвлөмжийг

хэрэгжүүлээгүй учир үр дүн тааруу (4 үзүүлэлт) гарсан юм. Энэ тухай би

өмнөх

“Саарал төр”

нийтлэлээрээ хүргэсэн.

Энэ байгууллага хоёр жагсаалт гаргадаг. Нэг нь хар буюу онцгой

анхаарах жагсаалт. Нөгөө нь саарал буюу хяналтын жагсаалт. Саарал

жагсаалтад орсон оронтой хийх санхүүгийн үйл ажиллагааг хорихгүй,

гэхдээ эрсдлийг тооцохдоо юунд анхаарахыг зөвлөдөг. Үр дүнд нь

олон улсын санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн

байгууллагууд, хөрөнгө оруулагчид тухайн улсад тун болгоомжтой

ханддаг, үйл ажиллагааны хүрээгээ өөрсдөө хумидаг.

ТОЙМ

ДеФакто

МОНГОЛЫН

КЛИЕНТЕЛИСТ УЛС ТӨР

МОНГОЛ, УНГАР, ПОЛЬШ

ОРНУУДЫН ТББ-ЫН

ИНСТҮҮЦИЙН ОРЧИНД

ХИЙСЭН ХАРЬЦУУЛСАН

СУДАЛГАА

СААРАЛ БОЛСОН ШАЛТГААН

№502

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар үүнийг “Буруу бодлого, буруу үйлдэл…”

гээд үүнийгээ “хүлээн зөвшөөрч, засахгүй явсан. Хамгийн том нөлөө

үзүүлсэн нь Өршөөлийн хууль” гэв. Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ц.Нямдорж “Ил тодын тухай хууль 2015 оны 1-р сард их хуралд орж

ирээд буцсан. Дараа нь наадмын үеэр хүчээр баталсан” гэв.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” нэртэй энэ

өршөөлийн хууль 2015.08.07-2016.02.20-ны хооронд үйлчилсэн. Энэ

хуулиар урьд өмнө нь мэдэгдээгүй өмчөө (бэлэн мөнгө, үл хөдлөх

хөрөнгө) бүртгүүлвэл татвараа төлнө, эх үүсвэрийг нь асуухгүй,

эрүүгийн хэрэг үүсгэхгүй, хариуцлага тооцохгүй, мэдээллийг нууцална

гэсэн. Хуулийн хугацаанд манай улсын нэг жилийн эдийн засгаас том

буюу, 8794 иргэн, 25 мянган аж ахуйн нэгж, харьяалалгүй 448 иргэний

нийт 33,3 их наяд төгрөгийн хөрөнгө ил болов.

ШҮҮХ

С А А Р А Л

“Тоталитар

дэглэмээс

гажуудсан ардчилал руу” номын

зохиогч Чехийн улс төр судлаач

Михаль Клима өнгөрч байгаа

долоо хоногт монголд ирж

уулзалт, лекц зохион байгууллаа.

Монгол улс анх иргэний

нийгмийн салбарын гол оролцогч

болох төрийн бус байгууллагын

тухай хуулиа 1997 онд батлаж

байв. Хууль зүй, дотоод хэргийн

яам (ХЗДХЯ) өнгөрсөн оноос тус

хуулийг

шинэчлэн

найруулж

‘Ашгийн төлөө бус хуулийн

этгээдийн тухай’ хуулийн төслийг

боловсруулаад байна.